Чанга залууст зориулсан шилдэг 7 хүлэг

Өөрийгөө хатуужилтай, чанга хэмээн боддог залуучуудад энгийн суудлын тэрэг, кроссовер зохихгүй болов уу. Тэд өөрсдийгөө илүү тансаг, дээд зэрэглэлийн байдалтайгаар харуулахыг хичээх нь мэдээж юм. Азаар эдгээр залуучуудад зориулсан хүчирхэг хүлгүүдийг дизайнерууд гаргаж, компаниуд үйлдвэрлэх болжээ. Ингээд жинхэнэ эрчүүдэд зориулсан шилдэг 7 хүлгийг танилцуулъя.
Чанга залууст зориулсан шилдэг 7 хүлэг


7. Dodge Charger
Европт албан ёсоор худалдаалдаггүй байна. Charger шинэ загвар биш бөгөөд сүүлийн 4 жил худалдаалагдаж байгаа гэнэ. "Charger SRT8" 477 морины хүчин чадалтай бөгөөд 5 секундын дотор 100 км хүртэл хурдлах чадвартай юм байна.

www.caak.mn

6. Mercedes-Benz G 63 AMG 6×6
6 дугуйтай G63 AMG-аар хүссэн бартаагаа туулах боломжтой. Гэхдээ л үнийн хувьд нэлээд өндөр учир хүн болгон авч унахад хэцүү байх болов уу. Бензийн G төрлийг цагдаагийн байгууллага, дайн, гал түймрийн байгууллагынхан их хэрэглэх нь элбэг.

www.caak.mn

5. Jeep Wrangler
Wrangler юу ч хийсэн хамгийн шилдэг хийж чаддаг. Ялангуяа шороо болон бартаат замаар их сайн явдаг гэнэ.

www.caak.mn

4. Dodge Viper
Спортлог ачааны машин гэвэл илүү тохиромжтой болов уу. "Dodge Viper" нь 650 морины хүчин чадалтай бөгөөд түүний гадна өнгө үзэмж ямар ч машинаас дутахааргүй тансаг харагдана..

www.caak.mn

3. Nissan GT-R
Илүү эрэгтэйлэг зан чанарыг агуулсан Японы цорын ганц машин болов уу. Техникийн хувьд хамгийн шилдэг нь болж чадсан байна. Түүний хурд хүч нь Porsche 911-тэй тэнцэх гэнэ.

www.caak.mn

2. “УАЗ-Хантер”
Ан хийхэд хамгийн тохиромжтой хүлэг гэхэд болно. Хэдийгээр тав тух, тансаг байдал нь төдийлөн хангалттай биш боловч аялалд нэлээд тохиромжтой.

www.caak.mn

1. Ford F-150 SVT Raptor
SVT Raptor эрчүүдийн унах хамгийн шилдэг хүлгээр шалгарсан байна. Форд Репторын хурд, өнгө үзэмж нь хэний ч сэтгэлд нийцнэ. 411 морины морины хүчин чадалтай энэ машины чадварыг замгүй газар илүү их мэдрэх болно. АНУ-д 6.2 мотортой нь 45,000 долларын үнэтэй зарагдаж байгаа ажээ.

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()