Охины төрөлхийн гажиг зорилгодоо хүрэхэд нь саад болсонгүй

Моделиуд заавал тэгшхэн сайхан нуруутай, туранхай, өндөр байх ёсгүй гэдгийг хүмүүс баталсаар л байгаа. Айша Жонс (Ayesha Jones) гэх энэ охин төрөлхийн нурууны муруйлттай байсан гэнэ. Гэхдээ энэ нь түүний амьдралд ямар ч сөрөг үр дагаварыг үзүүлээгүй бөгөөд тэрээр өөрийн зорилгодоо хүрч модел болж чадсан байна.

Охины төрөлхийн гажиг зорилгодоо хүрэхэд нь саад болсонгүй
 
24 настай Айша Жонс нурууны муруйлттай юм байна. Эмч нар түүнийг хагалгаа хийх хэрэгтэй хэмээн зөвлөсөн бөгөөд хагалгаа хийлгэхгүй бол “үзэсгэлэнтэй ч далий нуруутай бүсгүй” болно хэмээн хэлж байжээ. Айша үүнийг үл тоож хагалгаа хийлгээгүй бөгөөд модель болж чадсан байна. Гэхдээ загвар зохион бүтээгч түүний нурууг хараад зураг авалтаас явахыг хүссэн байна. Урам нь хугарсан Жонс моделийн бизнесийг орхиж, гэрэл зурагчин болохоор шийджээ.



Ингээд тэрээр гадаад төрхөөсөө болоод өөрөөсөө ичих, өөрийгөө нуух хэрэггүй хэмээн үзсэн бөгөөд өөрийн авсан зургуудаар үүнийг илэрхийлэхийг зорьж байгаа ажээ.


 
“Өнгөрсөн үе рүүгээ эргэж харахад миний модел болох гэсэн хүсэл маань өөрийгөө сайхан эмэгтэй болохыг өөртөө батлах боломжийг олгосон. Би эмч нарын хэлсэн үг биелээсэй гэж огт хүсэхгүй байсан” -хэмээн Айша ярьсан байна. Би өөрийгөө бусадтай адил энгийн, үзэсгэлэнтэй болохыг батлахын тулд маш их хичээсэн...



... Цаг хугацаа өнгөрөх тусам миний гадаад үзэмж биш харин дотоод гоо үзэсгэлэн чухал болохыг би ойлгосон юм. Би бусад эмэгтэйчүүдэд урам зоригийг хайрлахыг хүсэж байна" -хэмээн Айша хэлжээ.
 
Өвчнийг оношийг анх 13 настай байхад нь тавьсан байна. Энэ үед ээж нь охинтойгоо амралтанд явсан бөгөөд охиныхоо баруун далны яс зүүнээсээ илүү том болохыг олж харсан гэнэ. Хожим нь түүний оношийг Их Британид баталсан бөгөөд хагалгаа хийх саналыг тавьсан байна.


 
“Онош тодорхой болмогц эмч нар намайг нурууны чөмөг шилжүүлэн суулгах мэс засал хийх хэрэгтэй гэсэн юм. Харин надад ямар нэгэн зовиур байхгүй байсан учир би хагалгаа хийлгэхээс татагалзсан” -гэж Айша ярьсан юм.








 
Хагалгаа хийлгэхээс татгалзсаныхаа дараа тэрээр тусгай гимнастикаар хичээллэж эхэлсэн аж. 2003 онд Айша Бирменгем дахь үзэсгэлэнд оролцсон бөгөөд загварын агентлагийн ажилчдын анхаарлыг татсан байна. Ингээд тус загварын агентлаг түүийг моделийн ажилд урьж, түүний мөрөөдөл биелэсэн байна.



Дараа нь тэр Английн нэгэн хамтлагын клипний зураг авалтанд тоглож, усны хувцасны загварыг хүртэл танилцуулсан байна.


Зураг авах ажлаа хийж буй Айша.


 

NULL

NULL

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()