Эрх чөлөөний түлхүүр – iBT TOEFL-ийн оноо /үргэлжлэл/

2014-08-28, 20:19
9,453
iBT TOEFL-ийн шалгалт өгөх гэж байгаа хүмүүст зориулан, уг шалгалтын талаархи ерөнхий мэдээлэл, мөн хэрхэн яаж бэлтгэвэл үр дүнтэй тухай өмнө өгүүлсэн билээ.
Эрх чөлөөний түлхүүр – iBT TOEFL-ийн оноо /үргэлжлэл/


Тэгвэл энэ удаад iBT TOEFL-д бэлтгэх тал дээр Монголдоо л дээгүүрт орох хашир туршлагатай мэргэжилтэнтэй уулзаж, та бидний хамгийн ихээр сонирхдог асуултуудыг тавьж, хариулт сонссоны зэрэгцээ үнэтэй зөвлөлгөөг нь сийрүүлж авснаа одоо та бүхэнтэй хуваалцая.
 
Миний хувьд өмнө нь Jet англи хэлний сургалтын төвд суралцаж, тухай бүртээ хүссэн оноогоо авч байсан туршлагатай учраас Jet англи хэлний сургуулийн захирал Чинзориг багшийг зорин очиж уулзаж, түүнтэй энэ талаар дэлгэрэнгүй ярилцсан юм.
 
Жагаа: Англи хэлний түвшинг тогтоох маш олон шалгалтууд байдаг гэж хэн бүхэн сонссон байх. Чухам алийг нь өгөхөөр, хаашаа аль улсын сургуульд суралцах боломжтой гээд ойлгомжгүй зүйл нилээд бий.
 
Мөн iELTS, iBT TOEFL, GMAT гээд маш олон шалгалтын тухай дуулаад толгой эргэх тохиолдол ч гардаг. Чухам аль шалгалт нь хамгийн үр дүнтэй байж чадахыг ойлгоод авчихвал, цаашдын суралцах чиглэл, сургуулиа сонгоход ч тустай биз ээ...
 
Чинзориг багш: Их дээд сургуулийн түвшинд суралцах гэж байгаа оюутан залуусын хувьд англи хэлний түвшинг тогтоох гол шалгалт нь яах аргагүй iBT TOEFL-ийн шалгалт юм.



GMAT-ын хувьд тусгай зориулалттай, тоо бизнесийн чиглэлтэй. Цэвэр англи хэлээр, түвшин шалгаж байгаа 2 шалгалт л байдаг нь iBT TOEFL, IELTS-ийн шалгалтууд юм.
 
Энэ 2 шалгалтыг хооронд нь харьцуулах гэхээс илүүтэйгээр илүү түгээмэл байдлыг нь харгалзвал iBT TOEFL-ийн шалгалт нь өргөн хүрээг хамардаг. Учир нь дэлхий даяар боловсролын экспорт нь АНУ-aaс гарч байгаа болохоор америк англи хэлний шалгалт болох iBT TOEFL түгээмэл байдаг.
 
АНУ нь боловсролын тогтолцооны тал дээр либераль чөлөөлөгдсөн хэв шинжтэй учраас гадны улс орнуудын залуус энд суралцахын тулд англи хэлний түвшингээ тодорхойлуулдаг. Үүнийг нь хамгийн сайн тогтоож өгдөг шалгалт бол iBT TOEFL-ийн шалгалт юм.
 
Жагаа: Англи хэлний сургалтын төвүүд борооны дараах мөөг шиг олширсон нь үнэн. Тэр дундаа iBT TOEFL-ийн шалгалтанд бэлтгэнэ, авна гэсэн газрууд ч олон байдаг. Мэдээж хэрэглэгч хаан гэдэг зарчмын дагуу хүн бүрийн өмнө сонголтоо хийх боломж нээлттэй байгаа.
 
Миний хувьд Jet англи хэлний сургалтын төвийг сонгосон гэдгээ өмнө хэлсэн. Харин одоо бусад хүмүүс яагаад Jet англи хэлний сургалтын төвийг сонгох хэрэгтэй вэ гэдгийг хамтдаа авч үзье.
 
Чинзориг багш: JET англи хэлний сургалтын төвийн хамгийн том давуу тал нь гадаад харилцаа сайтай, суралцагч хүүхдүүд нь тогтмол хилийн чанд руу явж суралцдаг, түүнийг нь ч батлан харуулсан статистик дүн мэдээ байгаа явдал юм. Бусад сургалтын төвүүд зөвхөн яриа, хар яриа, харилцан ярианы чадвар олгох ч юмуу, аль эсвэл ажлын түвшинд ашиглах бизнесийн англи хэлийг заах нь түгээмэл.
 
JET-ийн төгсөгчид нь ихэвчлэн гадагшаа явж суралцах хүсэл сонирхолтой байдаг тул яалт ч үгүй iBT TOEFL-ийн шалгалтыг өгөх шаардлага гарч ирдэг. Тэр ч үүднээс JET англи хэлний сургалтын төв нь англи хэлний хар яриа биш, мэргэжлийн англи хэлийг зааж сургахад түлхүү анхаардаг онцлогтой.



