Фитнесст явахдаа хийж болохгүй 9 зүйл

2016-07-12, 14:48
51,499

Бид дөнгөж дасгал хийж эхлэнгүүтээ л олон асуудалтай тулгардаг гэдгээ ойлгодог. Хүн бүр эдгээр асуудлыг нь мэддэг. Бид үнэхээр эрүүл чийрэг байхыг хүсдэг боловч бидэнд саад болох асуудлууд фитнесс явах зам дээр аль хэдийн гараад эхэлчихсэн байдаг. Ингээд дасгал сургуулилтаа сүйтгэж үр дүнгүй байлгахгүйн тулд хийж болохгүй 9 зүйлийг танилцуулж байна.

Фитнесст явахдаа хийж болохгүй 9 зүйл


1. Дасгал хийхээсээ өмнө хэтэрхий их ус уух хэрэггүй
Та дасгал хөдөлгөөн хийж байх үедээ уух хэрэгтэй гэдэг зөв боловч, харин эхлэхийнхээ өмнө усыг литр литрээр нь хэрэглэх хэрэггүй. Ус уусны дараа дасгал хийхэд таньд хэтэрхий хүнд байгаа мэт таагүй сэтгэгдэл төрж дуусгаж чадахгүйд хүргэж болзошгүй.

www.caak.mn

2. Хоосон ходоодтой дасгал хийж болохгүй.
Түлшгүй машин явахгүйтэй адил, та ч мөн адил эрч хүч энергигүйгээр үр дүнтэй хөдөлгөөн хийх боломжгүй. Фитнесст явахынхаа өмнө ямар нэгэн хөнгөн зүйл идээрэй, тараг юм уу хэрчим талх таныг дасгалаа сайн хийхэд тусална. Та ойролцоогоор дасгалаа хийхээс 30 минутын өмнө ямар нэг зүйл идсэн байх хэрэгтэй. Хэрэв өглөө хэт эрт хийх шаардлага гарвал жижиг жимс идсэн ч болно шүү.

3. Фитнесст явахаасаа өмнө хэт хүнд хоол идэх хэрэггүй
Та 2 дох зөвлөгөөг уншаад дасгал хийхийн өмнө цадталаа хооллохоор шийдсэн байж магадгүй, түр хүлээ! Хэт хүнд зүйлс идэх нь мөн л асуудал дагуулна. Гоолиг болох нэг ажил байхад, хоолоо шингээх гэж бас нэг ажил болно. Нэг ёсондоо та нэг дор 2 зүйл хийж чадахгүй гэсэн үг.

www.caak.mn

4. Унтлагынхаа цагаар дасгал хийж болохгүй
Дасгал хөдөлгөөндөө сэтгэл ханамж авахын тулд бид хангалттай унтах гэх мэт маш их зүйлээсээ заримдаа татгалздаг. Гэхдээ тэдгээрийн нэг нь таньд хор болно. Нойроо алдах нь таны зүрхний хэмнэлийг хурдасгаж, илүү их ядраан, тогтворгүй байдлыг үүсгэдэг байна. Энэ нь таныг хэт хурдан ядаргаанд оруулж дасгал хөдөлгөөнөө орхих шалтгаан болдог.

5. Хэт их кофе уусныхаа дараа биеийн тамирын заал зүглэх ч хэрэггүй.
Та өдөрт хэдхэн аяга кофе уудаг хүмүүсийн нэг бол, нэг л аяга илүү уусан кофе чинь том өөрчлөлт бий болгоно. Хэрэв таньд дасгал хийхийн өмнө өөрийгөө илүү сэргээхийн тулд ганц л аяга кофе уух хүсэл төрвөл, үүнийг хийх хэрэггүй. Үүний оронд нааш цааш гүйж өөрийгөө сэргээх нь таны эрүүл мэндэд тустай.

6. Дасгал хийхийн өмнө ширхэглэж савласан хоол идэж болохгүй.
Танд дасгалаа эхлэхийн өмнө юу ч хамаагүй идэж, энергиэ нөхөх санаа төрвөл шууд санаснаараа хийх хэрэггүй. Ширхэглэн савласан хоолыг шингээхэд таньд их хугацаа шаардах болно. Хамгийн багадаа 3 цагийн өмнө л энэ төрлийн хоолыг идсэн байвал зохино.

www.caak.mn

7. Ямар ч зорилгогүй дасгал хийх хэрэггүй.
Дасгал хөдөлгөөн хийж, спортоор хичээллэх нь хөгжилтэй боловч, зорилгоо тодорхойлоод бичвэл, та илүү үр дүр сэтгэл ханамжийг авч чадна. Жингээ хаях, эрүүл чийрэг болох, галбираа засах гээд таны зорилго юу ч байж болно. Хамгийн гол нь тодорхой байж, танд зорилгодоо хүрэх шунал, тэвчээр, тууштай, үнэнч байдал хэрэгтэй шүү.

8. Дасгал хийхийн өмнө уураг хэрэглэхгүй байх
Уураг хэрэглэх нь хүний биед хэрэгтэй бөгөөд амттай, гэвч мөн л энэ төрлийн хүнсний бүтээгдэхүүн шингэхдээ удаан байдаг. Та түүнийг шингээх гэж хамаг хүч хөдөлмөрөө барж таны хийсэн дасгал хөдөлгөөн жингээ барьж гоолиг болоход чинь бус зөвхөн хоолоо шингээх төдий, их хөдөлмөр болж хувирна.

9. Халаалт, сунгалт зэргийг алгасаж хэрхэвч болохгүй
Ихэнх хүмүүс сунгалт, халаалт зэрэгт ач холбогдол өгдөггүй. Гэвч энэ нь үнэндээ таныг гэмтэж бэртэхээс сэргийлж, дасгалыг илүү үр дүнтэй болгох болон уян хатан байлгах гээд маш чухал зүйлсийн үндэс байдаг. Дасгал хийж эхлэхийн өмнө хамгийн багадаа 5 мин бие халаалт хийж заншаарай.

www.caak.mn
 

NULL

NULL

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()