1. Багет – Франц гал тогооны бэлгэ тэмдэг болсон хоол юм. Талх мэт энэ жигнэмэг нь шаржигнасан гадаргуутай бөгөөд 65 орчим см урт, 5-6 см орчим нимгэнтэй ажээ. Уламжлалт ёсоор Багетийг зүсэхгүй харин хугалаж иддэг байна.
2.
Круассан – Ихэнхи Францчууд өглөөнийхөө цайнд зооглодог амттан. Цай, кофе эсвэл какаотай хольж иддэг байна. Франц хэлнээс "сroissant" - орчуулбал “хагас сар” гэсэн утгатай юм.
3.
Киш – нь мах, загас болон бусад ногооны хамт жигнэсэн пирог юм. Өндөг, сыр, амтлагчтай сүмсийг дээрээс нь хийж өгдөг байна. Өдрийн хоол эсвэл оройн хоолонд идэхэд тохиромжтой.
4. Фуа-гра бол бордсон галуу эсвэл нугасны элэг ажээ. Уламжлалт ёсоор хүйтнээр нь иддэг. Харин зарим нэг оронд энэ хоолыг хийх хориотой байдаг бөгөөд амьтантай зэрлэгээр харьцсан хэмээн тооцогддог байна. Энэ хоолыг хийхийн өмнө шувууг хүчээр маш их хооллодог бөгөөд энэ үйл ажиллагаа нь 3 үе шаттай байдаг аж. Эхний 4 долоо хоногт шувууг харанхуй орчинд байлгадаг бөгөөд дараагийн 4 долоо хоногт шувуу тусгай торонд байна. Ийнхүү торонд байх үед их хэмжээний уураг, цардуул агуулсан хоолыг өгдөг гэнэ. Сүүлийн 8-10 дахь долоо хоногт гуурсны тусламжтайгаар өдөр бүр 2 орчим кг үр, тос өгч хооллодог байна.
5.
Дарстай тахианы мах – шарсан эсвэл жигнэсэн тахианы махыг өндөр зэрэглэлийн дарстай хамт хачирладаг байна.
6.
Буйабес –нь хэд хэдэн төрлийн загас болон далайн гаралтай бүтээгдэхүүнээр хийсэн шөл юм.
7.
Франц сонгинотой зоог – Энэ зоогийг ихэвчлэн сонгино бага зэрэг сыр болон өндөгтэй шарсан талхаар хийдэг байна.
8.
Рататуй – Энэ нь ногооны рагу юм. Дангаар нь эсвэл маханд хачир болгож иддэг байна.
9.
Бёф бургиньон – нь жигнэсэн гахайн мах, дарсны сүмс болон ногооны хачиртай юм.
10.
Провансаль - буюу тугалын махан рагу.
11.
Писсаладьер – нь сонгинотой пирог бөгөөд пиццаг санагдуулана.
12. Галууны махан стейк
13. Эскарго – Ногоон маслотой даршилсан эмгэн хумс.
14. Сыр суфль
15. Сонгиноор амталж шарсан загас
16. Харин энэ бол десерт юм.
17.
Профитроли – буюу кремтэй жигнэмэг.
18.
Макарон – Өндөгний цагаан, нунтаг элсэн чихэр, бүйлсний гурилаар хийсэн жигнэмэг.
19.
Меренга – буюу кремтэй кекс
20.
“Сент-Оноре” жигнэмэг.
21. “Зул сарын мод” хэмээх шоколадтай десерт
22.
Клафути — жимстэй жигнэмэг.