Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
23 настай Мая Павлович зүрхний эмчийн чиглэлээр сурч байгаа бөгөөд Испанид болсон фитнесс тэмцээний ялагч болсон байна. Үүнээс гадна тэрээр Сербийн улс төрийн намын холбооны гишүүн бөгөөд улс төр болон анагаахын чиглэлээр илүү урагшлах зорилготой байгаа аж.
Одоогийн байдлаар Мая төгсөх курсийн оюутан бөгөөд нутгийнхаа нэгэн эмнэлэгт ажиллах зорилготой байгаа гэнэ. Telgraf сэтгүүлийн мэдээлснээр: Сербийн эрчүүд албаар зүрхний өвчтэй болж түүнд үзүүлэхийг хүсэж байгаа гэжээ.
Мая анагаах ухаанд их дуртай учир энэ чиглэлээр илүү их амжилт олохыг хүсэж байгаа гэнэ. “Би улс төрд ч гэсэн хайртай. Тиймээс энэ тал дээр ч өөрийгөө хөгжүүлэх зорилготой байгаа бөгөөд мэдээж гоо бүсгүйн тэмцээнд оролцохоо ч зогсоохгүй. Би дэлхий даяар аялаж, сонирхолтой газрууд үзэж чадна гэдэгтээ итгэлтэй байна” хэмээн Мая хэлсэн байна.
Бикиний тэмцээний үеэр.
Видео.