Монголын анхны APP Store-ийг “ICT-EXPO-2014” үзэсгэлэнгийн үеэр танилцууллаа

2014-05-26, 21:14
6,266
“Дэвшилтэт технологи-Ухаалаг хэрэглээ” уриан дор “ICT-EXPO-2014” үзэсгэлэн уламжлал болгон 9 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн үзэсгэлэнд Монголын мэдээлэл холбооны Юнител групп IPTV болон гар утсанд суурилсан төрөл бүрийн контентуудаараа оролцлоо.
Монголын анхны APP Store-ийг “ICT-EXPO-2014” үзэсгэлэнгийн үеэр танилцууллаа


Өнгөрсөн жил Юнител групп нэгэн шинэ компаниа өлгийдөн авсан нь Ю-Планет компани билээ. Ухаалаг гар утасны эрэлтийг дагаад гар утсанд суурилсанапплейкшны хэрэглээ улам бүр өсөж байгаа өнөө үед хүмүүсийн хүсэл сонирхолд нийцсэн хэрэгцээт апплейкшнүүдийг хөгжүүлэх нь тус компанийн зорилго. Энэ жилийн үзэсгэлэнд хамгийн сүүлд шинээр гаргасан дуу хөгжмийн Sons, шинэ үеийн онлайн харилцааг илтгэсэн Pica, хөнгөлөлт урамшууллын Shopon, Монголын анхны APP Store болох U-Store апплейкшнүүдээ онцлон хэрэглэгчиддээ танилцуулсан юм.



Монголын анхны APP Store болох U-Store апплейкшинолон нийтийн хүртээл болоод сар хүрэхгүй хугацаа болж байгаа хэдий ч 40,000 гаруй хэрэглэгчтэй болж, нийт 150,000 гаруй апплейкшин татагдсан амжилтыг үзүүлээд байна. Цаашдаа ч энэ тоо өсөх хандлагатай байна. Учир нь сонирхолтой апплейкшинүүдыг эх хэлээрээ хэрэглэх боломжийг бүрдүүлсэн юм.



Бид Монголд анх удаа гурвалсан үйлчилгээг нэвтрүүлж, телевизийн салбарт шинэ өнгө төрх, хэв маягийг бүрдүүлж чадсан. Тиймдээ ч энэ эрчээрээ үргэлж шинэ, шилдэг бүхэн рүү тэмүүлж байдгийн нэгэн илрэл нь Монголын орчин үеийн кино уран бүтээлчид болон Холливудын шилдэг студиудтэй албан ёсоор хамтран ажиллаж, хамгийн сайн контентуудыг хэрэглэгчиддээ үзүүлэхийг зорьж байгаа явдал билээ.“ICT-EXPO-2014”  үзэсгэлэнд ч энэ давуу талаа харуулсан орчинг 3D mapping-ээр үзүүлсэн нь олон хүний сонирхлыг татаж байсан юм.

Тус үзэсгэлэн нь жилд ганцхан удаа болдог мэдээлэл, харилцаа холбооны салбарын хамгийн том үзэсгэлэн гэдгээрээ онцлогтой. Тиймдээ ч үзэж, харах, сонирхох бүр гайхшруулах зүйлс олон байна лээ. Өнөөдөр хамгийн сүүлийн өдөр учир очиж амжаагүй хүмүүсийг зочлохыг урьж байна.



































Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.