Хавдрын улмаас үхэж буй залуугийн сүүлчийн хүсэлт

2014-06-28, 00:46
33,282
Хурим шиг тийм гэгээлэг, баяр хөөр, аз жаргалаар дүүрэн үйл явдал уй гашуу, гүн харууслын нулимсаар дүүрч болох юм гэдгийг төсөөлөхөд бэрх. Хэрвээ үлгэр эмгэнэлт явдал болж хувирсан хатуу бодит үнэн байгаагүйсэн бол, энэ хайрын түүх киноны сайн зохиол болж болох байлаа. Роуден Лайзел хоёрын зүрх өвдөм түүх, тэдний хуримын ёслолыг та бүхэнд харуулах гэж байна.
Хавдрын улмаас үхэж буй залуугийн сүүлчийн хүсэлт


Роуден, Лайзел хоёр 2 настай охинтой, сайхан залуухан гэр бүл байлаа. Хосууд Роудены 30 насны төрсөн өдрөөр буюу 2014 оны 6 сарын 8-нд гэрлэхээр шийдсэн байв. Гэвч тэдний төлөвлөгөөг аймшигт мэдээ нураажээ.

Лайзел эмнэлэгийн коридороор явж байгаа нь:



5 сарын сүүлээр залуу элэгний хорт хавдар IV шатандаа орсон гэж оношлогдсон байна. Роуден тогтсон өдрөө хүртэл амьдарч чадахгүй нь гэдгээ ойлгосон бөгөөд түүний цорын ганц хүсэл нь аль болох хурдан хуримаа хийх байлаа.



Хосууд үүрд бие биенээ хайрлаж байх хуримын тангараг өргөж байгаа нь.

Роудены биеийн байдал хүнд байсан учраас эмч нар түүнийг гадуур гарахыг зөвшөөрөөгүй бөгөөд хуримын ёслол эмнэлэгийн өрөөнд болжээ.

Энэ бол тэдний сүүлийн үнсэлт.



Хуриманд 48 цаг бэлдсэний дараа залуугийн мөрөөдөл эцэст нь биелэлээ.

Хуримын ёслолд уригдан ирсэн төрөл төрөгсөд, найз нөхдийнх нь зүрх шимшрэн нулимс унагаж байв.



Роудены сүүлийн хүсэлт биелж, тэрээр инээж байна.

Роуден 2014 оны 6 сарын 11-нд, хуримын тангарагаа өргөснөөс хойш 10 цагийн дараа нас барсан байна.


Видео.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()