Олон хүүхэдтэй транссексуал аав

2014-08-19, 23:15
13,454
Амьдрал гэдэг тааварлашгүй зүйл юм. Энгийн сайхан зантай хөрш тань гаж донтон байж, харин өмнө нь хоёр удаа гэрлэж байсан залуу хөх ургуулж, нэрээ эмэгтэй болгож солих явдалд гайхах хэрэггүй болжээ. Английн иргэн Марк хэмээх залуу эрэгтэй байхаасаа залхаж одоо Эбби-Грейс (Abby-Grace) хэмээх эмэгтэй болсон байна.
Олон хүүхэдтэй транссексуал аав


Тэрээр өмнө нь хоёр удаа гэрлэж байсан бөгөөд 5 хүүхдийн эцэг байсан аж. Харин түүнийг транссексуал болохыг мэдсэн эцэг эх болон хоёр хүүхэд нь түүнээс холбоогоо тасалжээ.

Багадаа Марк энгийн нэгэн хөвгүүн байсан.

www.caak.mn

23 настай Марк.

www.caak.mn

Марк өөрийгөө бисексуал (хоёр хүйстэнтэйгээ харьцагч) хэмээн тайлбарлаж байгаа аж.

www.caak.mn

Анхны эхнэр нь түүнд хоёр охин гаргаж өгсөн бөгөөд түүнийг транссексуал болохыг мэдмэгц холбоого тасалсан байна. Хоёр дахь гэрлэлтээсээ тэрээр 3 ,5, 7 настай гурван хүүтэй юм.

www.caak.mn

80-аад оны үед Марк Манчестерын рок хамтлагт тоглож байсан.

www.caak.mn

Марк өөрийн эмэгтэйлэг байдалтай тэмцэх гэж ихээхэн зовдог байсан бөгөөд 2012 онд золтой л амиа хорлочихоогүй гэнэ. 2013 онд тэрээр АНУ-руу нүүсэн бөгөөд интернэтээр танилцсан транссексуал найзындаа амьдрах болсон байна.

Маркын шинэ төрх буюу Эбби Грейс.

www.caak.mn

АНУ-д үлдвэл илүү амар амгалан амьдарч чадах болно хэмээн Марк үзжээ.

Тэрээр эмэгтэй мэт харагдах дааврын эмчилгээ хийлгэсэн байна. Хүүхдүүдээ харж чадахгүй нь түүний сэтгэлийг гонсойлгож байгаа ч, эрэгтэй хэвээрээ үлдэж чадахгүй байсан гэнэ. Одоо тэрээр хамгийн их аз жаргалтай байгаа аж.

Эбби үргэлж хүүхдүүддээ тоглоом явуулдаг.

www.caak.mn

www.caak.mn

Эбби болон түүний найз Далия.

www.caak.mn

Эбби гурван размерийн хөхтэй бөгөөд хагалгаа хийлгэхгүйгээр ургуулж чадсан гэнэ.

www.caak.mn

Харин одоо Эбби хүйсээ солиулж тэр чигтээ эмэгтэй болохыг хүсэж байгаа бөгөөд байшингаа зараад энэ хагалгааг хийлгэх зорилготой байгаа аж.

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()