Шүршүүрт орох хугацаагаа богиносговол 13,000 литр цэвэр ус хэмнэж чадна

2014-07-18, 18:32
6,395
Бидний дийлэнх нь өдөр тутмын хэрэглээндээ хэчнээн литр цэвэр ус зарцуулдаг болохоо тэр бүр мэддэггүй, мэдсэн ч анзаардаггүй. Өглөө, оройдоо усны цоргоо хаалгүй шүдээ угаахад 5-10 литр, гараа угаахад 3-5 литр, харин аяга тавгаа угаахад 90-ээс дээш, машинаа даралттай усаар угаалгахад 500-аас дээш литр ус зарцуулдаг. Цэвэр усаа ийм маягаар, их хэмжээгээр үргүй зарцуулдаг байх нь.
Шүршүүрт орох хугацаагаа богиносговол 13,000 литр цэвэр ус хэмнэж чадна


Гэтэл судалгаагаар Монгол Улс цэвэр усны нөөц багатай оронд тооцогддог гэжээ. Тодруулбал, манай орны нийт цэвэр усны нөөцийн 20%-ийг газрын доорх ус, үлдсэн 80%-ийг гадаргын ус эзэлдэг. Харин бидний шүдээ, гараа угаахдаа хэрэглээд байгаа цэвэр ус нь газрын доорх ус буюу Монгол орны нөөцийн 20%-ийг эзэлдэг нь. Харамсалтай нь энэ гүний ус экологийн хувьд тун эмзэг тогтоцтой, нөхөн сэргэх хугацаа нь хэдэн зуун жилээр тоологддог байна. Тэгэхээр бид юу хийх ёстой вэ? 



Эн тэргүүнд, усаа хайрладаг, үнэ цэнийг нь мэддэг, ойлгодог болъё. Шүдээ угаах бүртээ аяганд ус тосч хэрэглэвэл жилд 6820 литр усыг хэмнэж чадна. Шүршүүрт орох хугацаагаа гурван минутаар богиносговол жилд 13 000 литр цэвэр усаа “хадгалж” болно. Энэ маягаар хадгалаад, хэмнээд байвал хэтэвчиндээ ч бас 50 – 100 мянган төгрөгийн “хадгаламж”-тай болчихно. Цаашлаад, газрын гүнээс ундрах цэвэр усны нөөцийн хэрэглээгээ багасгаж, илүү хурдан хугацаанд (20 хоногийн дотор) нөхөн сэргээгддэг гадаргын усаа түлхүү ашиглаж хэвших нь чухал байна.



Сайхан мэдээ гэвэл иргэд, олон нийтийн байгууллага, хувийн хэвшлийн компаниуд эхнээсээ өдөр тутмынхаа үйл ажиллагаанд цэвэр усны зохистой хэрэглээг бий болгодог болж. М-Си-Эс Кока-Кола компани гэхэд дэргэдээ Бохир ус цэвэршүүлэх байгууламжтай. Үйлдвэрийн ашигласан усыг дахин цэвэршүүлж, саарал ус гаргаж авдаг. Саарал усаар зам талбай цэвэрлэх, машин угаах  зэрэгт хэрэглэж болох тухай яригдсаар байгаа. М-Си-Эс Кока-Кола компани энэ онд Монгол Улсын усны нөөцийг хайрлан хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулахаар “Bonaqua” брэндийн нэрийн дор “ЭХ ОРНЫХОО УСНЫ ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ” уриатай аяныг эхлүүлжээ. Иргэд, олон нийтийн усны зөв хэрэглээний талаарх мэдлэгийг дээшлүүлэх, зохистой хэрэглээг хэвшүүлэхийг энэ аянаар зорьж буй. Тийм ээ, бүгдээрээ чадахаасаа эхэлье. Өөрсдийн ойлголтоо өөрчилье. Бусаддаа мэдрүүлье, мэдүүлье “ЭХ ОРНЫХОО УСНЫ ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ” хамтдаа усны ухаалаг, зохистой хэрэглээг хэвшүүлцгээе.


Видео.



Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.