Энэ үеэр боловсролын шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулж буй АШУҮИС, МУБИС, ХААИС, Сити дээд сургууль, Этүгэн дээд сургуулиудад БШУЯам, МОХ-ны хамтарсан өргөмжлөл, шагналыг гардуулсан юм. Монгол бичгийн улсын олимпиадад эхний байр эзэлсэн дөрвөн оюутанд БШУЯ-аас, мөн Төрийн банк азтай таван оюутанд нэг жилийн сургалтын төлбөрийн тэтгэлэг олгосон бол Скайтел групп нь 1 оюутны сургалтын төлбөр болон Хязгааргүй бүтээгдэхүүний бэлэг ухаалаг гар утас, хязгааргүй хэрэглээний дугаар болон гарын бэлгүүдийг 5 оюутанд гардуулав.
Мөн тус арга хэмжээний үеэр Скайтел групп нийт оюутнууддаа “Оюутны Смарт карт”-аа танилцуулж, шинэ үеийн залуусын хэрэгцээнд төгс нийцэх ХЯЗГААРГҮЙ хэрэглээний онцгой дугааруудыг хөнгөлөлттэй нөхцөлөөр авах боломжийг олгосон юм. Монголын Оюутны Холбооноос тавьсан саналын дагуу үүрэн холбооны цогц үйлчилгээг багцлан хамгийн таатай нөхцөлөөр оюутан залуусдаа хүргэж байгаа ажээ.
Энэ нь ердөө 10,000 төгрөг бэлнээр төлж, үлдэгдлийг нь “Үндэсний тэтгэлэг”-ээсээ нөхөн барагдуулах нөхцлөөр бүтэн 9 сарын туршид Скайтелийн сүлжээнд хязгааргүй ярьж, хязгааргүй мессэж бичиж, фэйсбүүкийг хязгааргүй ашиглах боломжтой юм байна. Уг хэмнэлтийг энгийнээр тооцоолоход 1 сарын сүлжээн дэх хязгааргүй яриа 10,000 төгрөг, 1 өдрийн мессэж хязгааргүй багц 1000 төгрөг, 1 өдрийн сошиал хязгааргүй багц 1000 төгрөг байдаг бөгөөд нийт 9 сарын дүнгээр нь авч үзвэл 630,000 төгрөгний үнэ бүхий үйлчилгээг ердөө бэлэн 10,000 төгрөгөөр авна. Монголын Оюутны холбоо, Төрийн банк, Скайтел Групп, Хаан даатгал ХХК-аас хамтран энэхүү боломжийг олгож байгаа бөгөөд зөвхөн энэхүү нөхцөлөөр авах оюутнуудад зориулан 9016, 9017, 9018, 9019 зэрэг олон шинэ дугаарлалт гарч байгаа юм байна. “Оюутны Смарт карт” нь залуусын амьдралын их гарааны дөрвөн жилд сурлага хөдөлмөр, урлаг спортын амжилт бүтээлтэй байхад нь дэмжлэг болно гэдэгт итгэлтэй байна.
Монгол эх орныхоо хөгжил цэцэглэлтийн түүчээ нь болж манлайлан явах
өндөр хариуцлагыг хүлээж байгаа оюутан залуус эх орон, аав, ээж, ах эгч,
ард иргэдийнхээ өмнө оюутны ариун тангаргаа ийнхүү өргөв.
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.