Монгол орон даяар Скайтелийн өндөр хурдны 3G сүлжээнд нэгдсээр байна

2014-07-10, 19:37
3,453
Скайтел Групп 15 жилийнхээ ойн хүрээнд өндөр хурдны 3G  сүлжээг Улаанбаатар хот, 21 аймаг, бүх сум сууринд нэвтрүүлж байгаа бөгөөд баяр наадмаас өмнө амжиж 15 аймагт бүрэн нэвтрүүлэхээр ажиллаж байна. Хөгжлийн хөгжимд хөг нэмэх энэхүү том ажлын эхлэл болгон наран мандах зүгийн Сүхбаатар аймгийн эрхэм түмэндээ Мэдээллийн технологийн дэвшлийг хэрэглэгчдэд хүргэх зорилготой “Orange EXPO” зохион байгууллаа.
Монгол орон даяар Скайтелийн өндөр хурдны 3G сүлжээнд нэгдсээр байна


7-р дугаар сарын 5-ны өдөр болсон уг арга хэмжээ нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод болсон бөгөөд Монгол улсын хэмжээнд анх удаа орон нутгийн түвшинд зохион байгуулагдсан гэдэг утгаараа тус аймгийн төвийн иргэд төдийгүй сум, багийн иргэд төдийгүй ойролцоох аймгуудаас ирж сонирхлоо. Зохион байгуулсан “Orange EXPO&Party”-ний цогц шоу арга хэмжээнд 3000 гаруй хүн  оролцсон бөгөөд залуусын  уг арга хэмжээний нээлтийн үеэр Скайтел ХХК-ний Дэд захирал Ч.Даваадаш, Орон нутаг борлуулалт хариуцсан захирал Н.Бүрнээбаатар, Техник төлөвлөлтийн албаны захирал Ц.Батмөнх болон Сүхбаатар аймгийн Хөгжлийн Бодлогын Хэлтэсийн Дарга Х.Энхцэцэг нар оролцсон бөгөөд тэрээр хэлсэн үгэндээ “Сүхбаатар аймаг маань Монголын анхны 3G сүлжээ бүрэн нэвтэрсэн аймаг боллоо. Энэхүү ажлын үр өгөөж нь бидэнд ирж, Монгол улсын төдийгүй дэлхийн хөгжилд нэг алхам ойртуулсан алхам боллоо хэмээн дүгнэж байна.

Та бид өндөр хурдны интернэтийн сүлжээгээр дамжуулан дэлхийтэй шууд холбогдон, бүх төрлийн цахим үйлчилгээг авах нөхцөл бүрдэж байгаа нь хүн бүрийн хөдөлмөрийн бүтээмжид шууд нөлөөлөх төдийгүй цаг зав мөнгө төгрөгийг хэмнэх томоохон боломж бүрдэж байгаа юм. Өөрөөр хэлбэл та зөвхөн гар утсаараа дамжуулан цаг агаарын мэдээ, түүхий эдийн ханш, өнөөдөр дэлхийн хэмжээнд болж байгаа аливаа чухал үйл явдлын мэдээллийг халуун цэгээс нь тэр дороо авах боломж бүрдэнэ. Түүгээр ч зогсохгүй Скайтелийн 3G сүлжээг ашиглан төрийн болон банкны үйлчилгээг гэрээсээ, бүр цаашилбал малчны хотноосоо авах боломж бүрдлээ. Эрхэм Сүхбаатарчууд та бидний хувьд ихээхэн цаг зав хөдөлмөрөөр бүтсэн ажлын үр шимийг гарган, аймаг орон, цаашлаад улсынхаа хөгжилд хувь нэмрээ оруулах томоохон даалгавартай үлдлээ” гэсэн юм. Энэхүү арга хэмжээний талаарх товч сурвалжлагыг та бүхэндээ хүргэж байна.



ШИЛИЙН БОГДООС ЭНЕРГИ дамжуулдаг ШИНЭ “ТЕХНОЛОГИ”
Сүхбаатар аймагт төрийн их тахилгат Алтан овоо, эрийн хийморийг сэргээсэн Шилийн Богд уул, өвөрмөц тогтоц бүхий Талын агуй зэргийг та бүхэн хэдийнэ сайн мэдэх билээ. Сайхан мэдээ дуулгахад Алтан овоо, Шилийн Богд руу аялалд гарах гэж байгаа бол Скайтелийн өндөр хурдны 3G сүлжээг ашиглан гар утсаараа видео дуудлага хийх боломжтой болсныг дуулгая. Дахин хэлэхэд одоо хүмүүс Шилийн Богдоос өндөр хурдны 3G сүлжээг ашиглан энерги дамжуулдаг “шинэ технологи”-той болсон шүү.

ORANGE EXPO
Орон нутгийн иргэдэд мэдээллийн технологийг танилцуулах, шинэ гарч байгаа бүтээгдэхүүн үйлчилгээг өрх гэр болоод, хувь хүний хэрэглээний түвшинд хэрхэн ашиглах боломж бүрдээд байгааг танилцуулсан уг экспо олон нийтэд таалагдсныг дуулгая.

