Германчууд аваргуудаа хэрхэн угтаж авсан бэ?

2014-07-20, 04:22
21,749
Германы шигшээ багийнхан Бразилийн хөлбөмбөгийн Дэлхийн аваргын тэмцээнд ялалт байгуулсны дараа эх орондоо эргэн ирсэн тухай фото сурвалжлагыг толилуулж байна. Германы нийслэл Берлиний төв талбайд 100 мянга орчим хүн аваргуудаа угтахаар цугларчээ.
Германчууд аваргуудаа хэрхэн угтаж авсан бэ?


1. Германы багийн довтлогч Томас Мюллер.
Германы багийн шилдэг мэргэн бууч Томас Мюллер цугларсан олон шүтэн бишрэгчид болон сэтгүүлчидтэй мэндчилж байгаа нь. Мюллер л бусдаасаа илүү мундиалийн шилдэг тоглогч цол авах гавьяатай гэж олон хүн үзэж байгаа ажээ.

www.caak.mn

2. Германы шигшээ багийн дасгалжуулагч Йоахим Лёв.
«Герман машины» дасгалжуулагч Йоахим Лёв одоо үнэхээр сэтгэл хангалуун, баяртай байна. Түүний багийнхан хоёр дахь оролдлогоороо хөлбөмбөгийн цомыг авч чадлаа.

www.caak.mn

3. Германы шигшээ багийн тоглогчид.
Германы багийн тоглогчид хоёр давхар автобусаар цугларсан олны дундуур явж байна.

www.caak.mn

4. Германы шигшээ багийн хөлбөмбөгчид цугларсан шүтэн бишрэгчидтэйгээ мэндчилж байгаа нь.
Германы шигшээ багийн хаалгач Роман Вайденфеллер Дэлхийн аваргын цомыг гартаа барьж байна. «Боруссии»-н хаалгач талбайд гараагүй ч аварга болсондоо чин сэтгэлээсээ баяртай байна.

www.caak.mn

5. Германы шигшээ багийн шүтэн бишрэгч.
Энэ хөгжөөн дэмжигч авхаалжтай юм гээч. Зуушны газрын дээвэр дээрээс илүү сайн харагдах нь мэдээж.

www.caak.mn

6. Германы шигшээ багийн шүтэн бишрэгчид.
Эдгээр залуучууд илүү овсгоотой ажээ. Хайртай тамирчидаа ойроос харахын тулд залуус гэрлэн дохионы шонд авирчээ.

www.caak.mn

7. Германы шигшээ багийн тоглогч Кевин Гросскройц, Лукас Подольски.

www.caak.mn

8. Германы шигшээ багийн тоглогчидтой машиныг хүрээлсэн олон түмэн.
Ид ажлын цагаар германы багийн тоглогчдыг жинхэнэ хүмүүсийн “далай” угтлаа. Магадгүй, Берлин хотод өнөөдрийг амралтын өдөр болгосон биз ээ. Автобусан дээр 1954, 1974, 1990, 2014 онд Дэлхийн аварга болсныг харуулжээ. Тэд 24 жилийн дараа аваргын цомыг авчирж байна.

www.caak.mn

9. Германы шигшээ багийн дасгалжуулагч Йоахим Лёв.
Шигшээ багийн дасгалжуулагч Йохим Лёв шүтэн бишрэгчид рүүгээ үсрэхийг завдаж байна. Тэд ямар ч эргэлзээгүй, түүнийг барьж аван гар дээрээ авч явахад бэлэн байх ажээ.

www.caak.mn

10. Германы шигшээ багийн хөгжөөн дэмжигчид.
Хөгжөөн дэмжигч бүр дэлхийн аваргын ялгуусан баатруудын түүхэн зургуудыг авахыг хүсч байна. Дараа нь эдгээр зурагнууд үеэс үед дамжих болно.

www.caak.mn

11. Германы шигшээ багийн хагас хамгаалагч Бастиан Швайнштайгер.
Германы шигшээ багийн үндсэн зүрх, жинхэнэ хөдөлгүүр Бастиан Швайнштайгер гэдэгтэй хүн санал нийлэх биз ээ. Өрсөлдөгчид сүүлийн тоглолтын турш түүнийг бараг л зодож байсан ч тэрээр зоригтой тэмцэн хамтрагчиддаа ялалтанд хүрэхэд тусласан юм.

www.caak.mn

12. Германы шигшээ багийн тоглогч Томас Мюллер, Мануэль Нойер нар.
Магадгүй, шинэ үеийн Германы шигшээ багийн хоёр шилдэг тоглогчид. Тэдэнд урт удаан хугацаа байна.

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()