LG гийн ULTRA HD шинэ загварын зурагт

2014-08-21, 17:24
5,788
Дүрслэлийн чанарын шинэ стандартыг тогтоосон ULTRA HD зурагтын UB85OV загвар олон үйлдэлт горимд нэвтрэхэд хурдан хэрэглэхэд эвтэйхэн болжээ.
LG гийн ULTRA HD шинэ загварын зурагт
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


LG-гийн Ultra HD зурагтууд нь Full HD-гээс дөрөв дахин илүү чанартай дүрслэлтэй. Видео үзвэрийг их ойр зайнаас харсан ч  8.3 сая пикселүүд нь дүрслэлийн өндөр чанарыг хангадаг. LG зурагтанд ашиглагдаж буй IPS матриц нь дүрсийг  тод харагдуулах, өнгийг сайн  ялгахаас гадна ямар нэгэн дүрсний гажилтгүй илүү өргөн өнцөгөөс харах боломж олгож байна. Дотор нь суулгаж өгсөн долгион баригч нь аналоги сигнал болон тоон сигналын аль алиныг нь чөлөөтэй хүлээж авна. Хүчирхэг дуу гаргалт,  дүрсний нарийн эд ширхэг болгоны гайхамшигтай зураглал нь хамгийн бодит, амьд видео үзвэрийг бүрдүүлж мартагдашгүй сэтгэл ханамж үзэгчдэд олгоно.

LG-гийн (UB85OV) ULTRA HD зурагтын IPS матриц нь дүрсний бодит өнгө тэр тусмаа гүн хар өнгийг элдэв гажилтгүй бодитоор дамжуулна. Шингэн кристалын шинэчлэгдсэн технологи нь үзвэрийг өнгө дүрсний бууралтгүй ямарч өнгцөгөөс үзэж болохоороо онцлог юм. Амьд, бодит, нүдэнд ая тухтай өнгүүд нь Таныг өдөр бүр баярлуулах болно.

Tru-ULTRA HD процессорын тусламжтайгаар зурагт өөрөө дүрсний чанарыг 4К д хүргэн сайжруулна.  Full HD, HD-видео асаах тутам процессор нь бодит цагийн горимд ажиллана. Эхлээд дүрсийг хэрэгцээт хэмжээнд хүртэл масштабчилан томруулаад дараа нь процессор хэдэн алхамаар дутагдаж буй цэгэлбэрүүдийг “төлжүүлэн зураглаж”,  дүрсний нарийвчлалыг сэргээн төгсгөлд нь өнгөний хэмийг бодит үзүүлэлтэнд хүргэж хувиргадаг.

3D дүрслэл нь бодитоор хүрч буй гайхамшигтай мэдрэмжийг төрүүлнэ. Түүнээс гадна ULTRA HD зурагтуудад CINEMA 3D туйлт технологи хэрэглэгддэг. Хөнгөн эвтэйхэн 3D нүдний шил нь баттарейгүйгээс гадна өөр ямар нэгэн электрон орцгүй ба нүдний өмнө аливаа сарнил үүсгэдэггүйгээрээ онцлог.

LG UB85OV шинэ загвар нь Smart TV  болон webOS платформоор хангагдсан. Телевизийн хөтөлбөрүүдээс Smart TV үйлчилгээрүү түргэн бөгөөд эвтэйхэн шилжих ажиллагаатайгаас гадна маш ойлгомжтой интерфейсээр хангагдсан. Home товчлуурын энгийн даралтаар Smart TV менюг телевизийн хөтөлбөрийн үзвэрийн явцад наагуур нь шууд харагдахаар гаргаж болно. WebOS олон үйлдэлт горимын тусламжтайгаар хором хүрэхгүй хугацаанд Та Smart TV үйлчилгээнүүд болон телевизийн хөтөлбөрүүдийн хооронд элдэв бодолгүйгээр чөлөөтэй шилжих боломжтой боллоо.

Олон сувагт динамик нь шинэ бүтээгдэхүүний гүйцэт чанарыг нэмэгдүүлнэ. Сэтгэл хөдөлгөм кино үзвэрүүдийг  Та гүн хүчирхэг дууны дугаралт болон ULTRA HD өндөр нарийвчлалын чанарын дүрслэлээр таашаан үзэх болно. Харин “Ухаалаг” зурагтын функциудыг түргэн бөгөөд эвтэйхэн удирдахад зориулан LG Smart TV — Magic Remote буюу шидэт удирдлага бүтээгдэжээ.

Түүний тусламжтайгаар Та зөвхөн суваг солих, дуу тохируулахаас гадна өөрийн ганц дугаралтаар хэрэгцээт контент болон сайт, тоглоомоо гаргаж болно. Үзвэрээ тавтай болгооно уу! 


# # #

LG Electronics компаний тухай
LG Electronics, Inc (KSE: 066570.KS) нь электроникийн бүтээгдэхүүн, хөдөлгөөнт холбооны хэрэгсэл, гэр ахуйн техникийн салбар дахь шинэ ололтот технологийн зохион бүтээлт үйлдвэрлэлтээрээ дэлхийн лидер компани бөгөөд 2011 онд LG компани нь дэлхий даяар нийт 117 оффис үйл ажиллагаа явуулж нийт худалдааны эзлэхүүн нь 49 тэрбум ам.доллар (54,26 их наяд солонгос вон) хүржээ. LG компани нь Home Entertainment, Mobile Communications, Home Appliance, Air Conditioning & Energy Solution гэсэн дөрвөн салбартай бөгөөд хөргөгч, угаалгын машин, агааржуулагч, холбооны төхөөрөмжүүд болон хавтгай дэлгэцтэй зурагтуудын үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгчдийн нэг юм.  LG Electronics компани нь ENERGY STAR ® ын 2012 оны түнш бөйгууллага юм. LG Electronics компаний талаар нэмэлт мэдээ, мэдээллийг авахыг хүсвэл www.LG.сom хуудсанд зочлоорой.

LG Electronics Home Entertainment компаний тухай
LG Electronics Home Entertainment компани нь гэр ахуйн болон бизнес хэрэглээний зах зээлд хавтгай дэлгэцтэй зурагт, аудио видео тоглуулагч нийлүүлэлтээрээ дэлхийгол тоглогч байгууллага юм. LG Electronics Home Entertainment компаний бүтээгдэхүүний тоонд LCD болон Plazma зурагтууд, Home Theatre, Blu-ray тоглуулагч, аудио төхөөрөмжүүд болон видео тоглуулагч нар ордог. LG нь гэр бүлийн чөлөөт цагаа өнгөрөөх хэлбэрийг шинэ дэвшилтэт түвшинд гаргасан олон үйлдэл бүхий загварлаг, технологийн өндөр үзүүлэлттэй төхөөрөмжүүдийг үйлдвэрлэдэг.


Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.