Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
1. Япон - Якитори
Японы гудамжинд суши болон якитори ихээр таарна. Якитори гэдэг нь шарсан тахианаас том бөгөөд мирин, саке, буурцагны сүмсэнд амталсан мах. Энэ хоолыг хууль бусаар зардаг ч, Япон иргэд ажлынхаа дараа авч идэх нэлээд дуртай байдаг байна.
2. Турк - Пахлава
Каймак крем болон тод ногоон өнгийн фисташки самраар хийдэг. Иран болон Афганистанд ихээр иддэг байна.
3. Перу - Антикучо
Грилдэж шарсан үхрийн зүрх. Өмнөд Америкт ч ихээр зарагддаг байна. Үнийн хувьд, нэг доллар ч хүрэхгүй учир, хүн бүр худалдан авч идэх боломжтой юм.
4. Энэтхэг - Парата
Энэтхэгийн хойд нутгийн нүүрс ус ихтэй хоолны нэг юм. Энэ төрлийн бин нь Маврик, Малайз, Мальдивын арал, Мьянмар болон Сингапурт тарсан байдаг бөгөөд 40 гаруй төрөл байдаг байна. Талхны оронд хэрэглэхэд тохиромжтой аж.
5. Канад - Путин
1950 онд анх хийж эхэлсэн бөгөөд сүмстэй, зузаан хэрчиж шарсан төмс юм. Яагаад “путин” хэмээн нэрлэх болсон нь хачирхалтай боловч Англи, Франц үгнээс гаралтай гэж үздэг байна. Энэ нь “замбараагүй” гэсэн утгатай ажээ.
6. Карибын тэнгис - Каллабу
Энэ хоолыг ихэвчлэн ногоогоор хийдэг бөгөөд үүнд, бууцай, таро, амарант гэх мэт таны өмнө сонсож байгаагүй хүнсний ногоо ордог. Ногоогоо хоолны хачир болгон ашигладаг байна. Каллабу нь анх Баруун Африкт үүсэж байсан хэдий ч Карибын тэнгисийн орчмын ард иргэд илүү ихээр хийдэг болжээ. Кокосын сүү, улаан чинжүү гэх мэт ногоог нэмж хийвэл цагаан хоолтонгууд ч идэж болох бөгөөд үүнээс гадна хавч, хясаа, наймаалж зэрэг далайн гаралтай бүтээгдэхүүнийг ч нэмэх боломжтой аж.
7. Тайланд - Као сой
Тайланд болон Бирмд хийдэг бөгөөд энэ хоол нь өөрийн гэсэн онцлог амт, үнэртэй байдаг байна. Байцаа, гахайн мах, шарсан улаан чинжүү, шош болон кокосын сүүтэй шөлөн дээр будааны гоймон нэмж хийдэг аж.
8. Мексик - Чапулинес
Энэ нь ихэвчлэн зах дээр зарагддаг бөгөөд царцаагаар хийдэг зууш аж. Лимоны шүүс эсвэл шарсан сармис зэргээс хамаарч амт нь чихэрлэг эсвэл исгэлэн байдаг байна.
9. АНУ - Вафли болон дэгдээхэйний мах
Оройн зоогонд идэхэд нэн тохиромжтой хоол ажээ. Энэ хоолыг дэлхий даяар хийхийг саяхнаас зөвшөөрсөн байна. Агч модны шүүс, зөгийн бал, халуун ногоотой сүмс нэмж хийдэг бөгөөд энэ нь чихэрлэг, исгэлэн, давстай амтыг хослуулдаг аж.
10. Испани - Пинчо
Пинчо гэдэг нь Испани хэлнээс орчуулбал “ээрүүл” гэсэн утгатай аж. Энэ хоолонд мах, утсан загас, хүнсний ногоо, бяслаг болон бусад ногоонуудыг жижиглэн, зүссэн талхтай хамт шүдний чигчлүүрээр тогтоож давхарладаг байна. Пинчогийн олон төрөл байдаг бөгөөд ихэвчлэн шар айраг, дарсны даруулга болгож иддэг юм.
