“HAIR AND BEAUTY MONGOLIA FESTIVAL 2014” үзэсгэлэнд урьж байна

2014-11-04, 17:47
8,232
Дэлхийн чанарын өдрийг тохиолдуулан шилдэг брэндүүдийг Монголд албан ёсоор төлөөлдөг бүх дисрибьютерүүд, хуурамч барааны эсрэг нэгдэн 11-р сарын 7-оос 9-ний өдрүүдэд “ДИСТРИБЬЮТЕР МОНГОЛИА – 2014” үзэсгэлэнг Мишээл Экспо төвд зохион байгуулах гэж байна.
“HAIR AND BEAUTY MONGOLIA FESTIVAL 2014” үзэсгэлэнд урьж байна


Монголын эдийн засаг өсөхийн хэрээр гадаад худалдаа, тэр дундаа импортын салбар жил бүр тэлэн томорч байна. Монголын импортын зах зээлд гадаадын брендийг эх орондоо борлуулах албан ёсны эрх бүхий олон байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Үүний хажуугаар тухайн гадаадын брендийн оригналь эсвэл хуурамч барааг албан ёсны эрхгүй хэрнээ импортоор оруулж ирдэг өөр байгууллагууд зэрэгцэн оршсоор байна. Энэ үзэсгэлэнгийн үеэр хэрэглэгч, худалдан авагчдад дистрибьютер байгууллагууд өөрсдийнх нь бараанууд албан ёсны эрхтэй, чанартай, баталгаат хугацаатай, оригналь гэдгийг ойлгуулах нь чухал байна.

Үзэсгэлэнгийн зорилго нь
-    Монгол улсад гадаад худалдааны чиглэлээр импортын үйл ажиллагаа эрхэлдэг албан ёсны дистрибьютер байгууллагын оригинал бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулах, зах зээлд эзлэх байр сууриа батлах боломжийг олгох
-    Шинээр импортын бараа бүтээгдэхүүнээ танилцуулан брэнджүүлэх боломжийг олгох, маркетинг борлуулалтын ажилд нь бодит хувь нэмэр оруулах
-    Импортын үйл ажиллагаа эрхлэгч, импортын чиглэлээр үйл ажиллагаа эхлэхээр төлөвлөж байгаа хувь хүмүүс, байгууллагуудад семинар зохион байгуулж, хөрш орнуудаас импортлох боломжтой бүтээгдэхүүний талаарх ярилцлага, хэлэлцүүлэгт хамруулах

Энэхүү үзэсгэлэнг Дэлхийн Худалдааны Төв Улаанбаатар ТББ, Мишээл Групп ХХК хамтран Эдийн Засгийн Хөгжлийн Яам, Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Оюуны Өмчийн Газар, Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар, Стандартчилал, Хэмжил Зүйн Газар, Монголын Үндэсний Статистикийн Хороо, Гаалийн Ерөнхий Газар, Татварын Ерөнхий Газар дэмжлэгтэйгээр энэхүү үзэсгэлэнг зохион байгуулж байна.

Үзэсгэлэнд
o    ЦАХИЛГААН БАРАА, ЦАХИЛГААН ХЭРЭГСЭЛ
o    ТЕХНИК, ТЕХНОЛОГИ, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ
o    БАРИЛГЫН МАТЕРИАЛ
o    ГОО САЙХАН, ЭРҮҮЛ МЭНД
o    БЭЛЭН ХУВЦАС,
o    АЛТ ҮНЭТ ЭДЛЭЛ, ГОЁЛ ЧИМЭГЛЭЛ                
o    ХООЛ ХҮНС, УНДААны  албан ёсны дистрибьютер, диллер, төлөөлөгчийн газар, борлуулагч байгууллагууд оролцоно.

Эрхэм хэрэглэгч та ОРИГНАЛ бараа бүтээгдэхүүний
•    Нэр хүнд
•    Үнэ цэнэ
•    Өнгө дизайн
•    Загвар шийдлийг ирж сонирхоорой.

11-р сарын 14-ээс 16-ний өдрүүдэд Мишээл Экспо төвд “HAIR AND BEAUTY MONGOLIA FESTIVAL – 2014” үзэсгэлэнг Нийслэлийн Захирагчийн Ажлын Алба, Үсчин Гоо Засалчдын Холбоо, Мишээл Групп ХХК  хамтран  зохион байгуулах гэж байна.

Үзэсгэлэнд:
•    Үс арчилгааны бүтээгдэхүүн
•    Гоо сайхны бүтээгдэхүүн
•    Нүүр будалтын бүтээгдэхүүн
•    Хумс будалт болон арчилгааны   бүтээгдэхүүн
•    Үнэртэн борлуулдаг байгууллагууд
•    Гоёл, гоо сайхан, аксисуар
•    Бэлэн хувцас
•    Хүнс, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, амин дэмээр төрөлжинө.

Үзэсгэлэнгийн үеээр үсчин, гоо засал, хумс дизайн урлалын улсын аварга шалгаруулах 22 дугаар их наадам болно. Бүх үйл ажиллагаа үнэ төлбөргүй тул та бүхэн өргөнөөр ирж сонирхоно уу.

Дэлгэрэнгүй мэдээллийг 88077064, 99901420 утсууд болон www.misheelgroup.mn, www.facebook.com/misheelgroup хуудсуудаас аваарай.


Видео.



Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.