Кейтийг ийнхүү илүү жинтэй байх хооронд түүний дүү Ким нь моделийн
бизнест хөл тавьж байжээ. Нэгэн удаа Ким эгчээсээ: "Та яагаад над шиг ийм
сайхан байж болохгүй гэж?..." -хэмээн асуусан бөгөөд энэ үг Кейт-ийн шарыг
хөдөлгөж тэрээр эрс өөрчлөлт хийхээр шийдсэн байна.
Кейт 127,5 кг жинтэй байжээ.
Кейт багаасаа л илүүдэл жинтэй байсан байна.
Кейт дүүгийнхээ хамтаар.
Кейт ганган хувцас өмсөж чаддаггүй байсан юм. Учир нь түүнд бараг л таарах хувцас олддоггүй байсан учир Кейтэд энэ байдал ихээхэн таалагдахгүй байлаа. Кейт илүүдэл жингээсээ болж сургуулийнхаа хүүхдүүдэд байнга шоолуулдаг байсан байна.
Харин 2010 онд түүний хойд эцэг нь зуурдаар нас барсан аж. Энэ үйл явдал түүнд маш хүндээр туссан бөгөөд тэрээр энэ өвчнөө хоолоор дарж байсан учир богино хугацаанд их жин нэмсэн байна. Энэ хооронд дүү нь илүү алдартай болсоор л байсан юм.
Нэгэн өдөр дүү нь түүнээс, “Та яагаад над шиг байж болохгүй гэж?" -хэмээн асуусан нь түүний шарыг хөдөлгөж Кейт зөв хооллож, фитнессээр хичээллэх болсон байна.
Энэ хичээл чармайлт нь үр дүнгээ үзүүлж тэрээр 67.5 кг турсан байна.
Ким, Кейт нар.
Эзэн хичээвэл, заяа хичээнэ гэсэн үгийг Кейтийн түүх баталж байна.
Кейт дэглэмээ барьж, фитнессээрээ хичээллэсээр л байгаа бөгөөд долоо хоногт хоёр удаа дугуй унаж байгаа гэнэ.