“HAIR AND BEAUTY MONGOLIA FESTIVAL – 2014” үзэсгэлэнд урьж байна

2014-11-10, 18:10
4,397
11-р сарын 14-ээс 16-ний өдрүүдэд Мишээл Экспо төвд “HAIR AND BEAUTY MONGOLIA FESTIVAL – 2014” үзэсгэлэнг Нийслэлийн Захирагчийн Ажлын Алба, Үсчин Гоо Засалчдын Холбоо, Мишээл Групп ХХК хамтран  зохион байгуулах гэж байна.
“HAIR AND BEAUTY MONGOLIA FESTIVAL – 2014” үзэсгэлэнд урьж байна


Үзэсгэлэнгийн зорилго нь
•    Үсчин гоо засал, хумс дизайн урлалын улсын аварга шалгаруулах 22 дугаар их наадмыг тохиолдуулан охид бүсгүйчүүд, нийт эмэгтэйчүүддээ зориулан гоо сайхан, арьс, бие, үс, хумс арчилгааны бараа бүтээгдэхүүн, гоёл чимэглэл, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулах,
•    Зах зээлд эзлэх байр сууриа батлах боломжийг олгох,
•    Үндэсний үйлвэрлэгчид болон Монгол улсад гадаад худалдааны чиглэлээр импортын үйл ажиллагаа эрхэлдэг албан ёсны дистрибьютер байгууллагын оригинал бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулах,
•    2014 оны шинэ төрлийн гоо сайхны бараа бүтээгдэхүүнээ танилцуулан брэнджүүлэх, маркетинг борлуулалтын ажилд нь бодит хувь нэмэр оруулахыг зорилго болгож байна.

Үзэсгэлэнд:
•    Үс арчилгааны бүтээгдэхүүн
•    Гоо сайхны бүтээгдэхүүн
•    Нүүр будалтын бүтээгдэхүүн
•    Хумс будалт болон арчилгааны   бүтээгдэхүүн
•    Үнэртэн борлуулдаг байгууллагууд
•    Гоёл, гоо сайхан, аксисуар
•    Бэлэн хувцас
•    Хүнс, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, амин дэмээр төрөлжинө.

Үзэсгэлэнгийн үеээр үсчин, гоо засал, хумс дизайн урлалын улсын аварга шалгаруулах 22 дугаар их наадам болно. Бүх үйл ажиллагаа үнэ төлбөргүй тул та бүхэн өргөнөөр ирж сонирхоно уу.

Дэлгэрэнгүй мэдээллийг 88077064, 99901420 утсууд болон www.misheelgroup.mn, www.facebook.com/misheelgroup хуудсуудаас аваарай.



Видео.



Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.