40 хүрсэн хойноо амаржсан одууд

Сүүлийн үед 40 хүрсэн хойноо амаржиж буй одууд нэлээд их болсон. Харин хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд өгч байгаа ярилцлагандаа эдгээр ээжүүд жирэмсний явц болон хэрхэн эрүүл мэнддээ анхаардаг талаар ярьдаг бөгөөд хамгийн гол нь оройтож хүүхэд гаргах болсондоо харамсдаггүй хэмээн хэлдэг. Ингээд 40-өөс дээш насандаа хүүхэд гаргасан одуудтай танилцацгаая.
40 хүрсэн хойноо амаржсан одууд


1. Холли Берри
Холли анхны охин болох Налагаа 42 настай байхдаа төрүүлсэн байна. Наснаас үл хамааран түүний жирэмслэлт ямар ч асуудалгүй байсан аж. Харин 47 насандаа тэрээр дахин ээж болж, хүү Масео-Робертийг төрүүлжээ.

Холли охин Налагийнхаа хамт

www.caak.mn

Хүү Масеогийнхаа хамт.

www.caak.mn

2. Николь Кидман
Николь Кидман олон жилийн турш үргүйдлийн эмчилгээ хийлгэж байсан бөгөөд жирэмсэн болсон нь түүний хувьд ихээхэн азтай тохиолдол болсон байна. 2008 онд Николь 40 насандаа анхны хүүхэд болох охин Сандэй Роузыгаа төрүүлжээ. Харин хоёр дахь удаагаа жирэмслэж чадаагүй учир хүүхэд тээгч эхийн тусламжийг авсан аж.

Николь Кидманы хөл хүнд байх үе.

www.caak.mn

Николь Кидман, Кит Урбан нар охидынхоо хамтаар

www.caak.mn

3. Моника Беллуччи
Моника анхны хүүхдээ 39-тэй төрүүлж хоёр дахь хүүхдээ 45 настайдаа гаргасан байна.

Моника Беллуччигийн хөл хүнд байх үе.

www.caak.mn

Моника хоёр дахь жирэмслэлтийнхээ талаар ярихдаа: “Би өөрийгөө зоригтой гэж бодохгүй байна. Би зүгээр л азтай эмэгтэй. Би анхны хүүхдээ төрүүлчихээд одоо хоёр дахь охиноо төрүүлэх гэж байна. Гэхдээ миний насанд хүүхэд гаргана гэдэг хэцүү бөгөөд хэрвээ би жирэмсэн болж чадаагүй байсан бол хүүхэд тээгч эхийн тусламжийг л авах байсан болов уу” -гэжээ.

Моника Беллуччи бага охин Леонигийн хамт.

www.caak.mn

4. Сальма Хайек
Сальма 41 насандаа анхны хүүхдээ төрүүлжээ. 2007 онд тэрээр Францын бизнесмэн Франсуа-Анри Пинотой гэр бүл болж охин Валентина Палома Пиногоо төрүүлсэн байна. Жирэмсэн байх хугацаандаа тэрээр 23кг-ийг нэмсэн бөгөөд энэ нь түүнд нэлээд төвөг учруулж байсан бололтой. Одоо Сальма хэвийн жиндээ эргэн орсон бөгөөд ээж болсондоо баяртай байгаа гэнэ.

Сальмагийн жирэмсэн байх үе.

www.caak.mn

Сальма охиныхоо хамт

www.caak.mn

5. Мэрайя Кэри
Мэрайя Кэри 41 настай байхдаа ихэр хүүхэд төрүүлсэн байна. Хүүгээ Мароккон хэмээн нэрлэж, охиндоо Холливудын од болох Монрогийн нэрээр нэрлэжээ. Түүний жирэмслэлтийн явц тийм ч амгалан байгаагүй аж. Тэрээр жирэмслэлтийн хоёр дугаар хагаст илэрдэг тархины цусан хангамжийн өвчнөөр өвчилсөн байна. Мэрайя кесвор хагалгаа хийж хүүхдүүдээ гаргажээ. Харин одоо тэрээр ихэр хүүхдүүдээ хүмүүжүүлээд ихээхэн жаргалтай байгаа гэнэ.