Төгсөгчид нь АНУ болон дэлхийн бусад улс орнуудад очоод, англи хэл дээр хичээлээ аваад академик түвшинд үргэлжлүүлэн суралцахад нь туслахыг бид эрмэлздэг. Тэрнээс биш, хэдэн ойр зуурын үг ашиглаад, харилцан яриа төдийхнөөр ойлголцдог хүн Америкт очоод, англи хэл дээр сонсох, бичих, унших, ярих чадваруудад тулгуурласан мэргэжлийн хичээлд хамрагдана гэдэг төвөгтэй байх нь ойлгомжтой. Шулуухан хэлэхэд манай сургалтын төв нь академик түвшний англи хэл буюу их сургуулийн түвшний англи хэлийг суралцагчиддаа заадаг гэж ойлгож болно.
 
Түүнчлэн JET-ийн багш нар суралцагчдаа зөвхөн шалгалт өгөөд орхих биш, англи хэл дээр суурилан үргэлжлүүлэн суралцахад нь шаардлагатай, хүнд өгөөжтэй, үлдэцтэй байдлаар зааж сургахыг эрмэлздэг. Жишээ нь: Эссэ сайн бичиж суралцсанаар шалгалтын дараа их сургуульдаа элсэх эссэ, бүр цаашлаад сургуульдаа очоод хичээлийн эссэгээ англи хэл дээр ямар ч төвөггүй бичиж сурдаг.
 
Жагаа: Аливаа сургалтанд хамрагдахын өмнө тодорхой хэмжээний судалгаа хийж, багш нарын туршлага, заах арга зүйн талаар урьдчилсан  мэдээлэл авах нь зүйтэй. Хэн ч гэсэн өөрөөс нь дорвитой илүү гарахааргүй мэдлэгтэй хүнээр заалгах гээд цаг заваа хумсалж суух нь утгагүй хэрэг. Тийм болохоор аль болох туршлагатай, хэлний өндөр ур чадвартай багш дээр хичээллэсэн нь зүйтэй. JET англи хэлний сургалтын төв энэ тал дээр юуг амлаж чадах вэ гэдэг нь анхаарал татаж байна.
 
Чинзориг багш: Багшлах боловсон хүчний тал дээр JET англи хэлний сургалтын төв нь зүй ёсоор тэргүүн эгнээнд бичигддэг. Монгол 20 гаруй багш, гадаадын мэргэжилтэн 8 багш нийлсэн хашир туршлагатай, унаган англи хэлтэй, мэргэжлийн өндөр ур чадвартай багш нарт суралцагчдаа хариуцуулдаг онцлогтой.



Багш нарын хувьд заах арга барил, ажилласан жилийн туршлага, тактик боловсруулалт зэргийг нь анхаардаг. Ер нь багш, эмчийн мэргэжилд туршлага хамгийн чухал үүрэгтэй байдаг. Эмч хүн эмчилгээ хийсээр байгаад улам сайжирдаг бол, багш нар олон жил зааж, сургасаар хамгийн үр дүнтэй сайн байдлаар хичээлээ зааж, ойлгуулахад бүрэн төлөвшдөг тал тий. Гэхдээ зөвхөн нас харахгүй, өвөрмөц арга барил бүхий сайн залуу багш нарыг ч ажиллуулах нь оновчтой  гэсэн байр суурийг манай сургалтын төвийн зүгээс баримталж ажилладаг.
 
Жагаа:  Олон жилийн туршлагатай сургууль нь оюутнуудтай ажилласаар тэдний давуу болон сул талыг нь гярхай ажигласан байх магадлалтай. iBT TOEFL-ийн шалгалтанд бэлтгэхдээ манай оюутан залуус юун дээр илүү алддаг болохыг юуны түрүүнд мэдэж авсан нь зүйтэй болов уу..
 
Чинзориг багш:  1990 ээд оноос хойш англи хэлийг сурах асуудал өөрөө ихээхэн чухалд тооцогдож, жил ирэх тусам англи хэлийг сонирхон суралцагчдын тоо нэмэгдсээр байгаа. Эцэг эхчүүд ч өөрсдөө англи хэлний ач холбогдлыг сайтар ойлгож, үр хүүхдээ багаас нь англи хэл эзэмшүүлэхэд анхаардаг болсон нь сайшаалтай.
 
Гэхдээ хүмүүсийн дунд тогтсон нэг буруу ташаа ойлголт нь ойр зуурын хэдэн үгээр ярьж чаддаг л бол өөрийгөө англи хэлтэй хэмээн тодорхойлдог явдал юм. Үнэндээ англи хэл нь зөвхөн ярианы биш, сонсоод ойлгох, бичиж боловсруулах, уншаад ойлгосноо хуваалцах зэрэг олон дадал чадварыг эзэмшиж байж л, цогц ойлголт болж чадна. Тийм учраас академик төвшний англи хэл хамгийн чухал. Гэтэл залуус маань уншаад сайн ойлгодоггүй, уншлаа гэхэд зөвхөн мессенжер ч юмуу Фейсбүүк, Твиттер зэргийн коммент зэргийг уншиж ойлгох байдлаар хязгаарлагдаж болохгүй юм.
 
