Япончууд мэдээний хөтлөгч Роботыг танилцуулжээ

Японы үзэсгэлэн дээр зохион бүтээгчид мэдээ хөтлөгчийн хувиар үг хэлэх чадвартай анхны Андройд-роботыг танилцуулжээ.
Япончууд мэдээний хөтлөгч Роботыг танилцуулжээ


Танилцуулга Дэвшилтэт шинэжлэх ухаан, технологийн үндэсний музейд (Mираикан) болсон байна.

"Kodomoroid" роботыг зохион бүтээгч нь Осакагийн Их сургуулийн профессор Хироши Исигуро юм. «Андройдууд— хүн мөн үү?» үзэсгэлэн дээр түүнчлэн түүний сайжруулан боловсруулсан Otonaroid, Telenoid хоёр робот тавигджээ. Үзэсгэлэнд очсон хүмүүс бүх гурван роботтой “харьцаж” болно. –гэж «The Japan Times» сонинд бичжээ.

"Otonaroid", "Kodomoroid" хоёр хэд хэдэн даалгавруудыг хийж чаддаг байна. Эхний андройд асуултанд хариулж, ерөнхий сэдвээр яриа өрнүүлж чадна. Зохин бүтээгчийн үгээр бол, хоёр дахь робот нь Дэлхийн анхны робот мэдээ хөтлөгч болж байгаа юм.

Өнгөрсөн жилийн үзэсгэлэн дээрх шилэг робот нь стандарт элсэлтийн шалгалт өгч, хувийн хэвшлийн их сургуульд суралцах боломжтой болсон байна. Робот Японы түүх, дэлхийн түүх болон математикийн хичээл дээр сайн дүн авсан бол, сэдвүүдийг ойлгохын тулд илүү их мэдлэг шаардагддаг англи, япон хэл дээр доогуур үнэлгээ авчээ.

Сохирхуулахад, робот бүтээх салбарт Япон улс нь тэргүүлэгч билээ.

Видео.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()