UB FOOD FESTIVAL тун удахгүй...

2014-08-13, 17:27
5,405
Дэлхийн улс орнуудад жил бүр хоолны урлагийн гайхамшиг, ач холбогдлыг олон нийтэд таниулах зорилгоор хоолны томоохон фестивалиуд уламжлал болгон зохион байгуулагддаг билээ.
UB FOOD FESTIVAL тун удахгүй...
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


Монголд анх удаа Ub food festival-ийг ВИВА СИТИ хороолол, Нийслэлийн Соёл Урлагийн Газар хамтран 2013 оны 8-сарын 24, 25-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулсан. Тус фестивальд Монголын шилдэг ресторанууд өөрийн нэрийн хоолыг 1000-3000 төгрөгөөр худалдаалдаг учир шилдэг ресторануудын хоолыг нэг дороос хямд үнээр амтлах ховорхон боломж юм. 2013 онд болсон энэхүү өдөрлөгийн онцлох нэгэн үйл явдал бол Монголд рекорд тогтоохуйц хамгийн том буюу 3х1 метрийн хэмжээтэй бялууг хийж өдөрлөгт ирсэн 1800 зочдод үнэгүй амтлуулсан явдал байв.

Ub food festival хоёр дахь жилдээ энэ сарын 16, 17-ны өдрүүдэд ВИВА СИТИ хороололд зохион байгуулагдах гэж байна. Гэр бүл, найз нөхдийн хамтаар хүрэлцэн ирж амралтын өдрүүдээ амттай өнгөрүүлээрэй.



























Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.