Эрх чөлөөний түлхүүр – iBT TOEFL-ийн оноо

2014-08-25, 22:16
6,029
Хүн төрөлхтний эрх чөлөө, ардчилал, хүний эрхийн төлөө тэмцлийн өлгий болсон Америкийн Нэгдсэн Улс... Нэгэн үе мөрөөдөл мэт л яригддаг байсан энэ улсад өнөөдөр хэн бүхэн ажил хэрэг, аялал жуулчлал, амралт зугаалгын шугамаар очдог болсон үе билээ.
Эрх чөлөөний түлхүүр – iBT TOEFL-ийн оноо


Хүүхэд бага наснаасаа Америкийн кино одууд, спортын алдартнууд, гайхамшигт дуучдын талаар сонирхож, тодорхой хэмжээний мэдээлэлтэй болж өссөн минь кабелийн телевиз, интернеттэй шууд л холбоотой.

 

Нохой зодоон буюу мэргэжлийн бөхийн супер одууд болох Шон Майклс, The Rock хочит Двейн Жонсоныг шүтэн биширч, спортын амьд домог болсон Майкл Жордан, Коби Браянт, Леброн Жеймсийн тоглолтыг амьдаар нь харахыг хүсэн мөрөөдсөөр ирсэн нь үнэн. Эрх Чөлөөний Хөшөө, алдарт Таймс Скүер гудамж, Брүклин гүүр, Цагаан Ордон, Эмпайр Стейт тэнгэр баганадсан барилга, дэлхийд алдартай их сургууль коллежууд, өөрийгөө сайжруулан, боловсрол мэдлэгээ дээшлүүлэх, хэлний ур чадвараа жинхэнэ орчинд нь ахиулах боломж энд л бий. Америкийн их дээд сургуулиуд, мөн англи хэл дээр суурилсан бүх төрлийн сургалт явуулдаг дэлхийн бусад олон улс орнуудын их сургуулиудад суралцах боломж нь хэн бүхний өмнө нээлттэй байдаг. Гол нь та бидэнд iBT /internet based toefl/ TOEFL-ийн шалгалт өгөх  эрхэм хүндтэй бөгөөд чухал үүрэг хариуцлагатай шат даваа тулгардаг. iBT TOEFL шалгалтыг аймшигтай хүнд хэцүү бэрхшээл гэхээс илүүтэйгээр, таны эрх чөлөөний түлхүүр хэмээн ойлговол зүйтэй юмшиг. Чанартай сайн сургалтанд хамрагдаж, шилдэг багш мэргэжилтний идэвхтэй эрчимжүүлсэн хөтөлбөрөөр хичээллэснээр, хүссэн оноогоо авч, өөрийн хүсэл мөрөөдлөө биелүүлэх боломж бидэнд байгаа. Дэлхийн 130 гаруй улс орны 9000 орчим их дээд сургуулиуд нь iBT TOEFL оноог албан ёсоор хүлээн зөвшөөрч, элсэлтийн үндсэн шалгуур болгодог. Америкт л гэхэд их сургуулиуд нь хоорондоо харилцан адилгүй байдлаар босго онооны дүрмийг баримталдаг юм. Жишээ нь: Харвардын их сургуульд элсэхийн тулд iBT TOEFL-ын оноо нь хамгийн багаар бодоход 100 байх ёстой байдаг бол, зарим сургуульд 70 оноо байхад хангалттай байдаг.  Англи хэлээр унших, ойлгох, бичих, ярих, сонсох чадваруудыг цогц байдлаар шалгадаг энэ шалгалтын хангалттай оноог “хармаалчихсан” байхад та хүссэн улс орныхоо их сургуульд тэтгэлгээр суралцаж, ирээдүйдээ маш том хөрөнгө оруулалт хийх боломж бололцоо танд бий.

