Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
НҮБ-ын ерөнхий нарийн бичиг Пан Ги Мун Палестины “Хамас” бүлгийнхэнийг пуужин харвах ажиллагаанд хариуцлагагүй хандсан, мөн Израйл энэ тал дээр хатуу байр суурьтай байгаа нь энгийн иргэдийн амь насанд халдсан хэрэг болж байна.
Үүнээс болж, Палестины энгийн иргэд хоёр талын мөргөлдөөний хохирогчид болж байна хэмээн Пан Ги Мун цохон тэмдэглэсэн байна. Одоогийн байдлаар үйл ажиллагаа улам хурцадмал байгаа бөгөөд “Хамас” пуужингийн дайралтаа хийхээ зогсоохгүй бол энэ зөрчил хэзээ ч арилахгүй бололтой.
Энэ дайнд хамгийн ихээр Палестинчууд хохирогч болоод байна.
Гэрэл, ус байхгүй байгаа учир Газын зурвасынхан ахуйн дутагдалд орсон байна. Уг дайнд Палестины 6000 гаруй хүн хохирч, 300 мянга гаран хүн орон гэргүй болоод байгаа аж.
Палестинчуудын хэлж байгаагаар 1967 оноос хойш Газа-д ийм мөргөлдөөн болоогүй гэнэ. 200 байр, 5 сүмийг барьцаалсан бөгөөд зэвсэг хадгалах агуулах болгоод байгаа аж.
Израйл, Палестины "Хамас" бүлгийнхэн 8 сарын 1-ны 08:00 цагт гал түр зогсоох 3 хоногийн гэрээ байгуулсан ч, Хамасынхан Израйлийн цэргүүд рүү довтолсон байна. Энэ үеэр Израйлийн хурандаа Беная Сарель болон ахлах түрүүч Лиэль Гидони нар амь үрэгджээ. Түрүүч Адар Голдин сураггүй алга болсон бөгөөд түүнийг барьцаалагдсан хэмээн үзэж байгаа гэнэ.
Газад алга болсон Израилийн түрүүч Адар Голдин амиа ч алдсан байх магадлалтай гэнэ.