Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
1. 片皮鸭 (пянь пи я) — хальстай нугасны мах. Аливаа нэгэн зоогонд өгөхийн өмнө жижиг хэсгүүд болгон хуваадаг бөгөөл гадна хальс нь шаржигнасан байдаг байна.

2. 洋葱饼 (ян цун бин) — сонгинотой бин.

3. Хаа сайгүй л зардаг байна. Сонгиноо гурилан дотроо хийгээд, шараад бин бэлэн болно.

4. 山楂 (шань чжа) – долоогоно. Чихрэнд дүрж иддэг байна.

5. 纸皮核桃 (чжи пи хэ тао) – цаасан ястай самар. Гаднах ясыг нь хагалахад амархан байдаг учир ийнхүү нэрлэх болсон байна.

6. 红根芋艿 (хун гэн юй най) – таро. Чихэртэй төмс шиг амттай ч, өнгө нь өөр байдаг байна.

7. 年糕 (нянь гао) – наалданги будаагаар хийсэн жигнэмэг. Өмнө нь шинэ жилийн үеэр хийдэг байсан ч одоо бол өдөр бүр зардаг болсон байна.

8. 冬枣 (дун цзао) – өвлийн улаан чавга. Хамгийн амттай жимсгэний нэг.

9. 黄秋葵 (хуан цю куй) — сарнай. Үүнээс гадна “хатагтайн хуруу” хэмээн нэрлэдэг байна.

10. 碧根果 (би гэн го) – маргадын үндэстэй самар. Америк нэр нь пекан.

11. 生姜 (шэн цзян) – түүхий цагаан гаа. Үрж эсвэл зүсээд дараа нь хоолонд хийж хэрэглэнэ.

12. 干百合 (гань бай хэ) – хатаасан сарааны үр. Ихэнхидээ шарсан хоолонд хийж хэрэглэдэг байна.

13. 糯米莲藕 (но ми лянь оу) – будаатай бадамлянхуа цэцгийн үндэс. Хүйтэн зуушны төрөлд багтдаг. Чихэрлэг амттай учир амттан идэх дуртай хүмүүст нэлээд таалагдах биз.

14. 盐炒肉皮 (янь чао жоу пи) – гахайн шарсан хальс. Зууш болгон хэрэглэх бөгөөд идэхийнхээ өмнө дахин сайн шарах хэрэгтэй байдаг.

15. 八仙果 (ба сянь го) – чихэр өвс. Ханиад, хоолойны өвчин зэрэгт өргөн хэрэглэдэг байна.

16. 猪肉脯 (жу жоу фу) – хатаасан гахайны мах. Түүхий мэт амттай байдаг учир зарим хүмүүст таалагддаггүй гэнэ.

17. 虾皮 (ся пи) – сам хорхойн хальс. Үнэн хэрэгтээ энэ бол зүгээр л жижигхэн сам хорхой юм. Шөл хийхэд нэн тохиромжтой.

18. 小海燕 (сяо хай янь) – бяцхан далайн хараацай. Шар айрагны даруулга болгон хэрэглэхэд илүү амттай байдаг байна.
