Латте артын гайхамшиг

2014-10-29, 23:01
9,675
Сүүлийн жилүүдэд латте арт хэмээх ойлголт кофены ертөнцөд онцгой байр суурь эзлэх болжээ. Энэ нь латте кофен дээр хөөсрүүлсэн сүүгээр элдэв дүрс, хээ, угалз чимэглэх урлаг илүү нарийн хөгжсөнтэй холбоотой юм. Анх 1920 онд нэгэн залуу кофе чанан хутгатал хөөс нь дүрс үүсгэсэн бөгөөд үүнээс санаа авч эхнэртээ зүрх зурж өгчээ. Ингэж “Латте” арт урлаг үүссэн гэж үздэг.
Латте артын гайхамшиг


Тэгвэл латте гэж юу вэ?
Латтень эспрессо суурьтай нэгэн төрлийн кофе бөгөөд Итали хэлнээс орчуулбал сүүтэй кофе гэсэн үг юм. Учир нь уг кофег эспрессог түүнээс 2 дахин их хөөрүүлсэн сүүтэй найруулж 1 см орчим сүүний хөөсөөр бүрж хийдэг. Бусад кофег бодвол сүүгээр баялаг учир ийнхүү нэрийдсэн ажээ.



Барууны орнууд латте артыг түлхүү хөгжүүлсэн бол Ази болон Хойд Америкийн орнуудад латтег цайгаар хийж эхэлснээр латте гэсэн ойлголтыг зөвхөн кофегоор хязгаарлахаа больсон. Мөн латтег ванил, карамел, самар, шоколад гээд олон янзаар амталдаг болсноор латте нь их олон төрөлтэй болсон байна.

Латте артыг үндсэн 2 аргаар урладаг.
1.    Цутгах
Энэ арга нь эспрессосуурин дээр хөөрүүлсэн сүүг цутгах байдлаар нэмэн хээ угалз гарган чимэглэх арга юм.
2.    Идүүлж хээ гаргах арга

Цутгах арга нь баристагийн гарын хөдөлгөөн, мэдрэмжийг шаарддаг бол идүүлж хээ гаргах арга нь баристагаас зурах авъяасыг шаарддаг. Нарын саваа модоор кофены дээр бүрхэх хөөсөн дээр өөрийн хүссэн дүрслэлийг гаргах боломжтой гайхалтай арга юм.

Их хотын маань кофе шопууд ч үйлчлүүлэгчдэдээ латтен сайхан амт, латте артын гайхамшгийг мэдрүүлж байгаа бөгөөд  танд дуулгах таатай мэдээ байна. Та “Tom N Toms”, “Caffé Ti Amo”, “Caffé Bene” зэрэг кофе шопуудаар 2014.10.27 - 2014.11.02-ныг дуустал үйлчлүүлвэл  латтенууд 20%, United Coffee Lovers-оор үйлчлүүлвэл  кофе 20%, мөн Bugis coffee & dreams-ийг зорин очвол каппучино 20% тус тус хөнгөлөлттэй байгаа. Харин The Full cup-аар үйлчлүүлвэл гүцтэй цай үнэгүй дагалдана. Уг хөнгөлөлтийг авахын тулд та гар утсандаа Shop’ON аппликейшнийг татаж аван суулгахад л хангалттай. Татаж авахад үнэгүй ба ашиглахад хялбар, хамгийн гол нь эдийн засагт хэмнэлттэй юм.

1. Caffé Ti Amo
 \Хүүхдийн 100-Platinum төв, Sky их дэлгүүрийн 2-р давхарт, УИД замын эсрэг тал\
Эдний кофены үр нь Италийн алдарт Lavazza аж. Тиймдээ ч байнгын хэрэглэгч, үйлчлүүлэгч олонтой. Мөн ажилчдынх нь найрсаг, чин сэтгэлээсээ хандах хандлага, баристагийнх нь ур чадвар биширмээр. 9 төрлийн латтег үйлчлүүлэгчдэдээ санал болгодог. Үүнд: Ногоон цайны латте, амтат төмсний латте, амтат эрдэнэ шишийн латте, амтат хулууны латте гэх мэт.



2. Caffé Bene
\Max mall их дэлгүүрийн 1-р давхарт, Улсын их дэлгүүрийн 1-р давхарт, Metro mall их дэлгүүрийн 1-р давхарт\
Caffé  Bene-ийнхан Caramel кофегоороо алдартай. Яагаад гэвэл Caramel кофег доороос нь дээшээ уувал нэг өөр амттай, хутгаад уувал ахиад өөр амт амтагддаг ажээ. Тус кофе шопын ганган чамин дүүжин гэрлүүд, ая тухтай орчин, эелдэг сайхан хамт олон нь хараа булаам. Мөн л 9 төрлийн латтег эднийхээс амталж болно. Мисугару латте (Таван зүйлийн тарианы латте)-г танд онцлон санал болгож байна.



3. Tom N Toms coffee shop
 \Орчлон сургуулийн замын эсрэг талд GB plaza1-р давхарт, Хан-Уул дүүрэг Zaisan Square төвийн 1-р давхарт \
“Tom N Toms” нь Солонгосын брэнд бөгөөд кофеныхоо үрийг хэт их түлдэггүй тиймээс гашуурч, хүний биед сөрөг нөлөө үзүүлэх нь ховор байдаг. Үйлчлүүлэгчдэдээ кофетой 4, кофегүй 2 гээднийт 6 төрлийнлаттег бэлтгэн хүргэдэг.



4. United Coffee Lovers
 \Сүхбаатар дүүрэг, Интер ном дэлгүүрийн 2 давхарт\
2013 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж буй United Coffee Lovers  нь Италийн Segafredo брэндийн кофег хэрэглэгчдэдээ амтлуулдаг учраас Европ хэв маягаар үйлчилдэг гэж хэлж болно.



5. The Full Cup
\ Хүүхдийн урлан бүтээх төвийн замын эсрэг талд\
Full Cup-д үнэхээр чөлөөтэй, хүн бүх хүссэнээ хийж болох тухтай орчин бүрджээ. Харин кофены тухайд тэд сонгодог эспрессо, американо, латте-гаар үйлчлэхээс гадна жимсний амттай кофенуудаар цэсээ шинэчлэх гэж буй ажээ.



6. Bugis coffee&dreams
\ Cентрал Тауэр 3-р давхарт, Хан-Уул дүүрэг, Гэгээнтэн хотхон 1 давхарт \
Bugis–ийнхан Италийн алдарт Segaferado кофены үрийг авчраад буталж, үйлчлүүлэгчдэдээ чанаж хүргэдэг. Тиймээс кофены мэргэжилтнүүдэд яг тохирсон хатуу, чанга амт чанарыг мэдрүүлж чаддаг гэдгийг онцлох байна. Мөн Bugis-ийн ахлах бариста нь ур чадвар сайтай,  оролцсон тэмцээн бүртээ тэргүүлдэг гэдгийг дурьдах хэрэгтэй.  Мэдээж хотын төвд байрладаг учраас харагдах орчин сайтайн дээр дотоод засал чимэглэл нь энгийн хэрнээ тансаг, сайхан орчныг бүрдүүлж чаджээ.



Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.