Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Түүний төрсөн хот болох Сафранболт тусгай өдөрлөг зохиогдох үед тэрээр Гинессийн амжилтын номд багтаж, гэрчилгээ гардан авсан байна. Румеиса 11-р ангид сурдаг бөгөөд эцэг, эх, ах, эгч нартайгаа амьдардаг аж. Тэдний өндөр хэвийн хэмжээтэй гэнэ.
Румеисагийн огцом өсөх болсон шалтгаан нь "уиверын" синдромтой холбоотой юм байна. Үүнээс гадна тэрээр маш том хөл, гартай бөгөөд хөлийнх нь хэмжээ нь 47 размер гэнэ. Хэт өндөр байх, биеийн харьцаанууд нь түүнд хөдлөхөд саад учруулдаг учир, тэрээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тулгуурыг ашигладаг байна. “Өндөр байх нь ихээхэн сонирхолтой. Би ямар ч өндөр тавиур дээрхийг харж чадах бөгөөд хэн ч намайг дээрээс минь харж чадахгүй” -хэмээн ярьжээ.

Доктор Омер Хакан Явасоглу өдрийн турш Румеисагийн хэмжилтийг хийсэн байна. Гинессийн номын дагуу өдөрт 3 удаа хэмжилт хийх хэрэгтэй гэнэ.
“Гиннессийн амжилтын номд төрөл бүрийн хүмүүс багтдаг бөгөөд ялангуяа ямар нэг өвчнөөс болж ийнхүү өөрчлөлтөнд орсон хүмүүсийн тэсвэр тэвчээрийг хүндэтгэж шагнаж урамшуулах нь зүй ёсны хэрэг” -хэмээн Гиннессийн амжилтын номын албан ёсны төлөөлөгч Сейда Субас-Гемиси хэлжээ.
Харин одоо Румеиса дахин өсөхгүй учир, одоо амьдарч буй дэлхийн хамгийн өндөр насанд хүрсэн хүн болох Султан Косены амжилтыг гүйцэж чадахгүй юм байна. Мөн өмнө нь хамгийн өндөр охиноор Канадын иргэн Анна Хейнинг Свон шалгарч байсан бөгөөд түүний өндөр 2,41 см байсан юм. Анна одоо насанд хүрсэн юм.
Сонирхуулахад, түүхэн дэхь хамгийн өндөр хүнээр Америкийн иргэн Роберт Уодлоу шалгарч байсан бөгөөд тэрээр 2,72 см-ийн өндөртэй байжээ.
Сонирхуулахад, түүхэн дэхь хамгийн өндөр хүнээр Америкийн иргэн Роберт Уодлоу шалгарч байсан бөгөөд тэрээр 2,72 см-ийн өндөртэй байжээ.
Румеисагийн амжилт 2015 оны номон дээр бичигдэх гэнэ.