Германд хурдан морь унадаг Монгол залуу

Өнөөдөр бид “Алдартай Монгол” булангаараа Герман болон европт Монголын нэрийг дуурсгаж буй Монгол залуугийн тухай танилцуулж байгаадаа их баяртай байна. Энэ залууг Ганбатын Баярсайхан гэдэг. 1997 онд гэр бүлийн хамт Германд очоод, одоо хүртэл тэндээ амьдарч байгаа нэгэн билээ.
Германд хурдан морь унадаг Монгол залуу
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


Тэрээр бага байхдаа, Борнуур суманд зуны амралтаараа очиж мал маллаж байсан бөгөөд өвөөгийнхөө хурдан морийг унадаг байжээ. Түүний өвөөг Дэлэг гэдэг. Борнуур сумандаа морь уяж, уралдуулдаг байсан бөгөөд мөн улсад морь цололдог нэгэн байжээ.



Баярсайхан нь 2010 онд Германы мэргэжлмийн “jockey” (морь унаач) бэлтгэдэг сургуульд орж, 3 жил сураад 2013 онд амжилттай төгссөн байна. Тэрээр оюутан байх үеэсээ буюу 2011 оноос Германы морин тойруулганд морь унаж эхэлжээ.



Германд, зундаа ногоон зүлгэн дээр 7 хоногт 2 удаа, өвөл элсэн дээр 7 хоногт 1 удаа морин уралдаанууд болдог байна. Харин Баярсайхны хувьд, гурван жилийн дотор 80 гаран түрүүг авчихаад байгаа ажээ.





Түүний амжилт:
2012 онд нийт Германы 200 гаран мэргэжлийн Jockey нараас 39 түрүүтэйгээр топ 9-д эрэмбээрээ бичигдсэн.
2013 онд, Өсөх ирээдүйтэй шилдэг сурагч буюу “Champion Jockey” шагнал хүртсэн.
2013 онд нийт 41 түрүү авч, 7-д бичигдэн амжилтаа ахиулсан байна. 
2013 онд Нидерландад жилд нэг удаа зохион байгууллагддаг “Dutch Derby” уралдаанд түрүүлсэн.
2013 онд Германы морь унаач нараас шалгарч Арабын “Abu Dhabi”-д болсон олон улсын морин уралдаанд орж, 3-р байрыг эзэлжээ.



Г.Баярсайхан нь Германаас гадна, Франц, Белги, Польш, Нидерланд зэрэг орнуудад орчиж морь унадаг байна.



















































































Түүнийг амжилт гаргах бүрт Монгол гэсэн нэр дуурсагдаж байдаг нь гайхалтай.

Г.Баярсайхандаа улам их амжилтыг хүсч, шилдэгийн шилдэг “Jockey” болоорой гэж хүсье.

Уг мэдээллийг илгээсэн ахад нь их баярлалаа.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()