Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
China News Service-ийн мэдээллээр Баасан гаригт Хятадын Хэйлунцзян мужид бөмбөлөг хэлбэртэй биет унасан гэнэ. Гэрчүүдийн мэдээлж байгаагаар хүчтэй авиа гарснаар нэгэн биет унасан байна.
Эхний биет унахдаа нэгэн айлын тариалангийн талбай дээр унаж оршин суугчдыг нэлээд сандаргасан аж. “Би нэгэн аймшигтэй авиа сонссон бөгөөд эргэн харахад нэгэн бөөрөнхий биет байсан. Тэрээр металлаар хийгдсэн юм шиг байсан бөгөөд гал дүрэлзэж байсан. Би үүнийг солир гэж бодсон” -хэмээн нутгийн оршин суугч хэлжээ.
Үл таних биет газарт шигдэж, аварга том нүх үүсгэн хэмээн “The Huffington Post” мэдээлсэн байна. Үл мэдэгдэх биет газардсан газар очин үзэхэд төмөр биет байсан гэнэ.
OpenMinds.TV сувгийн мэдээлж байгаагаар үл мэдэгдэх биет 90 кг орчим жинтэй байсан аж.
Харин дараагийн хоёр үл мэдэгдэх биет Иань тосгоны ойролцоо унасан байна.
Энэ нь том, галан бөмбөлөг хэлбэрийн биет байсан хэмээн оршин суугчид ярьжээ.
Тусгай албаныхан ирж учрыг тайлахаас өмнө Хятадууд аль хэдийн үүнтэй холбогдолтой таамаг дэвшүүлээд амжсан бөгөөд харь гаригийнхны төхөөрөмж унасан хэмээн тайлбарласан байна.
Харин шинжээчид үүнийг ямар нэгэн харь гаригийн амьдралтай холбоогүй гэж үзэж байгаа бөгөөд хиймэл дагуул эсвэл пуужингийн хэсэг байх магадлалтай гэсэн аж. Энэ нь илүү бодит байх магадлалтай юм байна. Учир нь Баасан гаригт Байконураас “Протон-М” хэмээх пуужинг хөөргөсөн бөгөөд тэрээр Хятадын ойролцоо шатсан гэнэ.