Жич. Аялагч Ц.Ган-Өлзийгийн Хятадын хот, мужуудаар хийсэн бүх аялалыг нэгтгэн нэг дор хүргэж байгаа болохоор нэлээд олон зургууд энд багтсан байгаа.
1. Бээжин
Туг өргөх ёслол. Уг ёслолыг анх 1983 оноос эхлэн 5000 гаруй удаа хийсэн гэнэ.
2 минут 7 секундээс ихгүй хугацаанд тугийг мандуулах ёстой бөгөөд энэ нь нар мандах хугацаанд амжуулна гэсэн үг юм байна.
Хятадын уламжлалт хийн дасгал, Тайжычуан
Түмэн газрын Цагаан хэрэм.
Бээжин хотын Чанмин буюу урд хаалганы гудамж.
Энэ газрын бараа нь чанартай бөгөөд өвөрмөц болохоор, манай худалдаачид Чамингийн бараа гэж нэрийдэж, улмаар гоё чамин гэсэн утгыг илэрхийлэх болсон түүхтэй.
Тэнгэрийн Тахилгын сүм.
Хятадад зөвхөн хааны үр удам тэнгэртэй харьцаж чаддаг гэж үздэг бөгөөд Хаан энэ сүмд тэнгэрт тахил өргөж, тэнгэртэй харьцдаг байсан гэж үздэг.
Чамин гудманд байрлах хүүхэлдэйн үзмэр.
Хятадын ёс заншил болон соёлын хувьсгалын үеийн гажуудлыг харуулсан хошин үзмэрүүд.
Чамингийн Бээжин нугасны газар.
Бууз гэдэг нь "Баузи" буюу боож жигнэх, битүүлэх гэсэн утгатай үг юм. Энэ хоол нь хятадын алдартай хоолнуудын нэг ажээ. Даоши, Тан, Шиалонбао гэх зэрэг нутаг нутгийн онцлогтой, өвөрмөц жортой олон төрлийн буузнууд байдаг.
Бээжингийн нэрийн хоол бөгөөд чавганы модоор утаж шардаг. Маш сайхан амттай хоолны нэг юм.
Ванфужин буюу Вангийн гудамж.
Энэ газраас хятадын хоолны бүх соёлыг нэг дор үзэх боломжтой гудамж юм.
2. Сиан
Алдарт Тансан ламын хөшөө болон зэрлэг галууны сүм.
Энэ хот нь Хятадын эртний нийслэл бөгөөд Торгоны замын гол хот болж, хөгжиж байсан. Эртний Тан болон Цин улсын гол хөгжлийн төв болж байсан түүхтэй. Хятадын анхны төрт улс болох Цин улсын Цин-Ши Хуандигийн “терракотта“ арми буюу алдарт шавар арми энд байдаг.
Терракотта буюу шавар арми.
Дэлхийн соёлын өвд бүртгэлтэй. Хамгийн том эртний түүхэн дурсгалт өвийн нэг юм.
3. Шаолин
Шаолины сүм нь Хятадын Луоянг хотоос холгүйхэн Дүнпэн хэмээх жижиг хотод байдаг. Хятадын бие хамгаалах урлагын нэг томоохон төрөл болох Кунфү хөгжсөн газар билэ. Шаолинд багш, ажилчид, сурагчид гээд нийт 30 мянга гаруй хүн тулааны урлагаар хичээллэдэг. Бага болон дунд сургууль, дээд сургууль байдаг.
Энд Кунфү болон анагаах ухаан, бясалгал, сэлэм жад, саваа мод, дүүгүүр мод, чулуу зэрэг зүйлсийг ашиглаж зэвсэгийн эрдэм сурахаас гадна, бар, могой, сармагчин, өрөвтас гэх мэт амьтдын бие хамгаалах арга барилаас хөгжүүлэн үүсгэсэн тулааны төрөлд суралцдаг байна.
Шаолины алдарт Сонгшанг буюу Сүн уул.