Мэрайя Кэри жирэмсэн байх үедээ

www.caak.mn

Мэрайя Кэри гэр бүлийнхээ хамт

www.caak.mn

6. Селин Дион
Селины анхны жирэмслэлт ямар ч асуудалгүй байсан байна. Харин хоёр дахь жирэмслэлт нь нэлээд хүндхэн байсан бөгөөд 42 насандаа ихэр хүүхдийг төрүүлжээ.

www.caak.mn

“Би жилээс илүү жирэмсэн байсан мэт сэтгэгдэл надад төрсөн. Гэхдээ би тэвчээртэй байж чадсан. Эмч маань намайг жирэмслэлтээ зогсоо хэмээн шаардаж байсан ч энэ биднийг зогсоож чадаагүй юм. Тиймээс би түүнд хэлэхдээ би таны шаардлагыг бүгдийг хэрэгжүүлэх болно. Харин хүүхдээ л гаргана гэж хэлсэн юм” -хэмээн Селин хэлжээ.

Селин Дион гэр бүлийнхээ хамт.

www.caak.mn

7. Ума Турман
Ума Турман 42 настай байхдаа хамгийн бага охин болох Розалин Аруша Аркадина Алталун Флоренс Турман-Бюссон-ыг төрүүлсэн байна. Энэ жирэмслэлт нь нэлээд хүндхэн байсан бөгөөд төрснийхөө дараа нэлээд удаж байж сэргэжээ.

Ума Турманы гуравдахь жирэмслэлт

www.caak.mn

Ума бага охиныхоо хамт

www.caak.mn

8. Жулиана Мур
Жулиана анхныхаа охиныг 37 насандаа төрүүлсэн байна. Харин 42 настай байхдаа тэрээр хоёрдахь охин Лив Хеленийг төрүүлжээ.

Жулиана гэр бүлийнхээ хамт

www.caak.mn

“Би хүүхэдтэй болохыг маш их хүсэж байсан. Миний мөрөөдөл биелсэнд би маш их баяртай байна” -гэжээ.

Охин Ливынхаа хамт

www.caak.mn

9. Марсия Кросс
Марсия мөн үргүйдлийн эсрэг эмчилгээг хийлгэж байсан байна. Тэрээр 45 нас хүрэхийн хэд хоногийн өмнө ихэр хүүхдүүдийг төрүүлсэн аж.

Марсия жирэмсэн байх үедээ

www.caak.mn

“Хэрвээ би нөхөрт гараад 35 насандаа хүүхэд төрүүлсэн бол өнөөдөр шиг ийм жаргалтай байхгүй байх байсан” -гэж тэрээр хэлжээ.

Марсия охидынхоо хамт

www.caak.mn

10. Гвен Стефани
“Би жирэмсэн болсноо мэдээд маш их жаргалтай байсан” -гэж дуучин бүсгүй хэлсэн байна.

www.caak.mn

Гвен Стефани хүү Аполлогийнхоо хамт.

www.caak.mn

11. Тина Фей
Хоёр дахь хүүхэд болох охин Пенелопагаа тэрээр 41 насандаа төрүүлсэн аж.

Тинагийн жирэмсэн байх үе

www.caak.mn

Тина охин Пенелопагийнхаа хамт

www.caak.mn

12. Рейчел Зое
Алдарт дизайнер анхныхаа хүүхдээ 39 насандаа төрүүлсэн байна. Харин хоёр дахь хүүхдээ 2 жилийн дараа төрүүлсэн байна. Тэрээр төрөх хүртлээ өөрийн энэ мэдээллийг нууж байсан аж.

Рейчел Зоегийн жирэмслэлтийн дараах үе

www.caak.mn

Рейчел бага хүү Кауйсынхаа хамт

www.caak.mn

13. Линда Евангелиста
Алдарт модель 42 насандаа хүүгээ төрүүлжээ.

Линда Евангелиста жирэмсэн байхдаа

www.caak.mn

Линда хүү Августиныхаа хамт

www.caak.mn
Жагсаалтыг товчхон дуусгахад, Ким Бейсингер 41 насандаа охиноо төрүүлж байсан бол, Сьюзан Сарандон хоёрдахь хүүгээ 42, 3 дахь хүүгээ 43 насандаа төрүүлжээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()