Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Жоли болон Питт нар Калифорнийн шүүхээс гэрлэлтийн баталгаагаа авсан
байна. Гэрлэх ёслолын үйл ажиллагаанд хосуудын хүүхдүүд мөн оролцжээ.
Жоли сүм рүү хүү нар болох Мэддокс, Пакс нартайгаа явсан бол Захар болон
Вивьен нар цэцэг хаяж, харин Шайло, Нокс нар бөгжийг нь авч явсан байна.
Хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэн олон жилийн турш энэ ёслолыг хүлээж байсан болов уу. 2012 онд хосууд сүй тавьснаа зарлажээ. Үүнээс хойш хосуудын хуриманд бэлдэж байна гэх цуу яриа хэд хэдэн удаа гарч байсан ч хуримын ёслол хойшилсоор л байсан юм. 2014 онд энэ талаар мэдээлэл огтхон гараагүй байсан бөгөөд тэд нууцхан гэрлэсэн аж.
Анжелина болон Брэд нар “Мистер болон Миссис Смит” киноны зураг авалтын үеэр 2004 онд танилцсан байна. Тухайн үед Питт жүжигчин Женнифер Энистонтэй гэрлэсэн байсан ч, тэд хүүхэдгүй байсан юм. Харин Жоли хоёр удаа нөхөрт гарсан, хоёр өргөмөл хүүхдийн ээж байсан байна.
Брэд болон Жоли нар албан ёсоор уулзаж эхлэхээс өмнө хэвлэл мэдээллийн хэрэгслээр Жолигийн хоёр өргөмөл хүүхдийг Питт өөрийн нэр дээр бичүүлэх гэж байгаа гэсэн яриа гарсан байжээ.
Хосуудын анхны хүүхэд Шайло Нувель 2006 оны 5 сард төрсөн байна. 2007 онд тэд Вьетнамын Пакс Тьен нэрт хүүг өргөн авсан бөгөөд 2008 онд хосууд Нокс болон Вивьен хэмээх ихэр хүүхдүүдтэй болжээ.
Хуримын ёслол дуусаж бүх зүйл жигдэрсний дараа хосууд “Яагаад ийнхүү нууцаар гэрлэх болсон талаараа ярилцлага өгөх болов уу. Питт болон Жоли нарын хүүхдүүд тэднийг гэрлээч хэмээн хэд хэдэн удаа хүсэж байсан гэнэ. Хүүхдүүдийнх нь хүсэл биелсэн бололтой.
Одоо Жоли 39 настай бол, Питт 50 настай юм.