“UB FOOD FESTIVAL-2014”-иас хийсэн сурвалжлага

2014-08-21, 18:26
7,135
“UB FOOD FESTIVAL-2014” -ийг энэ жил М-Си-Эс Проперти, Грийн Катеринг компаниуд Нийслэлийн Соёл Урлагийн Газрын дэмжлэгтэйгээр өнгөрсөн амралтын өдрүүд буюу 8 дугаар сарын 16, 17-ны өдрүүдэд Вива Сити хороололд хоёр дахь жилдээ уламжлал болгон амжилттай зохион байгууллаа.
“UB FOOD FESTIVAL-2014”-иас хийсэн сурвалжлага


Фестивалийг зорин ирэх зочдын хөл хөдөлгөөн тасралтгүй үргэлжилж байсан ба ойролцоогоор 30,000 гаруй хүн ирж, 100,000 ширхэг таваг хоол зарагдсан нь их хотын төвлөрлийг амралтын өдрүүдэд Вива Сити хороололд авчирч чадсан наадмын дараах нэгэн том үйл явдал боллоо.

Энэ жилийн фестивалийн онцлох нэгэн том үйл явдал нь 5.1 x 1.30 метр хэмжээтэй бялууг Грийн Катеринг компани болон фэйсбүүкийн Sweet Kitchen группийн бүтээлч бүсгүйчүүд хамтран хийсэн явдал байв. Уг бялууг хийхэд 132 лист кекс, 2640 ширхэг өндөг, 67 килограмм гурил, 50 литр сүүн крем, 20 литр амтат крем орсон ба чимэглэлийг нийслэл хотын алдартай байшин барилгуудын дүрс болон “Найрсаг Улаанбаатар” аян,” UB food festival-2014”, “Sweet kitchen” группийн логонуудыг урлан чимэглэж 21 тогооч бүсгүй 8 цагийн турш хийж,фестивальд хүрэлцэн ирсэн 3500 зочдод үнэгүй амтлуулсан байна.







































































Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.