Хоригдол залуу бүсгүйчүүдийг байлдан дагуулав

2014-07-08, 03:38
43,988
Дэлхийн өнцөг булан бүрт буй бүсгүйчүүд түүнийг "гэмт хэрэгтэн байхад хэтэрхий сайхан, халуухан залуу" -хэмээн үзэж байгаа гэнэ. Олон мянган лайкаар бүсгүйчүүд түүний зургийг булж байгаа аж. Сайхан залуучууд муу хүмүүс байх нь элбэг.
Хоригдол залуу бүсгүйчүүдийг байлдан дагуулав


Америкийн Стоктона хотын цагдаагийн байгууллагынхан хоригдол Жереми Миксын гэрэл зургийг Фэйсбүүк хуудаснаа тавихдаа, түүнийг олны анхаарлыг ийм ихээр татна гэж бодоогүй л болов уу.

www.caak.mn

Нэг хоногийн дотор залуугийн зураг 35 мянга гаруй лайк, 11 мянга гаруй сэтгэгдэлтэй болсон байна. Дэлхийн өнцөг булан бүрт буй охид бүсгүйчүүд түүний зурган доор олон сэтгэгдлийг бичиж байсан бөгөөд үүнд: “Түүний хамгийн гол зэвсэг бол түүний нүд юм”, “Тэр ямар хорих ангид байгаа вэ? Намайг түүнтэй хамт хориоч”, “Манай гэрийг ухаж, намайг эзэмдсэн ч яахав” -гэх зэрэг олон олон сэтгэгдэл бичсэн байна.

Фотошопчид түүний зургийг янз бүрээр эвлүүлэн доорх байдлаар янзалжээ.

www.caak.mn

Бүсгүйчүүдэд муу залуучууд таалагддаг нь нууц биш. Энэ залуу нь галт зэвсэг зөвшөөрөлгүй хадгалсан, гэмт бүлгэмийн үйл ажиллагаанд оролцсон гэх мэт таван зүйл ангиар хоригдож байгаа гэнэ. Тэрээр цагдаагийн “Галыг зогсоох” тусгай ажиллагааны үеэр баривчлагдсан дөрвөн залуугийн нэг байсан юм.

www.caak.mn

Хэд хэдэн тусгайгийн багийнхны удирдлаган дор явагдаж байсан энэ ажиллагаа нь Стоктон хотод болж буй галт зэвсэг хэрэглэн дээрэм хийх явдлыг зогсоох зорилготой байсан гэнэ.

www.caak.mn

Цахим ертөнц бүсгүйчүүдэд өөрийн үзэл бодлыг илэрхийлэх гайхалтай боломжийг олгосон байна. Зарим нь Миксийг өмөөрч байсан бөгөөд шорон түүний хувьд хэтэрхий хатуу шийтгэл бололтой хэмээн бичиж байжээ.

www.caak.mn

Магадгүй энэ бүхэндд түүний гадаад дүр төрх нэлээд нөлөөлсөн болов уу. Хотын цагдаагийн байгууллагын хэвлэлийн ажилтан хэлэхдээ: "Тэрээр ноцтой гэмт хэрэгтний нэг юм. Микс улс орондоо сайн зүйл хийж алдаршсан бол илүү дээр байх байсан юм" -гэсэн байна.

www.caak.mn

Энэ хооронд Жереми Миксийн шүтэн бишригчдийн фэйсбүүк хуудас бий болсон бөгөөд энэ хуудсанд түний гэрэл зургуудыг нийтэлж, түүний талаар ярилцаж эхэлсэн байна. Өнөөдрийн байдлаар Жеремигийн фэн хуудас 213 мянган лайктай байгаа гэнэ.

www.caak.mn

Үүнээс гадна Жереми сурталчилгааны од болжээ. Түүний гэрэл зургийг томоохон брэндүүд сурталчилгаандаа ашиглаж байгаа бөгөөд хэрвээ зөв замаар явсан бол моделийн бизнес Миксийн өмнө нээлттэй байх байсан гэдгийг баталж байна.

Твиттер хуудсанд, тэр дэлхийн одуудад ч гэсэн ихээхэн таалгдаж байгаа гэх хошин яриа гараад эхэлсэн байна.

www.caak.mn

Жереми ээжийнхээ хамтаар.
Жеремигийн ээж “Жеремиг суллахад туслаач” гэсэн хуудсыг нээсэн бөгөөд хамгийн гол зорилго нь хүүгээ суллаж гаргахын тулд 25000 долларыг цуглуулах явдал юм байна. Одоогийн байдлаар 5350 доллар цуглаад байгаа гэнэ.

www.caak.mn

Үүнээс гадна АНУ-ын томоохон агент болох Жина Родригес түүнд анхаарал хандуулж  эхэлсэн байна. Тэрээр Жеремиг шоронгоос суллагдаад модель болно гэвэл түүнийг суллахад туслана хэмээн хэлжээ. Харин Жереми энэ тал дээр нэлээд нухацтай хандаж байгаа гэнэ.

www.caak.mn

Өөрийн хийсэн зүйлүүддээ харамсаж, энэ шивээсийг Жереми шивүүлсэн байна.

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()