11. Словак - Галушки
Энэ нь жижиглэсэн төмс, гахайн мах, хонины бяслагтай хоол юм. Ихэвчлэн сүү сүүн бүтээгдэхүүнтэй хольж хийдэг ч үүний оронд шар айргийг ашиглаж болдог байна. Жил бүр энэ улсад “Bryndzové Halušky” өдөрлөг болдог байна.
12. Аргентин - Асадо
Барбекю маягаар шарсан мах бөгөөд өөр олон төрлийн хоолыг хачир болгон нэмдэг байна. Үхрийн мах, гахайн мах, тахианы мах гэх мэт өөрийн хүссэн бүхий л төрлийн махыг ил гал дээр 2 цаг орчим шарна. Хэдийгээр энэ хоол Аргентинд илүү тархмал байдаг ч, Бразил, Чили, Колумби, Перу зэрэг улсуудад ч бас ихээр хийдэг байна.
13. Египет - Райс-A-Рони
Гоймон, мах, улаан лоолийн шүүсийн найрлагатай хоол юм. Египетийн ажилчин ангийнхан болон жуулчид ихээр иддэг байна.
14. Марокко - Пастилья
Махтай пирог юм. Тагтааны махыг амтлагчаар амталж, хөөсөн гуриланд ороож шарах шүүгээнд хийдэг байна. Дараа нь дээрээс нь элсэн чихрийн нунтаг цацах бөгөөд онцгой үеийн зууш болгон хэрэглэдэг аж.
15. Гана - Фуфу
Чанаж, нухсан амтат гуа болон гадилаар хийсэн хагас чихэрлэг амттай. Бөмбөлөг мэт болгож иддэг байна.
16. Энэтхэг
Вада – Ихэвчлэн Өмнөд Энэтхэг болон Шри-Ланкад өглөөний зоогонд иддэг байна. Хачир эсвэл зууш болгон хэрэглэж болно.
17. Канад - Саскатун пирог
Канадын Саскатун хотод саскатун хэмээх нэрс болон бөөрөлзгөнөтэй төстэй нэгэн жимс ургадаг байна. Тиймээс нутгийн иргэд энэ жимсийг жигнэмэг хийхэд ашигладаг аж.
18. Турк - Балык-экмек
Стамбулын хаа сайгүй зарагдах загастай жигнэмэг. Хүнсний ногоо, сонгино, улаан лооль болон шарсан халуун чинжүүг нэмж хийдэг байна.
19. Монтсеррат - Ямааны жигнэсэн мах
Монтсерратын үндэсний хоол боловч Карибын тэнгисийн ойролцоо байрлах Сент-Китс, Невиса болон Сент-Круад ихээр хийдэг. Хачиранд нь өөрийн хүссэн зүйлийг ашиглаж болно.
20. Исланд - Хавчаар хийсэн шөл
Хавчаар хийсэн хоол Исландад төрөл бүрээрээ байдаг бөгөөд аль ч ресторанд захиалах боломжтой юм. Хоолонд хэрэглэдэг хавчны хэмжээ нь том сам хорхойтой ижил бөгөөд амтны хувьд шинэлэг байж чаддаг байна.
21. Мексик - Семита
Семитаг хавчуургатай талх гэж болно. Үхрийн мах, гахайн махыг хэрчсэн авокадо, бяслаг, сонгино болон сальса сүмсний хамт талханд хавчуурга болгодог.
22. Перу - Пикаронес
Чихэртэй төмс болон хулуугаар хийсэн амттан. «Пикарон» (Picaron) гэдэг нь “сахилгагүй” гэсэн утгатай юм байна.
23. АНУ - Чоппино
Италийн загасны худалдаачин загасны үлдэгдлийг ямар нэгэн хоол хийхэд ашигладаг байсан аж. Харин одоо үүнийг орчин үед бүхий л ресторануудад захиалж болно. Олон төрлийн далайн гаралтай бүтээгдэхүүнийг ашиглан хийдэг учир, ихээхэн өвөрмөц амттай болдог байна.