Орчин үеийн хамгийн ухаалаг 10 хүүхэд

2014-08-22, 01:58
21,360
Ихэнхи хүмүүс аливаа нэгэн алдрын оргилд хүрэхийг эрмэлздэг билээ. Ийнхүү зорилгодоо хөтлөгдөн зарим нэг нь нэлээд ахимаг насандаа амжилтанд хүрдэг бол зарим нэг ухаалаг, авъяаслаг хүмүүс хүүхэд насандаа ч алдрын оргилд хүрэх нь бий. Ингээд амжилтанд хүрсэн орчин үеийн ухаалаг хүүхдүүдтэй танилцацгаая.
Орчин үеийн хамгийн ухаалаг 10 хүүхэд


1. Микаэла Фудолиг
Микаэла Ирэн Фудолиг 11 настай байхдаа Филиппины Их Сургуульд элсэн орсон бөгөөд 16 насандаа физикийн шинжлэх ухааны мэргэжилтэнгээр төгссөн байна. Одоогийн байдлаар тэрээр Филиппины Их Сургуульд профессороор ажиллаж байгаа бөгөөд математик болон биологийн чиглэлээр судалгаа хийж байгаа гэнэ.

www.caak.mn

2. Акрит Ясвал
Энэтхэгийн ухаалаг хүү болох Акрит Пран Ясвал анх 8 настай байхдаа хагалгаа хийсэн байна. Ийнхүү тэрээр алдарт хүрсэн ажээ. Хэдийгээр тухайн үед хүү анагаахын ямар нэгэн мэргэжил эзэмшээгүй байсан ч, ойр дотныхныхоо дунд анагаахын суут ухаантан хэмээн алдаршсан юм. Түүний 8 настай найз нь гараа маш ихээр түлсэн байсан бөгөөд тэрээр хурууг нь огтолж, өвчин даамжирахаас аварсан ажээ. Акран 12 насандаа Анагаахын Их Сургуульд элсэн орж, 17 насандаа магистраа төгссөн байна. Харин одоо тэрээр хавдрын эсрэг эм хийхээр ажиллаж байгаа.

www.caak.mn

3. Тейлор Уилсон
Тейлор Рамон Уилсон цөмийн урвалд зориулсан төхөөрөмжийг зохион бүтээсэн хамгийн залуу хүн болсон байна. 10 насандаа тэрээр цөмийн бөмбөг хийсэн аж. 2011 оны 5 сард тэрээр Олон Улсын шинжлэх ухааны өдөрлөгөөр цацраг туяа илрүүлэгч төхөөрөмжийг хийснээр шагнал хүртсэн байна. Тейлор цөмийн реактор бүтээсэн бөгөөд энэ нь 50 МВт цахилгаан энергийг ялгаруулсан гэнэ.

www.caak.mn

4. Камерон Томпсон
Камерон Томпсон нь Хойд Уэльсийн математикийн суут ухаантан юм байна. Түүнийг 4 настай байхад нь багш нь хамгийн бага тоо хэмээн тэгийг зааж байх үед багшдаа сөрөг тоо байдаг болохыг сануулж байсан байна. Тэрээр 11 настай байхдаа Их Британийн Нээлттэй Их Сургуульд сурч математикийн зэрэгтэй болжээ. Үүнээс гадна тэрээр төгсөлтийн хоёр шалгалтаа амжилттай өгч дэлхийн хамгийн ухаалаг хүү хэмээн ВВС-ээр гарч байсан.

Харамсалтай нь Камерон нь "Аспергера" хэмээх өвчтэй бөгөөд энэ нь түүний хичээлд бага зэрэг саад болж байгаа юм. Гэсэн хэдий ч тэрээр дэлхийн хамгийн залуу математикийн суут ухаантны тоонд багтаж байгаа билээ.

www.caak.mn

5. Жейкоб Барнетт
Жейкоб Барнетт — Америкийн математикч юм. Түүнийг хоёр настай байхад нь эмч нар түүнд аутизм гэсэн оношийг тавьж байсан бөгөөд түүнийг ярьж, уншиж чадахгүй гэж үзэж байжээ. Гэтэл хүү 3 настай байхдаа бүх цагаан толгойг уншиж, урвуугаар нь ч мөн уншиж байсан байна. Мөн энэ насандаа Жейкоб "Ангараг гариг яагаад ийм сонин хэлбэртэй вэ?" -хэмээн асуусан гариг судлаачийн асуултанд төвөггүйхэн хариулсан байна.
Тэрээр 10 насандаа Индианагийн Их Сургуульд элсэн орж байжээ. Докторын зэрэг хамгаалж байх үедээ тэрээр Эйнштейний онолыг хэзээ нэгэн цагт үгүйсгэж батлах болно гэжээ. Одоогийн байдлаар тэрээр квантын физикийн талаар эрдэм шинжилгээний ажил хийж байгаа гэнэ.