 
Өөрийн туршлагаас хуваалцахад:
Энэ нийтлэлийг тэрлэгч миний бие нь TOEFL-ийн оноотой байсныхаа хүчинд хоёр ч удаа хилийн чандад амжилттай суралцаж байснаа хэлэхэд таатай байна. Монгол Улсын Их сургуульд оюутан байхдаа Монголын анхдагч сургалтын төвүүдийн нэг болох JET англи хэлний сургалтын төвд суралцаж, iBT TOEFL-ийн шалгалтыг өгснөөр 92 оноо авч байсан нь саяхан мэт. iBT TOEFL-ын оноо гэдэг нь шулуухан хэлэхэд найдвартай үл хөдлөх хөрөнгө л гэсэн үг. 2 жилийн хугацаанд хүчин төгөлдөр үйлчлэх энэхүү эрх чөлөөний түлхүүрээ цаг тухайд нь ашиглаж, гадны их сургуулийн тэтгэлэгт хамрагдах, мэдлэг боловсролоо дээшлүүлэх нь хамгийн чухал юм. Миний хувьд сургуулийнхаа лекцэн дээр сууж байгаад, гэнэт л Япон улсын гадаад хэлний их сургуулийн нэг жилийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах эрхтэй болж байсан нь үнэхээр сайхан дурсамж. Тэр үед ТOEFL-ийн оноотой цөөн сурагчдын нэг байснаас гадна, хамгийн өндөр оноотой нь учраас материалаа хэдхэн хоногийн дотор бүрдүүлж өгөөд тэр жилийнхээ намар Япон руу гараад шидчихсэн юмдаг. Харин дараа нь нилээд хэдэн жилийн дараа сэтгүүлчийн мэргэжлээ дээшлүүлэх сургалтанд хамрагдахад iBT TOEFL-ийн оноо дахиад л хэрэг болсон. АНУ-ын нийслэл Вашингтон Ди Си хотноо сэтгүүлзүйн салбарын шилдгүүдийн туршлагаас хуваалцаж, Америкийн хэвлэл мэдээллийн эрх чөлөөний давуу талуудыг судалж, Монголын хөрснөө хэрхэн үр дүнтэй буулгах тухай сургалтанд хамрагдсан билээ.
 


Эрчимжүүлсэн бэлтгэл хамгийн чухал!
iBT буюу Internet Based Toefl шалгалтыг өгөх гэж байгаа тохиолдолд хамгийн үр дүнтэй, эрчимжүүлсэн сургалтанд хамрагдаж, өндөр ур чадвартай, өвөрмөц заах арга барил бүхий багш нарын удирдлаган дор хичээллэх нь зүйтэй. Миний хувьд та бүхэнд JET англи хэлний сургууль, тэр дундаа Чинзориг багшийн сургалтыг зөвлөх байна. Мянга сонссоноос нэг удаа үз гэдэг үг ч бий. 1995 оноос хойш үйл ажиллагаа явуулж, 2005 оноос эхлэн Америкийн ETS (Educational Testing Service) байгууллагатай хамтын ажиллагааны гэрээ хийж, iBT TOEFL–ийн шалгалтыг өөрийн төв дээр удирдан явуулах эрхтэй болсон Жетийн сургалт, заах арга барил нь цаанаа л ондоо. Энэ чиглэлээр сургалт явуулж байгаа олон газрууд байдаг ч, JET англи хэлний сургуулийн хувьд зөвхөн 2 сарын хугацаанд TOEFL-д бэлдээд орхих биш, тухайн суралцагч шалгалтаа амжилттай өгснийхөө дараа, үргэлжлүүлэн суралцахад шаардлагатай англи хэлний мэдлэгийг олгодог давуу талтай. Бүр тодруулбал, эсээ хэрхэн бичих тухай JET-ийн сургалтанд хамрагдсанаар шалгалтынхаа дараа сургуульдаа элсэх эсээ, хичээлийн төлөвлөгөөний эсээ гээд бүх төрлийн эсээг өндөр ур чадвартай бичих чадвартай болж чаддаг. Түүнчлэн багшлах боловсон хүчний тал дээр JET-ийн хамгийн том давуу тал бий гэж суралцагч миний хувьд дүгнэж байна. Шулуухан хэлэхэд багш, эмчийн мэргэжилд нас, туршлага хамгийн чухал гэдэг нь үнэн. JET-ийн багш нар iBT TOEFL шалгалтыг хэрхэн үр дүнтэй өгөх, оноогоо дээшлүүлэх, богино хугацаанд бэлтгэгдэх тал дээр өөрсдийн гэсэн өвөрмөц тактиктай, тэр хэрээр суралцан төгсөгчдийнх нь авч буй дундаж оноо жилээс жилд дээшилсээр л байгаа юм. Олон жилийн хуримтлуулсан туршлагын давуу тал энэ дээр л гарч байгаа юм. Ирээдүйдээ хамгийн зөв зохистой хөрөнгө оруулалт хийхэд тань туслах iBT TOEFL-ийн шалгалтанд танд амжилт хүсье!  Эрх чөлөөний түлхүүр таны гарт байна!

/iBT TOEFL суралцах гэж байгаа залуусдаа зориулаад TOEFL-ийн шалгалтын тактик болон англи хэлний 4 чадварыг хэрхэн үр дүнтэй эзэмших зөвөлгөөг дараагийн нийтлэлээр хүргэнэ/
 
Д.Жаргалсайхан /JET англи хэлний сургалтын төвийн төгсөгч,
UBS телевизийн орчуулагч, сэтгүүлч/



Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.