Багаа дэмжээд бонусаа аваарай!

2014-06-19, 19:05
2,920
Мобиком хэрэглэгчид дугаараа цэнэглээд, ДАШТ-д багаа дэмжээд 25-с 100 хувийн бонус ярианы эрх авах боломжтой боллоо.
Багаа дэмжээд бонусаа аваарай!
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


2014 оны 6-р сарын 17, Улаанбаатар хот – Хөл бөмбөгийн ДАШТ-тэй холбогдуулан зарлагдаад буй энэ зуны хамгийн том сенсаци “Цэнэглэ, Тогло, Хож” аяны ХОЖ үе шат эхэллээ. Энэ үе шатанд Мобикомын хэрэглэгчид багаа дэмжээд тоглолттой өдөр бүр сүлжээндээ үнэгүй ярих ярианы эрх авах боломжтой боллоо. Бонус авахын тулд 2,500-10,000 төгрөгний үнэтэй картаар дансаа цэнэглээд тухайн өдөр хөл бөмбөгийн ДАШТ-д хүч сорьж буй аль нэг багт саналаа өгөөрэй. Таны дэмжсэн баг тань хожвол 2,500-д 25%, 5,000-д 50%, 10,000-д 100% бонус ярианы эрхийг авах юм. Дараа төлбөрт хэрэглэгчдийн хувьд төлбөрийн үлдэгдэлгүй өдөр бүр 1 санал өгөх эрх автоматаар очно. Дэмжсэн баг тань хожвол төлбөрөөс 500 төгрөгний хөнгөлөлт эдлэх болно.

Жишээлбэл, та 10000 төгрөгний картаар дансаа цэнэглэвэл тухайн өдөртөө аль нэг багт санал өгөх эрхтэй болно. Цэнэглэлтийн дараа тоглолтын хуваарь болон урамшууллын мессеж очно. Та Бразил, Хорватын тоглолтоос Бразилийг дэмжлээ гэж бодоход  маргааш өдрийн 10 цагт Бразилийн баг ялалт байгуулбал сүлжээндээ 10 хоногийн дотор 10000 төгрөгөөр ярих бонус авах юм. Саналаа өгөхийн тулд та мессэжээр эсвэл Улаан Фанат аппликейшний ХОЖ цэсээр ялах магадлалтай багт саналаа өгөөрэй. Та цэнэглэлт хийснийхээ тоогоор тухайн өдөрт хэдэн ч санал өгч болох ба нэг баг дээр олон удаа санал өгөх боломжтой.

Хэрэв та тоглолтын хуваарь, үр дүнгийн мэдээллийг гар утсандаа мессежээр авч байхыг хүсвэл 2014 дугаар луу BAGTS гэсэн мессеж явуулж Фанат Багцыг идэвхжүүлээрэй. Фанат багц нь 1900 төгрөгний үнэтэй ба HiTone-н 1 сарын эрх, FIFA хөгжмийн цуглуулга, SMS info зэрэг үйлчилгээг давхар агуулсан.

Мобиком корпорацийн зүгээс хөл бөмбөгийн ДАШТ-тэй холбогдуулан хэрэглэгчдэдээ барьж буй бас нэгэн сюрприз бол Улаан Фанат аппликэйшн юм. Та тус аппликэйшнээр дамжуулан өдөр бүр БЭЛЭГ, БОНУС авахаас гадна ДАШТ-ийг ГАР УТСААРАА ШУУД хүлээн авч үзээрэй. Улаан Фанат аппликэйшнээр дамжуулан тоглолт болж буй цэнгэлдэх хүрээлэнгийн зургаан камерийн аль хүссэнээр нь буюу тоглолтыг үзэх өнцгөө өөрөө сонгох юм. Мөн тоглолт эхлэхээс өмнөх баг тамирчдын бэлтгэлийн явц, сэтгэл хөдлөл зэрэг тэр бүр телевизээр гараад байдаггүй ховорхон мөчүүдийг үзэх боломжтой. Мөн та тэмцээнийг шууд хүлээн авч үзэхээс гадна, хүссэн тоглолтоо ухрааж үзэж болно.

Улаан Фанат апп-г AppStore, PlayStore-с “ulaan fanat” гэсэн хайлтын үг ашиглан татаж аваарай.
AppStore: http://goo.gl/wPVJzi
PlayStore: http://goo.gl/1Fg0xf

Хөл бөмбөгийн ДАШТ-тэй холбогдуулан Мобиком корпорациас хэрэглэгчиддээ зориулан бэлдээд буй бүх төрлийн урамшууллын талаарх мэдээллийг http://ulaanfanat.mobicom.mn/, www.mobicom.mn вэбсайтуудад зочлох буюу MobiCom-ийн албан ёсны фэйсбүүк хуудсанд нэгдэн аваарай.

Мөн хэрэглэгчийн үйлчилгээний төвийн 2222 дугаар луу залган, холбогдсоны дараа доорх кодуудыг хийж мэдээлэл авна уу.

ХОЖ – 2222-(11113)
Фанат багц – 2222-(11114)
Улаан Фанат аппликейшн – 2222-(11112)



Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.