Охины мөрөөдөл биелжээ

2014-06-18, 23:25
11,186
15 настай охин эцэг эх нь түүнийг морь унахыг хориглосонд, өөрийн мөрөөдлөө биелүүлэхийн тулд үхэр унахаар шийджээ. Германы өсвөр насны охин Регина Майер “Луна” нэртэй үхрээ унаж сурчээ. Тэр ч байтугай түүнийг саадан дээгүүр харайж сургасан байна.
Охины мөрөөдөл биелжээ


Яагаад ?- гэж та асууж болох юм. Магадгүй, Регинагийн эцэг эх түүнийг морьтой болохыг зөвшөөрөөгүй учраас биз ээ.

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

Мэдээж хэрэг, Регина заан, тэмээ эсвэл тэр ч байтугай тэмээн хяруулыг ч унахаар сонгож болох байсан. Галапагос арал дээр хүүхдүүд аварга том яст мэлхий унаж болдог, Вьетнамд үхэр, Төвдөд сарлаг, Монголын болон Оросын хойд хэсгийн нутгийн зарим уугуул иргэд цаа унадаг. Тахь хэдийгээр адуутай төстэй ч, 1891 онд Гораций Хейс Видимо хэмээх нэгэн ахмад тахийг эхнэртээ унуулах зорилгоор “сургасан” гэдэх түүх бий.

www.caak.mn

Үхэр унах нь тийм харгис зүйл гэж үү? “Магадгүй. Регинагийн үхэр нилээд дуулгавартай харагдаж байна. Сүүлийн 10 жилийн хугацаанд би анх удаагаа саадан дээгүүр харайж буй үхэрийг харж байна. Түүнд учирч болзошгүй зүйлд бид санаа зовж байна. Бид үхэр унахыг мэдээж хэрэг, зөвлөхгүй” -гэж Амьтдыг хамгаалах "Хатан хаан"-ы нийгэмлэгийн төлөөлөгч ярьж байна.

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()