Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
1. Марихуаны хууль ёсны худалдаа
Солонгос оронд хар тамхины хэрэглээг эсэргүүцдэг . Хар тамхины наймаачдыг буудан амийг нь хороодог. Харин марихуаныг цэргийн алба хаагчид байнга хэрэглэдэг бөгөөд энэ нь энгийн тамхинаас илүү их эрэлттэй байдаг байна.
2. Дэлхийн хамгийн том стадион Хойд Солонгост бий
Энэхүү стадион нь 150 мянган хүнийг багтаамжтай бөгөөд Пхеньянд оршдог байна. Нийт талбай нь 207 мянган кв.м бөгөөд өндөр нь 60 метр аж. Стадионыг жил хагасын дотор барьсан бөгөөд 1989 оны 5 сарын 1-нд нээлтийг нь хийж байсан байна. Хэдийгээр хурдан хугацаанд барьсан ч аюулгүй байдлын бүхий л журмыг баталсан байна.
3. Цаг агаарын таатай нөхцөл
Нэгдүгээр сарын дундаж агаарын даралт нь өдөртөө −3 °C шөнөдөө−13 °C байдаг байна. Харин наймдугаар сарын хувьд өдөртөө 29 °C шөнөдөө 20 °C байдаг гэнэ.
4. Дэлхийн хамгийн сүрлэг шоу
Жил бүрийн 5 сарын 1-нд Гинессийн амжилтын номд багтсан “Дэлхийн хамгийн сүрлэг шоу” болж өнгөрдөг байна. Үзүүлбэрт 100 мянга орчим хүмүүс оролцдог бөгөөд үүнд хөнгөн атлетикийн тамирчид, бүжигчид, хөгжимчид, оюутнууд болон сурагчид багтдаг аж. Шоуг 2005 оноос хойш уламжлал болгон зохион байгуулж байгаа гэнэ.
5. Сүм нь улс төрөөс тусгаарлагдмал
Солонгосын иргэдийн ихэнхи нь шашингүйн үзэлтэнгүүд байдаг. Харин сүмийнхэн үйл ажиллагаа ямар ч байдлаар улс төрийн үйл ажиллагаанд нөлөөлдөггүй байна. Одоогийн байдлаар Хойд Солонгост Христийн хоёр сүм байдаг аж.
6. Хувийн интернэт
Хойд Солонгосын газар нутагт интернэт орох хориотой байдаг ч үндэсний буюу дотоодын Кванмён сүлжээ байдаг байна. Гэхдээ л Солонгосын мэдээллийн хэрэгслийн мэргэжилтэнгүүдийн хяналтан дор байдаг бөгөөд ямарваа нэгэн мэдлэгийн, шинжлэх ухааны мэдээллийг татаж болох юм байна. Үүнээс гадна танилцах хуудас, хувийн сайтууд ч бий гэнэ.
7. Хамгийн авъяаслаг удирдагчид
Ким Чен Ираас харахад л Солонгост хамгийн авъяаслаг удирдагчид байдаг гэдэгтэй маргахгүй биз. Түүнийг төрөх үед тэнгэрт тод од гялалзсан гэх бөгөөд өвөл нь зун, зун нь өвлийн улирлаар солигдсон, тэнгэрт хоёр солонго татсан гэх яриа ч бий. Тэрээр хамгийн анх гольф тоглоод 11 бөмбөг оруулсан учир бусад тамирчдын боломжийг алдагдуулахгүйн тулд гольф тоглохоос татгалзсан гэх яриа ч бий.
8. Америкаас олзолсон хөлөг онгоц
Хойд Солонгос нь өөрийн ялан дийлсэн улс орныхоо хөлгийг хөшөө болгон хадгалж буй хамгийн анхны улс юм.Энэхүү хөлөг онгоцыг 1968 онд олзолж авч байсан бөгөөд жилийн дараа л эх орондоо авчирч байсан байна.
9. Бодь гөрөөс Хойд Солонгост бий
2012 онд дэлхий даяар Хойд Солонгосын нутаг дэвсгэрээс бодь гөрөөсийг оллоо гэсэн мэдээ дэлхий дахиныг шуугиулж байсан билээ. Энэ бодь гөрөөсийг Солонгосын хаан Тоньмэн унаж байсан гэх яриа бий. Тэрээр МЭӨ 3-р зууны үед Когуре хэмээх хаант улсыг байгуулсан гэнэ.