LG-ийн “ULTRA HD TV” зурагтууд дахь нягтралын 4К шинэ стандарт

2014-05-30, 21:37
6,607
Пикселийн төлөөх өрсөлдөөн өдөр бүр үргэлжилсээр байгаа бөгөөд  өнөөдөр LG ULTRA HD TV-ийн дэлгэц дээр 8,3 сая пиксел байрлаж байна.
LG-ийн “ULTRA HD TV” зурагтууд дахь нягтралын 4К шинэ стандарт


Full HD бол 1920x1080 цэг. Тэгэхэд LG-ийн  ULTRA HD нь 3840x2160 нягтралтай билээ.  Ийм үзүүлэлтүүдтэй үед  зурагт хүртэлх зайнаас үл хамааран дүрс танд адилхан тод харагдсаар байх болно.
 
Кино зураг авах үед нэг сонирхолтой арга бий. Хацар дээр нь буусан шумуулыг хүн алгадаж буй зургийг хэд хэдэн аргаар авах боломжтой. Монтажийн программыг ашиглан, щумуулын 3D загварыг оруулж, түүний нислэгийн замыг төлөвлөж болно. Гэвч найруулагч гол төлөв цонхонд шумуулын хаалт тавиагүй мэт сэтгэгдэл төрүүлэх дууг зүгээр дээрээс нь нэмдэг. Жүжигчин хацраа алгадах үед жингэнээ тасрах боловч үзэгч үйлдлийг нарийвчлан хардаггүй.  Хэдий сайн арга боловч  LG ULTRA HD TV телевизорийн хувьд ийм арга нь явцгүй юм.

ULTRA HD нь 4К нэртэй ижил утгатай, өөрөөр хэлбэл, хэт өндөр нягтралтай дүрс юм. Учир нь өнөө цагт том телевизоруудын хувьд Full HD (1080p) нь «даруухан» нягтрал болсон байна.  Үүний зэрэгцээ   ULTRA HD формат нь энэ асуудлын хувьд пикселийн мэдэгдэхүйц нөөцтэй юм. Энэ технологи нь өөрөө үзэгч том телевизор дээр нягтрал багатай видеог чанарын алдагдалгүйгээр дэлгэц дүүрэн үзэж болохоор хийгдсэн. LG ULTRA HD TV телевизорууд нь пикселийг хослуулан, хоосон зайнуудыг дүүргэдэг.  Ийнхүү оригиналь дүрсийн пиксел бүр 720р дүрсний нягтралын үед 9 пиксел эзлэх бол 1080р нягтралын үед 4 пиксел эзлэх болно.  Пикселийн нягт илүү их болсон тул том дэлгэцэн дээрх дүрс нь стандарт нягтралтай телевизорын дүрснээс илт тод бас  өнгөлөг харагдах болно. Хөдөлгөөнт төхөөрөмжийн энгийн дэлгэцийг IPS матрицтай харьцуулахтай адил нөхцөл юм. Ялгаа нь асар их.   

LG ULTRA HD TV бол ирээдй уруу харах хараа юм. Шинжээчдийн бодлоор бол ойрын хэдэн жилийн хугацаанд видео хэрэгсэлд, ухаалаг гар утас ба Интернет үйлчилгээний зохион бүтээгчид энэ нягтрал руу хүрэхээр чиглэх болно. Жишээлбэл, өнөө цагийн хамгийн түгээмэл видео сан болох YouTube нь ULTRA HD нягтралыг аль хэдийн дэмжих болсон байна. 4К нягтралтай дүрс бичих чадвартай сонирхогчдын видеокамер дэлхийд улам ихээр гарсаар байгаа. өөрийн авсан зурагнуудаа LG ULTRA HD TV дэлгэцэн дээр харах нь гэрэл зурагчдын хувьд жинхэнэ цэнгэлийн дээд болно. Орчин үеийн гэрэл зургийн фотокамерууд нь бүр 4К-аас илүү нягтралтайгаар зураг авах чадвартай гэдэг нь нууц биш. өөр үгээр хэлбэл LG ULTRA HD TV-ийн өгөх нарийвчлалын тусламжтайгаар урьд нь боломжгүй зүйлийг харж болно.



# # #

LG Electronics компаний тухай
LG Electronics, Inc (KSE: 066570.KS) компани нь гэр ахуйн техник, хөдөлгөөнт холбоо болон хэрэглэгчийн электроникийн зах зээл дээрх инновацийн технологийн зохион бүтээгч бөгөөд дэлхийн лидер мөн. LG компани нь  дэлхий даяар нийт 113 офис, 87000 ажиллагсадтай. LG-ийн нийт худалдааны эзлэхүүн нь 2013 онд 53.10 тэрбум ам.доллар байсан (58.14 их наяд солонгос вон) юм. LG компани нь Home Entertainment, Mobile Communications, Home Appliance, Air Conditioning, Energy Solution ба Vehicle Components гэсэн таван салбартай бөгөөд хөргөгч, угаалгын машин, агааржуулагч, холбооны төхөөрөмжүүд болон LED телевизорын үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгчдийн нэг юм. LG Electronics нь ENERGY STAR ®-ийн 2012 оны Түнш байгууллага юм. LG Electronics компаний талаар нэмэлт мэдээ, мэдээллийг авахыг хүсвэл www.LG.сom хуудсанд зочлоорой.

LG Electronics Home Appliance  компаний тухай
LG Electronics Home Appliance компании нь гэр ахуйн техникийн салбарт экологид ээлтэй, инновацийн ба дэгжин бүтээгдэхүүнийг санал болгогч шинийг сэдэгч юм. Хөргөч, угаалгын болон аяга таваг угаах машин, гал тогооны техник ба тоос сорогчууд нь үүнд орно. LG-ийн ахуйн хэрэгслүүдийг удирдахад хялбар. Компани нь технологио байнга сайжруулж, дэлхийд анхны интерактив хөргөгч эсвэл уурын угаалгын машин гэх мэт гайхалтай гэр ахуйн техникийг бүтээдэг. Инновацийн тусламжтайгаар LG компани гэр ахуйн техникийн салбарт шинэ зүй тогтлыг үүсгэж, дэлхийд тэргүүлэх өөрийн байраа бэхжүүлсээр байна.

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.