www.caak.mn

6. Марк Тянь Боэдихаржо
Марк Тянь Боэдихаржо Хонконгт төрсөн бөгөөд Хонконгийн хамгийн залуу Их Сургуулийн оюутан болсон байна. Тухайн үед тэрээр 9 настай байсан. Тэрээр тусгай хөтөлбөрөөр сурч байсан бөгөөд ихэнхи анхаарал нь математик болон статистикийн судалгаан дээр чиглэгдсэн байжээ. Ийнхүү суралцаж байх үедээ тэрээр 8 төгсөлтийн шалгалт өгч байсан байна. Одоогийн байдлаар Марк философийн чиглэлээр болон математикийн чиглэлээр хоёр дипломтой аж. Одоо тэрээр АНУ-д философийн чиглэлээр докторын зэрэг хамгаалахаар бэлдэж байгаа гэнэ.

www.caak.mn

7. Приянши Сомани
Энэтхэг хүү болох Приянши Сомани нь цээжээрээ математикийн үйлдлүүдийг хийж чаддаг байна. Тэрээр 6 настай байхдаа ийнхүү цээжээр бодож сурсан бөгөөд 11 настай байхдаа "Mental Calculation World Cup" тэмцээнд тэргүүн байрыг эзэлсэн аж. Тэмцээнд нийт 16 орны 36 хүүхэд оролцсон бөгөөд тэрээр 6 оронтой 10 тооны язгуурыг 6 мин 51 секундын дотор бодож гаргасан байна. Үүнээс гадна тэрээр нэмэх, хасах, үржүүлэх, хуваах болон язгуур гаргах үйлдэл дээр алдаа гаргаагүй дэлхийн цорын ганц хүүхэд болсон аж. Харин дараа нь охин 6 оронтой нийт 10 тооны язгуурыг 2 мин 43 секундын дотор гаргаж, өмнөх амжилтаа эвдсэн байна.

www.caak.mn

8. Аким Камара
Аким Камара — Берлины хийл тоглодог хүү юм. Тэрээр 2 настай байхаасаа л эхлэн хийл тоглож эхэлсэн байна. Акимын багш нь хүүгийн хөгжмийн авъяасыг олж хараад түүнд дуу хөгжмийн хичээлийг долоо хоногт 2 удаа заах болсон байна. Тэрээр 6 сарын дотор хийл хөгжмийг мэргэжлийн түвшинд дарах болсон бөгөөд 2013 он гэхэд 3 настай байхдаа Зул сарын тоглолтон дээр гоцлол хөгжим тоглосон аж.

www.caak.mn

9. Итан Бортник
Итан Бортник — хөгжимчин, хөгжмийн зохиолч, жүжигчин хүү юм. 3 настай байхдаа тэрээр жижиг төгөлдөр хуур дарж эхэлсэн бөгөөд 5 настайгаасаа ая бичиж эхэлсэн байна. Тэрээр 2007 онд Жем Ленотой хамтран "The Tonight Show" хэмээх анхны тоглолтоо хийжээ. Итан хамгийн залуу соло хөгжимчин хэмээн Гиннессийн амжилтын номонд бүртгэгдсэн байна.

www.caak.mn

10. Таниш Мэттью Авраам
Таниш Мэттью Авраам — Менсын Сургуульд элсэн орсон хамгийн залуу хүмүүсийн нэг юм. Тэрээр хүүхдийн зурагтай ном үзэж, бүхий л асуултанд амжилттай хариулж байсан гэнэ. Менст орохдоо тэрээр шалгалтаа 99,9%-тай өгсөн байна. 5 настай байхдаа тэрээр Стэнфордын Их Сургуулийн математикийн ангийг 8 сарын дотор дүүргэсэн байна. 6 настай байхдаа дунд сургуульд орсон бөгөөд коллежид байхад түүний дундаж оноо 4-с буудаггүй байсан аж. Үүнээс гадна тэрээр НАСА-ийн сэтгүүлд байнга эссе бичиж нийтэлдэг байна.

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()