Рианнагийн “торон” Swarovski даашинзыг хуулбарлажээ

Британы "The Only Way Is Essex" телевизийн реалити-шоуны од Лорен Гужер (27 нас) 6 сарын эхээр болсон Америкийн Загварын дизайнеруудын Зөвлөлийн шагнал гардуулах ёслолын ажиллагаан дээр Барбадосын дуучин Рианнагийн өмсөж байсан алдарт даашинзыг хуулбарлан өмсжээ.
Рианнагийн “торон” Swarovski даашинзыг хуулбарлажээ


Рианна 216,000 Swarovski-н талстан шигтгээ хатгасан Adam Selman-ны гоёлын даашинзтай ирж шуугиан дэгдээсэн билээ. Энэ явдал британы телевизийн од Лорен Гужерт ихэд таалагдсан бололтой, тэрээр өөрийн микро-блогтоо адилхан хувцасласан байдлаар зурагаа авахуулан тавьсан байна.

«Рианна гайхалтай биетэй ч би мяраалаг бие гялбарыг илүүд үздэг. Надад миний өгзөг, хөх таалагддаг, би өөрийгөө их тачаангуй гэж боддог. “Хавтгай” биетэй бол тачаангуй төрхөө алддаг учир би хэзээ ч дэндүү туранхай байхыг хүсэхгүй байх байсан» -гэж Лорен сэтгүүлчдэд хэлсэн байна.









Лорен "The Only Way Is Essex" телевизийн шоунд оролцон алдаршсан төдийгүй, байнга биеийн галбиртай анхаарч байдгаараа Англид алдартай ажээ.



Тэрээр жингээ хасахыг хүсэгчдэд зориулсан тусгай бааз, шингэн хоолны дэглэм барих, зөвхөн уургаар хооллох г.м турах бүх л арга хэмжээг туршиж үзжээ. Сүүлийн хэдэн сарын туршид тэрээр хувийн дасгалжуулагчтай хичээллэн 6 кг хаясан байна.





Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()