Даашинз хийгээд, интернэтээр 290 мянган доллараар заржээ

Сүүлийн үед гэрийн эзэгтэй бүсгүйчүүд өөрийн ур чадвараа гаргаж төрөл бүрийн бүтээлийг урласаар байна. Тэгвэл Британийн оршин суугч Кэтрин Бурнанд сар орчмын хугацаанд резинэн бугуйвчаар даашинз урласан аж. Үүнийгээ eBay онлайн худалдааны сайтад тавьснаар тэрээр даашинзаа 170,000 фунт (290,000 доллар)-ээр зарсан байна.
Даашинз хийгээд, интернэтээр 290 мянган доллараар заржээ

Кэтрины найз охин түүний сүлжсэн даашинзыг eBay онлайн худалдааны хуудсанд нийтэлсэн бөгөөд дуудлага худалдаа 5 хоногийн өмнө дуусч даашинз 170,000 фунтийн үнд хүрсэн байна.

www.caak.mn

Бүсгүйчүүд орлогоо хувааж авахаар болсон аж. “5 жилийн өмнө миний нөхөр нас барсан юм. Би өөрийн гэр, бизнесээ алдсан бөгөөд энэ миний хувьд ихээхэн сэтгэл санааны дарамт болж байсан. Үүнээс гадна би Питерь хүүдээ машин авч, жолооны сургалтын төлбөрийг нь төлөхийг хүсэж байна. Мөн охиноо 18 нас хүртэл мөнгө хадгалахыг хичээж байгаа” -хэмээн Кэтрин хэлжээ. Кэтрины 12 настай охин Шон даашинзыг өмсөж, моделийн үүргийг гүйцэтгэсэн байна.

www.caak.mn

Даашинзыг урлахад сарын хугацаа шаардагдсан бөгөөд жижиг бугуйвчийг ашиглаж шүлжсэн аж. "Loom bands" бугуйвч сүүлийн үед нэлээд газар аваад байгаа билээ. Зарим хүмүүс олон төрлийн резинэн бугуйвчийг хооронд нь сүлжиж тоглоом, өргөн бугуйвч, хувцас зэргийг бүтээх болжээ.

www.caak.mn

www.caak.mn

"Loom bands" бугуйвчыг өнгөрсөн жил АНУ-ын иргэн Чонг Чун Нг зохион бүтээжээ. Үүнээс хойш түүний "Rainbow Looms" компанийнхан 4 сая орчим ширхэг бугуйвчийг зарсан аж.

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()