Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Дахин гэрлэх болсон талаараа Кортни өөрийн “Твиттер” хуудаснаа бичсэн бөгөөд ирээдүйн нөхрийнхөө зургийг олны өмнө ил болгосон байна. Хосууд уулзаад 8 сар болж байгаа бөгөөд тэднийг өнгөрсөн жил Британийн хөгжимчин Эд Ширан танилцуулж байсан гэнэ. 6-р сарын дундуур тэд Карибын тэнгисийн ойролцоо байрлах Туркс болон Кайкос арал руу явж, Кортнигийн 50 насны ойг тэмдэглэжээ.
Энэ үед Жон найз бүсгүйдээ гэрлэх саналыг тавьсан байна. Жүжигчин бүсгүй 10 настай охинтой бөгөөд тэрээр 1999-2012 оны хооронд Дэвид Аркет-тай хамтран амьдарч байсан аж. Ингээд тэд 2013 оны таван сард гэрлэлтээ цуцлуулжээ.
Энэ үед Жон найз бүсгүйдээ гэрлэх саналыг тавьсан байна. Жүжигчин бүсгүй 10 настай охинтой бөгөөд тэрээр 1999-2012 оны хооронд Дэвид Аркет-тай хамтран амьдарч байсан аж. Ингээд тэд 2013 оны таван сард гэрлэлтээ цуцлуулжээ.
"Кортни 50 насаа хүрнэ гэхээсээ айж байна" -хэмээн хэдэн жилийн өмнө хэлж байсан билээ. “Найзууд” киноны од бүсгүй хөгшрөх талаар нэлээд эрт бодож байжээ. “Миний ээж маш сайхан хүүхэн байсан бөгөөд тэрээр огт ажил хийхгүй дөрвөн хүүхдээ харж гэртээ суудаг байсан. Түүний хувьд гоо сайхан маш чухал байсан учир тэрээр байнга витаминтай, тос хэрэглэж байсан юм. Манай эцэг ч гэсэн энэ тал дээр ихээхэн анхаарал хандуулдаг байсан. Тиймээс би гоо сайханд нэлээд анхаарал хандуулдаг гэр бүлд өссөн”-гэжээ. Та ямар үед өөрийгөө илүү үзэсгэлэнтэй гэж боддог вэ? -гэсэн асуултанд тэрээр: "Биеийн тамираар хичээллэсэний дараа би өөрийгөө илүү үзэсгэлэнтэй харагддаг болов уу" -гэжээ.
Кортнигийн твиттер дээрх шинэ зураг.