Жуулчдад зориулж, маш их хөрөнгө оруулалт хийсний нэг нь уулан дээрх зам болон гүүр юм. Энд шаолины олон төрлийн бие хамгаалах хэв маяг үссэн газар ажээ.
Шаолины хөгжимт жүжиг буюу мюзикл.
Бүх тайз гэрэл бусад хэрэглэл 100 хувь байгальтай зохиоцож, хийгдсэн. Шаолины үзүүлбэр нь үнэхээр онцгой байдаг.
4. Шанхай
Хятадын бизнес санхүүгийн төв
Сувдан цамхаг.
Шанхайн лааны тосон музей.
Энэ хот нь Хятад маягын соёл, европ хэв загвартай уусан нэгдэж, өвөрмөц соёлыг бий болгосон байдаг.
5. Ханжоу
Эртний Сүн улсын нийслэл байсан хот. Алдарт Марко Поло очиж, хөгжлийг нь гайхаж биширч байсан гэнэ. Маш үзэсгэлэнтэй хот.
Гэр бүлээрээ амьддаа дүрээ мөнхлүүлсэн анхны хөшөө.
Хэдэн үеэрээ хуучныхаа байрыг хадгалан үлдэж, тэмцэж чадсны эцэст хотын захиргаанаас энэ гэр бүлийн дүрийг нь мөнхөлж, хөшөө барих шийд гаргасан байдаг.
Ханжоу хотын аянга цахилгааны сүм.
Манай эриний 997 онд баригдсан эртний сүм боловч, 1924 онд сүйдэж хожим шинээр сэргээн засварлаж, бараг шинээр барьжээ.
Сүмийн туурь балгас
Торго болон үндэсний хувцасны музей.
Энд хятадын үндэсний хувцасны хөгжлийг харуулсан.
Их Юан улсын буюу Монголын хаадын хувцас
Хятадын алдарт Юу Фей жанжны хөшөөний цогцолбор.
Энэ жанжин хэлмэгдэж цаазлуулсан боловч сүүлд нь цагаадаж, үндэсний хэмжээний баатар болсон түүхтэй.
Юу Фей жанжинд хорсож, хилс хэргийг зохион байгуулсан сайд түшмэдийн баримал.
Энэ барималыг жанжны өмнө, нүглээ наминчилж буйгаар дүрсэлсэн бөгөөд эрт дээр үеэс хүмүүс эдгээр сайдуудыг хараан зүхэж шүлсээ хаядаг байсан түүхтэй. Одоо ч гэсэн хэвээрээ бөгөөд шүлсээ хаяхгүй байхыг анхааруулсан самбар байдаг байна.
"Эх орныхоо төлөө үнэнчээр зүтгэнэ" -гэсэн Юу Фей жанжны үг.
Ханжоу хотын хамгийн алдартай цайны талбай болох луугийн худаг хэмээх газар
Хятадад нийт 6 төрлийн цай байдаг. Хар, шар, улаан, хөх, ногоон, цагаан.
5. Сүжоу
Тэнгэрт диваажин газарт Ханжоу, Сужоу гэдэг үг байдаг. Эрт үед шинжлэх ухаан, одон орон, анагаах ухаан, хөдөө аж ахуй гээд олон салбарт хөгжлөөрөө европоос олон зуун жилээр түрүүлж байсан түүхт хот.
Шантанг гол.
Эрт дээр үед Италийн Венецитэй зүйрлэж хэлж байсан. Одоогийн байдлаар ихээхэн бохирдолтой болжээ.
Хятадын эртний хамгийн том сонгодог цэцэрлэг. 1997 онд дэлхийн өвд бүртгэгдсэн.
Дубайн аялалаар удахгүй уулзацгаая.
Танд аялал таалагдсан бол, Энэтхэгийн аялалыг үзээрэй.
~
Аялалын тойрог: Энэтхэг орноор (3-р хэсэг) ~
~
Аялалын тойрог: Энэтхэг орноор (2-р хэсэг) ~
~
Аялалын тойрог: Энэтхэг орноор (1-р хэсэг) ~