Хятадын хакерууд “Tesla Model S”-ийн системд нэвтэрчээ

"Tesla Motor" компаний зохион бүтээгчид өөрсдийн гайхалтай "Model S" цахилгаан автомашинаараа ихэд бахархдаг билээ. Уг автомашин нь эрхэмсэг, найдвартай бөгөөд аюулгүй гэдэг.
Хятадын хакерууд “Tesla Model S”-ийн системд нэвтэрчээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


Автомашин нь бас хакеруудаас сүрхий сайн хамгаалагдсан бөгөөд машины аюулгүйн систем маш найдвартай, хорлон сүйтгэгчид жолоочид янз бүрийн хор уршиг тарихаас хамгаалсан байна.

Хятадын мэргэжилтнүүд гэхдээ, энэ саад бэрхшээлийг давж чадсан юм.



Уг явдал "Qihoo 360 Security Technology" компаний оролцоотойгоор зохион байгуулсан SyScan +360 бага хурлын үеэр болсон байна. Model S –ийн компьютерийн системд «нэвтэрвэл» 10,000 долларын өгөх болзолтой даалгавар өгсөн байна.



Хакерийн багуудын нэг нь даалгаврыг гүйцэтгэж чаджээ. Хятадын шинжээчид Tesla-гийн инженерүүдийн саадыг амжилттай даван гарсан байна. Тэд шил, гэрэл, шил арчигч тэр ч байтугай цоожыг хүртэл хяналтандаа авчээ.

Хятадын залуус хэрхэн нэвтэрснийг мэдээлээгүй байна. Сул талыг тэмцээний хүрээнд олж илрүүлсэн нь сайн хэрэг болж, тэгэхгүй бол хэрэг явдал муугаар эргэж болох байлаа. "Qihoo 360"-н төлөөлөгчид Model S-г зохион бүтээгчидтэй холбоо барин “цоорхой”-г нөхөх шаардлагатай бүх мэдээлэлийг тэдэнд өгсөн байна.


Видео.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()