Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Флорида мужийн нэгэн эмнэлэгт том гэдэстэй нэгэн охин ирэхэд эмч болон сувилагч Марика Кабрал-Осорио (Maricar Cabral-Osorio) нар түүнийг жирэмсэн хэмээн бодож ЭХО хийлгэх хэрэгтэй гэж явуулсан байна. Харин ЭХО хийлгэхэд тэрээр жирэмсэн биш болох нь батлагдсан аж.
“Бид түүнд юу тохиолдсоныг ойлгохгүй байсан. Охины гэдсэнд нэгэн том зүйл байсан бөгөөд мэргэжилтэнгүүд нэмэлт шинжилгээ хийхээр товлож байтал бүх зүйл тодорхой болсон” -хэмээн сувилагч хэлжээ.
The Huffington Post-ын мэдээлж байгаагаар охин эмнэлэгт ирээд удалгүй
бие засах өрөө рүү явсан байна. Хэсэг хугацааны дараа бие засах өрөөнөөс
орилох чимээ гарсан аж. Ийнхүү орилох чимээнээр ирсэн эмч нар суултуур
руу хараад цочирдсон гэнэ. Учир нь суултуур дотор асар их хэмжээний
цагаан хорхой байсан байна.
“Суултуур дотор их хэмжээний туузан хорхой байсан” хэмээн Марика уулга
алдсан аж. Түүнийг ийнхүү хүндрэх үед эдгээр бүх хорхойнууд ялгадастай
нь хамт гарсан юм. Зарим хорхойнууд суултуураас гарах гэж хөдөлж байсан.
Охиныг тайвшруулах зорилгоор эмч нар түүнд хэлэхдээ: "Гэдэс дотор байсан бүх шимэгч хорхойнууд гарсан учир санаа зовох зүйлгүй" -гэжээ. Гэхдээ эмч нар энэ их хорхой охины гэдсэн дотор хэрхэн орсон болохыг мэдэхийн тулд ээж, охин хоёрыг тавьж явуулаагүй юм.
“Ямар замаар энэ хорхой охины гэдсэнд орсон болохыг асуухад охины ээжийн царай хувирсан юм. Тэрээр охин дээрээ очоод: “Би маш их харамсаж байна. Би чамайг илүү гоолиг болоосой гэж хүссэн юм. Чи театрын үзүүлбэр үзүүлэх ёстой байсан учир би чамд туслахыг хүсэж байсан"- гэжээ. Ээж нь охиндоо туузан хорхойн өндөгтэй эмийг уулгаж байсан гэнэ.

Сувилагч эмчийн хэлж байгаагаар тэрээр аль хэдийн энэ зүйлсд дассан ч охины гэдэснээс гарсан зүйлс түүний хооллох дуршлыг нэг хэсэгтээ л үгүй хийсэн байна.