1. Хамгийн их борлуулалттай хүлгээр T”esla Model S” болсон байна. Харин одоо Германчууд цалхилгаан машин үйлдвэрлэлд нэлээд анхаарал хандуулж байгаа бололтой.
2. Одоогийн цахилгаан хөдөлгүүртэй шинэхэн концепт нь Ингольштадын "Audi R8 e-tron" бөгөөд ирэх жилээс Европ даяар худалдаалах юм байна.
3. Audi R8 e-tron нь 4,2 секундэд 100 км\цаг хурдлах аж. Хойно нь байрлах цахилгаан хөдөлгүүр нь 380 морины хүчин чадалтай.
4. Гэхдээ хамгийн ихдээ 200 км\цаг хүртэл л хурдлана хэмээн motor.ru сайтынхан мэдээлж байна. Их хурдтай явбал цахилгаан их зарцуулагдах учир хурдыг нь ийнхүү хязгаарласан бололтой.
5. Харин салоны хувьд энгийн л өмнөх загваруудтайгаа адилхан байх гэнэ.
6. Цахилгаан хөдөлгүүртэй машинуудын нэг дутагдал нь зам туулах чадвар байдаг. Харин энэ тал дээр "Audi R8 e-tron" ямар ч асуудалгүй юм байна. Нэг удаагийн цэнэглэлтээр Audi R8 e-tron нь 450 км замыг туулж чадах гэнэ.
7. BMW i3-ын хувьд тэрээр 7,2 секундын дотор 100 км\цаг хурдлах бөгөөд хамгийн ихдээ 150 км\цаг хурдлах юм байна. Кузовын урт нь 3999 мм байх аж.
8. Audi R8 e-tron-оос ялгарах онцлог нь хэтчбек юм байна.
9. BMW i3 Европт худалдаалагдаж эхэлсэн бөгөөд 35 мянган Еврогийн үнэтэй.
10. "Mercedes-Benz B-class Electric Drive" нь АНУ-д 42,375 доллараар зарагдаж байгаа аж.
11. Уг хүлэг нь 7,9 секундын дотор 100 км\цаг хүртэл хурдлах бөгөөд 174 морины хүчин чадалтай юм байна. 200 км замыг туулахад цэнэг нь хангалттай хүрэх гэнэ.
12. Харин бусад орнуудад худалдаалах эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа аж.