Махлаг моделиуд

Гоо сайхны стандартыг хэн хамгийн анх гаргасан юм бол?... Яагаад моделиуд заавал туранхай байх ёстой гэж?... Орчин үед гоо сайхны ертөнцөд тэс өөр өөрчлөлт гарч байгаа бөгөөд "plus size" буюу мах моделиуд эрчээ авч байгаа билээ. Өнөөдрийн байдлаар 48 болон түүнээс дээш размерын бүсгүйчүүд сэтгүүлийн нүүрийг ихээр чимэглэх болсон бөгөөд стандарт моделиудтай хөл нийлүүлэн алхаж, өрсөлдөх болсон байна.
Махлаг моделиуд


1. Кристал Ренн
Кристал Ренн сүүлийн 12 жилийн турш моделиор ажиллаж байгаа бөгөөд нэлээд хэд хэдэн томоохон байгууллагуудтай хамтран ажиллаж байсан байна. 14 настай байхдаа модел болохын тулд байнга хоолны дэглэм барьж байсан бөгөөд үүний уршгаар хоол боловсруулах эрхтний асуудалтай болж жингийнхээ 2/3-ыг алдаж байсан аж.

www.caak.mn

Харин одоо plus size хэмжээний модел болж гялалзаж эхэлсэн юм. 50 размертай тэрээр Jean Paul Gaultier-ын загварын үзүүлбэр болон бусад загварын шоунуудад оролцох болсон аж. Махлаг моделиудыг дэмждэггүй Карл Лагерфельд хүртэл түүнийг “Chanel 2010” загварын шоунд урьж оролцуулсан байна.

www.caak.mn

Одоо Ренн йогийн ачаар дахин жин хассан бөгөөд 42 размертай болсон нь дундаж хэмжээний моделийн тоонд багтаж байгаа гэнэ. 

www.caak.mn

Жин хассанаар Ренн илүү их эрэлттэй болсон бөгөөд 2012 онд "Sports Illustrated" сэтгүүлийн зураг авалтанд оролцож усны хувцас танилцуулсан байна. Хожим нь Allure Russia, Elle Ukraine, Harper Bazaar’s Spain болон Brazil, Германы Vogue сэтгүүл, Оросын Elle, Америкийн Glamour сэтгүүлийг чимэглэж “Chanel 2015” загварын үзүүлбэрт оролцсон аж.

www.caak.mn

2. Тара Линн
Тара Линн "plus size" хэмжээний дэлхийн дахинд танил болсон моделуудын нэг юм.

www.caak.mn

Тэрээр Италийн Vogue, Францын Elle сэтгүүлийн зураг авалтанд оролцож байсан.

www.caak.mn

Коллежийнхоо төлбөрийг төлөх шаардлагатай байсан учир Линн моделийн бизнест хүчээ сорихоор болсон байна. Үүнээс гадна тэрээр “Big is Beautiful 2011” сурталчилгаанд тоглосон юм.

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

3. Робин Лаули
“Хоолонд дуртай байдгаас илүү үнэнч хайр гэж үгүй” хэмээн бидний олонхи хэлж чадах болов уу. Харин үүнийг алдарт моделиос сонсоно гэж хэн ч төсөөлөхгүй биз.

www.caak.mn

Лаули бүхий л төрлийн хоолонд дуртай гэдгээ хүлээн зөвшөөрдөг.

www.caak.mn

Тэрээр Ralph Lauren-ы хамгийн анхны "plus size" модел бөгөөд Европ, АНУ болон төрөлх нутаг болох Австрали даяар хувьслыг хийж байгаа гэнэ. Одоогийн байдлаар тэрээр хоолны жорны ном бичиж байгаа бөгөөд XXL бүсгүйчүүдэд зориулсан усны хувцасны сүлжээ дэлгүүрийг ажиллуулдаг байна.

www.caak.mn

www.caak.mn

4. Дениз Бидо
“Эмэгтэй хүн байх нь буруу зүйл биш” -хэмээн Пуэрторикогийн алдарт модел бүсгүй маань хэлжээ.

www.caak.mn

Сүүлийн хэдэн жилийн дотор 27 настай модел болох Дениз "Forever 21", Macy’s болон Nordstrom-ын зураг авалтанд оролцсон бөгөөд Америкийн "Curvy Girls" реалити шоуны од болсон аж.

www.caak.mn

Бидо 55-аас дээш жинтэй бүсгүйчүүдийн жингийн төлөөлөл болж моделийн ертөнцөд амжилтанд хүрч чадсандаа өөрөөрөө бахархдаг гэнэ. Түүний ойрын төлөвлөгөө нь кинонд дүр бүтээх юм байна. Тэрээр Маймигаас Холливуд руу жүжигчин болохын тулд нүүж ирсэн аж.

www.caak.mn

www.caak.mn

5. Кэндис Хаффин
29 настай Америк бүсгүй болох Кэндис сэтгүүлийн чимэг болсон 3 дахь XXL модел юм.

www.caak.mn

2010 онд тэрээр "V" сэтгүүлийн 1-р сарын дугаарт Никола Формикетти болон гэрэл зурагчин Сольфе Сундсбо нар “Махлаг бүсгүйчүүд мандтугай” -хэмээх буланд Кэндисын усны хувцастай зургийг оруулсан байна.

www.caak.mn

Үүний дараа тэрээр Германы Vogue, Harper Bazaar’s, W Magazine, i-D болон CR Fashion Book сэтгүүлийн зураг авалтанд оролцож байжээ.

www.caak.mn

Ийнхүү ээлж дараалсан зураг авалтаас гадна тэрээр махлаг бүсгүйчүүдэд хэрхэн зөв хувцаслахыг заадаг бөгөөд хувцасны сүлжээ байгуулахыг зорьж байгаа гэнэ.

www.caak.mn

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()