Индонезийн хүүхдүүд 4 настайгаасаа эхлэн тамхи татаж эхэлдэг бөгөөд 10
алхам тутамд л тамхины сурталчилгаа байдаг байна. Үүнээс гадна улс орны
эдийн засаг нь шууд тамхитай холбоотой байдаг. Тэд тамхи ургуулж, тамхи
зарж орлого олдог. Хүүхдүүдийн хувьд тамхи татах нь хориотой зүйл
биш бөгөөд хичээлээ тараад гэр рүүгээ тамхи татаад явах нь ч бий. Зарим
хүүхдүүд өдөрт хоёр хайрцаг тамхи ч татдаг байна.
1. Дихан Мухабад өдөрт хоёр хайрцаг тамхи татдаг. Эхний тамхиа Дихан хичээлдээ явахын өмнө буюу 7 цагт татдаг.
Индонези, Гарут хот.
2. Бяцхан тамхичин хүү гэрийнхээ гадаа.
3. Ээжийнхээ хажууд сууж байна.
4. Тамхи худалдаж авахад нас хамаагүй байдаг бөгөөд хэдэн ч настай хүүхдүүдэд зардаг байна. Хичээлээ тараад харих замдаа тамхи худалдан авч татаж буй хүүхдүүд.
5. Гэр рүүгээ харих замдаа тамхи татаж буй хүүхдүүд. Хэдийгээр нийтийн тээврийн хэрэгсэлд тамхи татах хориотой ч Индонезид үүнийг хориглодоггүй байна.
6. Ильхам Хади 4 настайгаасаа эхлэн тамхи татсан бөгөөд одоо 3-р ангид сурдаг. Тэрээр өдөрт 2 хайрцаг тамхи татдаг.
7. Ильхам Мухамад 5 настайгаасаа эхлэн тамхи татаж байгаа. Ильхам эмээтэйгээ цуг амьдардаг бөгөөд сурдаггүй. Хэрвээ эмээ нь тамхины мөнгө өгөхгүй бол тэрээр уйлж байгаад л авдаг байна.
8. Омпонг – шүдгүй.
9. Эман ундаа барьж, тамхи зуусаар л.
10. Бяцхан Риан байнга тамхи татдаг.
11. Андика Прасетио өдөрт нэг хайрцаг тамхи татна.
12. Ильхам Хади өрөөндөө тамхи татаж байна. Наана нь түүний дүү сууж байгаа нь.