Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
1. Надуги
Ялзартал нь чанасан гэсэн утгатай. Бяслагийг сайн буцалгаж, сулугуни сыр-нд ороож уут мэт хэлбэртэй болгодог байна.
2. Яхнэ
Зөөлөн хонины махыг самар, сонгино, сармисны сүмсээр амтлан хийсэн энэ хоолыг ихэвчлэн хуримын ёслолын үеэр өгдөг.
3. Пхали
Мөөг, байцаа эсвэл улаан манжингаар хийж болох зууш. Үндсэн зуушин дээр самарны сүмс, сонгино, сармис болон хар перецний сүмсийг нэмж хийдэг.
4. Борано
Ажар маягийн омлет. Найрлаганд нь сыр, өндөг, сүү, масло орох бөгөөд бүгдийг хамт хутгана шарах шүүгээнд хийгээд жигнэмэг маягаар өгнө.
5. Ажапсандали
Амтат чинжүүг баклажан болон лууван, улаан лооль, сонгино, базилик, сармис гэх мэт ногоотой хамтад нь жигнэнэ.
6. Мчади
Эрдэнэшишийн гурилаар хийсэн бин. Халуун имеретины эсвэл сулугины сырын хамт өгдөг.
7. Кучмачи
Тахиа эсвэл үхрийн дотор махаар хийдэг. Эхлээд дотор махаа сайн чанаад, дараа нь амтлаад, нунтагласан хушга болон шинэхэн анар жимсний шүүсний хамтаар өгнө.
8. Чкмерули
Хайруулын тавган дээр шарсан дэгдээхэй.
9. Чашушули
Улаан лооль, амтат чинжүү, гүргэм болон их хэмжээний сонгиноор хийдэг байна.