“Ухаалаг” Монгол Ахуй
Та хотод л “Ухаалаг гэр” байх боломжтой гэж бодож байвал үгүй шүү. Та гэртээ сүүгээ хөөрүүлэнгээ уулын цаана бэлчиж яваа малаа 3G камериар хянаж болно. Тэр байтугай настай аав ээжийгээ өдөр бүр сумын төв рүү авч давхихгүйгээр гэртээ сууж байхдаа цусны даралт, зүрхний цохилтыг нь хэмжин 3G ашиглан сумын эмчийнхээ гар утас руу илгээчих боломжтой. Орон нутгийн иргэдийн хувьд өгч байгаа хамгийн өргөн боломж нь Skymedia-ийн Now үйлчилгээг ашиглан олон сувгийн телевизийг гар утсаараа үзэх нь.  Мөн сошиал сувгуудыг ч гэсэн завтай үедээ малынхаа бэлчээр, эсвэл гэртээ сууж байгаад хэрэглэх нь. Хамгийн чухал зүйл болох мэдээллийн хоцрогдол үгүй болж, яг одоо дэлхийн хаа нэгтээ болж яг тэр мөчид зэрэг мэдээлэл авах боломжтой болсноор хот хөдөөгийн хэрэглээний ялгаа ийнхүү арилах нь ээ.



Ухаалаг Дэлгүүр
Орон нутагт уу? гэж бүү гайхаарай. Та ердөө гар утсаа ашиглан  шууд худалдан авалт хийж, гэртээ хүссэн бараагаа хүргүүлэх цаг тун удахгүй ирэх нь. “Orange EXPO”  үзэсгэлэнд “Скайтел” компанийн танилцуулсан бүтээгдэхүүн үйлчилгээнүүдийн нэг нь “SMART SHOP” үйлчилгээ байсан. Гар утсан дээрээ “SMART SHOP” гэсэн энэ цэсийг татаж авснаар та АПУ-ийн ундаа ус сүүний төрлөөс дэлгүүрт зарагдаж байгаа бараа бүтээгдэхүүнтэй танилцаж, хаана байгаа газраа хүргүүлэх боломжтой. Орон нутаг гэж ялгарах зүйл огт байхгүйгээр зөвхөн 3G сүлжээ байхад энэ бүх боломж бүрдэх юм байна.

Ухаалаг Үйлчилгээ
“Orange EXPO”-д зөвхөн Скайтелийн үйлчилгээ ч биш энэ удаад хот болоод улсын хэмжээнд хэрэгжиж байгаа бусад төрлийн ухаалаг үйлчилгээнүүдийг танилцууллаа. Монгол УлсынЕрөнхий сайд Н.Алтанхуягийн санаачилгаар “Замын цагдаагийн торгуулийг бэлнээр төлдөггүй систем” бий болгох ажил эхлэн нийслэлийн хэмжээнд хэрэгжээд явж байгаа бөгөөд зөрчил гаргасан жолоочийг төхөөрөмжөө ашиглан жолоочийн ухаалаг үнэмлэхийг шалгаж, мэдээллийг унших, бичих, түүнчлэн гаргасан зөрчил, ногдуулсан торгууль, түүнийг төлсөн байдал, цаашилбал автомашины татвар, даатгалыг хүртэл хянаж шалгах боломж бүрджээ. Иргэдэд хүргэсэн дараагийн үйлчилгээ ТҮЦ Машин. Тухайн машины тухайд иргэд өөрийн амьдарч буй газраас 3G дэвшилтэт технологи ашиглан төрийн үйлчилгээг түргэн шуурхай авах бөгөөд яам, агентлаг, төрийн байгууллагуудад өөрийн санал хүсэлт, өргөдөл гомдлоо илгээх боломж нь бүрдэж байгаа юм. Үүний үр дүнд иргэний цахим үнэмлэх анх удаа олон нийтийн хэрэглээнд нэвтэрч цахим засаглалын ажил нэг алхмаар урагшилж байна.Танилцуулсан дараагийн үйлчилгээ нь Хаан банкны  Ухаалаг банк үйлчилгээ. “УХААЛАГ БАНК” үйлчилгээний тусламжтайгаар ухаалаг утас 3G сүлжээг ашигладаг харилцагчдад цахим банкны дэвшилтэт технологитой хөл нийлүүлэн алхах, банкны үйлчилгээг хялбар авах боломжийг ХААН Банк олгож байгааг танилцууллаа.

СКАЙТЕЛТАЙ НЭГДЭХ АМАРХАН БОЛЖЭЭ
Өнөөдөр бид мэдээлэл, мэдлэгийн эрин үед амьдарч, дэлхий даяар үзэл бодол, сонирхлоороо нэгдэн нийлсэн 2,5 тэрбум гаруй хүн өдөр тутмын амьдрал, үйл ажиллагаандаа сошиал сайтуудыг өргөн хэрэглэж байна. Скайтел компани 15 жилийнхээ ойн хүрээнд үүрэн холбооны дэвшилтэт технологи болох GSM  системийн хөгжлийн гуравдугаар үеийн HSPA+ технологийг Монгол орон даяар нэвтрүүлж байгаа бөгөөд уг сүлжээнд буй нийт хэрэглэгчиддээ томоохон УРАМШУУЛАЛТ БЭЛЭГЭЭ хүргэсээр байна. Дараа төлбөрт үйлчилгээний үндсэн багцын хэрэглэгчдэд 2014 оныг дуустал шилдэг сошиал сайтууд болох Facebook, Twitter, Linkedin, Intagram-ийг хязгааргүйгээр ашиглах, “Smart Social” эрх мөн Gogo, Caak , News, Time, Wikipedia зэрэг мэдээллийн шилдэг сайтуудыг хязгааргүйгээр ашиглах “Smart news” эрхийг олгож байна. Скайтелийн урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчид 5000 төгрөгөөр дансаа цэнэглэн нэмэлтээр бэлэг болгон “Smart Social” багцыг 30 хоногийн турш хязгааргүй ашиглах боломжтой. Одоо “Скайтелийн сүлжээнд нэгдэх амархан болжээ” гар утсаа биш зөвхөн сим картаа солиод л болчихдог болжээ.















Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.