Эбола вирус тархсанаас хойш 4000 гаруй хүний амь насыг аван одсон нь
харамсалтай. Вирусээр өвчлөгсөд үнэхээр их зовж тарчлаж байгаа бөгөөд аз
таарвал л амьд гарч чадаж байгаа.
2014 оны 8 сарын 22-нд гэрэл зурагчин Daniela Berehulaka Монровид ирсэн бөгөөд дэлхийн хүн амд энэ аймшигт өвчний талаар мэдээллийг хүргэхээр шийджээ. Тэрээр 5 долоо хоногийн турш аюултай нөхцөл байдалд ажилласан байна.
Бусал гэрэл зурагчид ихэнхидээ 5-10 хоногийн хугацаатай л ирж байсан бөгөөд энэ хугацаандаа нэлээд айж, сандарч, сэтгэлийн зовиуртай байжээ.
Харин Daniel Berehulak нь "Эбола" вирусийн халдвар авснаас болж нас барж буй эмэгтэйн гэрт очсон бөгөөд түүний биеэс их хэмжээний цус алдаж байжээ.
Үүнээс гадна дахиад халдвар авсан 7 айлаар орсон бөгөөд өвчтнүүдийн гэр бүл үүнийг Эбола вирустэй ямар ч холбоогүй гэж байв.
Харин сүсэг бишрэлтэй хүмүүс, энэ вирусыг бурхны аймшигтай хүч хэмээн үзэж байгаа ажээ.
Нутгийн оршин суугчид вируснээс хамгаалах ямар нэгэн арга хэмжээ авахгүй байгаа нь энэ өвчин тарах явцыг ихэсгэж байгаа бололтой. Монровид хүн ам шигүү суурьшсан байдаг учир, өвчин тархах нөхцөл хангалттай бүрджээ.
"Эбола" вирусын тархалтыг зогсооход нэлээд хүндхэн байх болов уу хэмээн зурагчин ярьсан байна.
Тэрээр хамгаалалтыг дээд зэргээр сахиж, маш анхааралтай байх хэрэгтэй болжээ.
Мөн Даниэль сайн дурын үйлчилгээ, сургалт үзүүлж буй хэсэг дээр очиж нэлээд хэд хоногийг өнгөрүүлсэн байна. Аюултай нөхцөлд ажиллах үед зөвхөн нүд нь л ил харагдаж байх ёстой гэнэ.
Эбола вирусээс хамгаалах цорын ганц арга нь ариун цэврийн байдлыг дээд зэргээр сахиж, аюулгүйн хамгаалалтуудыг сайн хэрэглэх нь нэн чухал юм байна.
Бүтэн өдрийн ажлын дараа эмч нар бүх хэрэглэсэн багаж, төхөөрөмжөө заавал ариутгалд оруулах ёстой. Энэ нь өвчний тархалтыг багасгах бас нэгэн арга юм.
Хэдийгээр сайн дурын олон эмч ажилтнууд байгаа ч, олон хүн нас барах магадлалтай хэмээн гэрэл зурагчин ярьжээ.
Эбола вирусын тархалт багасах найдвар маш бага байгаа.
Эмч нар: "Бид цөөхөн хүний л амийг аварч чадна. Харин үлдсэн хүмүүс амь үрэгдэх болно" -гэжээ.
Хэдийгээр нутгийн оршин суугчид Эбола вирус байхгүй хэмээн үзэж байгаа ч, Монровид энэ өвчин тархсан нь баттай болжээ.
Монровигийн эмнэлэгт халдвар авсан хүмүүс маш их байгаа бөгөөд тэд нас барсаар л байгаа ч, Эбола вирус тархсан гэдгийг, нутгийнхан хүлээн зөвшөөрөхгүй л байна.
"US Centers for Disease Control and Prevention" байгууллагын тооцоолсноор ирэх оны 1 сар гэхэд, халдвар авагсдын тоо 1.4 сая хүрэх магадлалтай гэжээ.
“Би энэ өвчний тухай бодит мэдээллийг олон түмэнд хүргэх
үүрэгтэй” -хэмээн зурагчин Даниэль “Time” сэтгүүлд өгсөн ярилцлагандаа
хэлжээ.