Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
1. Хэдийгээр жимсэн дээр наасан байдаг наалтыг хуулахад хэцүү байдаг ч, энэ наалт нь хүний биед төдийлөн хоргүй байдаг.
2. Түүхэнд ердөө 10 улс л Европын колони орон байгаагүй байна. Үүнд: Либер, Иран, Афганистан, Монгол, Хятад, Хойд Солонгос, Өмнөд Солонгос, Япон, Тайланд болон Саудын Араб багтах аж.
3. 1980 оны үед Иракт их бууны системийг байгуулж эхэлсэн байна. Харин Канадын зохион бүтээгчийн нууцлагдмал үхэл болон Персийн буланд болсон дайнаас болоод энэ үйл ажиллагаа зогссон гэнэ.
4. Ла-Ринконада хотод хүдрийн уурхай байдаг байна. Хүмүүс энэ уурхайд 30 хоногийн турш ямар ч цалингүй ажилладаг бөгөөд сарын сүүлийн өдөр буюу 31 дэхь өдөр хүссэн хэмжээгээрээ хүдрээс авч болдог аж.
5. 2001 онд 15 настай нэгэн Австрали хүү хавдартай байсан бөгөөд нас барахынхаа өмнө хүнтэй унтаж үзмээр байна хэмээн хүсжээ. Ингээд хүүхдийн сэтгэлзүйч эмч болон хөвгүүний найзууд хамтран түүний хүсэлтийг биелүүлсэн байна.
6. Нэг муур жилд дунджаар 2-3 удаа зулзагладаг бөгөөд нэг зулзаглахдаа 1-8 зулзага гаргадаг. Ингээд бодохоор нэг муур амьдралынхаа хугацаанд 100 зулзага гаргана гэсэн үг юм. Харин зулзаганууд мөн хурдан бойжиж төрөх чадвартай болдог гэж үзвэл, нэг хос муур долоон жилийн дотор 420 мянга хүртэл өсөх боломжтой юм байна.
7. Улбар шаргал үст хүмүүсийг мэдээ алдуулахын тулд, бусад өнгийн үстэй хүмүүсээс 20% илүү мэдээ алдуулагч хэрэг болдог гэнэ.
8. Панамын сувагт хоолой гаргах ажиллагаа хийж байх үед, Францийн маш олон
хүн амиа алдаж байсан байна. Ийнхүү олон хүний цогцосыг давстай усанд
хадгалан анагаахын сургуулиудад худалдаалж байсан гэнэ.
9. “Сансрын уралдаан” тэмцээний үеэр НАСА-ийнхан сансрын өмсгөл хийх уралдаан зарласан байна. Уралдаанд ихэвчлэн зэвсэгт хүчнийхэн оролцсон боловч, "Playtex" хэмээх дотуур хувцасны үйлдвэр энэ уралдаанд түрүүлж байжээ.
10. Нойрны нэгэн хүнд өвчин байдаг бөгөөд үүнийг “Клейн-Левины синдром” гэдэг байна. Энэ төрлийн өвчтэй хүмүүс долоо хоногийн турш унтаж чадах бөгөөд зөвхөн юм идэх, бие засахын тулд л сэрдэг гэнэ.