Супермодель сайхан үснийхээ нууцыг дэлгэжээ

Бразилийн супермодель сайхан үснийхээ нууцыг тайлж, сэтгүүлчдийг алмайруулсан байна. Өтгөн гялалзсан өнгөтэй болгохын тулд үсийг галаар төөнөх хэрэгтэй ажээ.
Супермодель сайхан үснийхээ нууцыг дэлгэжээ


2014 оны Дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний ачаар Бразиль бүх хүмүүсийн харааг булааж байгаа бөгөөд энэ улсын оршин суугчдын дундаас урт сайхан өтгөн үстэй, золбоолог бүсгүйчүүд онцгой ялгарана. Бразиль бүсгүйчүүдийн сайхан үс, сайн арчилсан нүүр царай нь байгалийн бэлэг биш, харин салоны үйлчилгээ, нүүр цэвэрлэх төхөөрөмж ашигласны үр дүн болохыг сэтгүүлчид мэдэж чадсан байна.

Victoria’s Secret компаний үзүүлбэрт оролцдог Бразилийн супермодель Барбара Фиалхо (Barbara Fialho) өтгөн гялалзсан үсний нууцыг дэлгэжээ.

Зураг: Барбара Фиалхо

www.caak.mn

“Юу? Өөрөөр хэлвэл мэргэжилтэн асч буй лааг таны үсэнд ойртуулдаг гэсэн үг үү?”- гэж гайхсан сэтгүүлчид чихэндээ итгэлгүй дахин дахин асууж байв. ”Тиймээ тийм, энэ бүгд үнэн. Хэрвээ би өөр аргуудыг хэрэглэж байсан бол бүх үсээ алдаж дуусах байсан байх. Одоо бол миний үс маш хүчтэй, эрүүл.”- хэмээн бүсгүй хариулсан байна.

Фото: Үсчин, сурвалжлагчид хэрхэн үсийг төөнөж, салаалсан үсийг шатаадгыг харуулж байна.

www.caak.mn

www.caak.mn

Бразилийн “Vogue” сэтгүүлийн редактор, олны сайн мэдэх Dia de Beaute блогийг үндэслэгч Виктория Серидоно (Victoria Ceridono) түүнийг дэмжин хэлсэн үгийг нь баталжээ. “Үсийг төөнөж шатааснаар салаалсан үзүүр байхгүй болж улмаар бүх шим тэжээл нь хуйхны арьсандаа үлддэг”-гэж тэрээр тайлбарласан байна.

“Энэ бол бразиль сайхан бүсгүйчүүдийн дунд алдартай түгээмэл хэрэглэгддэг арга”-гэж орон нутгийн мэргэжилтнүүд нэгэн дуугаар батлан хэлсэн байна. Фиалхогийн үгээр бол түүнтэй хамт ажилладаг топ модель Алессандра Амбросио, Изабели Фонтана нар ч ийм аргыг хэргэлдэг ажээ.

Итгэмээргүй юм!

www.caak.mn

Fashionist-н мэдээлснээр асч буй лаагаар гурван цагийн турш төөнөн салаалсан үзүүрийг засч цэвэрлээд зогсохгүй, төөнөх үед үсний уутанцар нээгддэг учир үсэнд ангижруулагч түрхэхэд бэлдэнэ.

Ярилцлаганы төгсгөлд, үсчид уг аргыг сонирхож буй бүх хүмүүст тэдний хийсэн зүйлийг өөрсдөө туршиж үзэхгүй байхыг анхаарууллаа. Төөнүүрийг зөвхөн бэлтгэгдсэн мэргэжилтнүүд л хийдэг, эс болбоос үсгүй болох эрсдэлтэй хэмээн тайлбарлажээ.

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()