Физикийн, математикийн, шинжлэх ухааны, анагаахын судалгааны гээд уншаад ойлгоход төвөгтэй англи хэл дээрхи уншлагууд олон бий шүүдээ. Тэд нарыг л уншаад, бүрэн ойлгодог болохыг академик төвшний англи хэл гэж байгаа юм.
 
Академик түвшний буюу их дээд сургуулийн, мэргэжлийн түвшний үгнүүдийг мэддэг байж л, цаашид хичээлээ ойлгоно, суралцана гэсэн үг. Манай залуусын хувьд уншлага, эссэний тал дээр маш дутуу бэлтгэгдсэн, буруу ташаа ойлголттой байх нь элбэг. Үүнийг арилгахын тулд л JET англи хэлний сургалтын төв идэвхийлэн ажиллаж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй.
 
Жагаа:  iBT TOEFL-ийн шалгалтыг өгөх сонирхолтой залуус оноогоо яаж ахиулах, богино хугацаанд үр дүнтэй сурч чадах эсэхдээ ихээхэн эргэлздэг. Зарим нь өөрсдийнхөө англи хэлийг голонгуй байдлаар хандах ч явдал бий. Системтэй байдлаар эрчимтэй сургалтанд хамрагдвал оноогоо хэр дээшлүүлэх боломжтой вэ?
 
Чинзориг багш:  Тухайн оюутан 2 сарын хугацаанд бүрэн өөрийгөө дайчилж, цаг тухайд нь даалгавраа хийгээд амжилттай суралцсан тохиолдолд хүссэн оноогоо авах боломжтой.
 
Уншлага дээр гэхэд л, анх сургалтанд орохдоо сорил тест өгөхөд 30 онооноос ердөө 10 орчмыг авдаг. Ингээд 60 хоногийн хугацаанд өдөр бүр сорилын оноо нь нэмэгдсээр төгсөх үед хориос дээш оноо авдаг болсон байх жишээтэй.
 
Гэхдээ бид нар ид шидтэн биш гэдгийг хэлэх хэрэгтэй. 20 оноо авдаг хүүхдийг шууд 120 авахуулна гэж хэлж чадахгүй. Гол нь таск буюу хэсэг бүрээс дор хаяж 20 оноо аваад байх чадвар, чадамжийг олгохыг хичээнэ. Бүгдэн дээр нь хорин оноо авлаа гэж үзвэл нийт 80 оноо авна гэсэн үг. Гэрийн даалгавар, компьютерын дадлагуудыг цаг тухай бүрт нь хийж, хичээл завсардахгүй байсан тохиолдолд хамгийн доод тал нь 80 оноо авахаар л хэмжээнд бид бэлтгэж чадна.
За тэгээд, манай суралцагчдын хувьд шалгалтан дээрээ 110 онооноос дээш авсан тохиолдол олон бий.
 
Бид барууны тогтсон заах арга барилын системийг Монголын нөхцөлд хөрвүүлэн ашиглаж байгаа учраас, суралцагчид бидний тавьсан шаардлагыг биелүүлж, дадлагуудаа амжилттай хийгээд байх аваас хүссэн оноогоо авах боломжтой. Гол нь бидний ашиглаж байгаа систем нь өөрөө тэгэж бэлтгэгдсэн учраас тэр шүү дээ.
 
Жагаа: Ингээд манайдаа л заах арга барил, ажилласан жил, хуримтлуулсан туршлагаараа дээгүүрт орох JET англи хэлний сургуулийн захирал Чинзо багштай хийсэн ярилцлага маань энд хүрээд өндөрлөж байна. Миний хувьд энд нэг зүйлийг хэлэхгүй л бол болохгүй санагдаад байна. Өнөөгийн нийгэмд огтхон ч өмсөж үзээгүй гутал хувцасны брэндийг мэддэг юмшиг сурталчлах, очиж үзээгүй улсынхаа талаар мэдэмхийрэн ярих, үйлчилдэг үйлчилдэггүй нь эс мэдэгдэх бараа бүтээгдэхүүнийг ам дамжин цуурч магтах, аль эсвэл шүүмжлэн ад үзэх явдал түгээмэл бий. JET англи хэлний сургалтын төвийн суралцагчийн хувиар танд зориулж уг нийтлэлийг бичсэн юм. Эцэст нь хэлэхэд уншигч та хүсэл мөрөөдлөө биелүүлэх, ирээдүйн амьдрал ахуйгаа баталгаажуулах амин чухал үүрэгтэй мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд тань туслах англи хэлний түвшин тогтоох iBT TOEFL-ийн шалгалтыг өгөөд үзэх л хэрэгтэй. Таньд амжилт хүсье!

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.