Малтуу мөөгний “ангуучлал”

2014-05-19, 23:52
16,149
Альба (Alba) хот нь Италийн Пьемонт (Piedmont) хэмээх баруун хойд бүс нутгийн дов толгодтой өмнөд хэсгийн Ланганы (Langhe) яг зүрхэн хэсэгт оршдог ажээ. Альба нь улс даяараа газар дор ургадаг үнэтэй мөөгний нэг төрөл зүйл болох "цагаан трюфель" мөөгөөрөө (малтуу мөөг) алдартай юм.
Малтуу мөөгний “ангуучлал”


Малтуу мөөг нь модны үндэсний ойролцоо 5-20 см гүнд нуугдмал байдалтай ургадаг байна. Эдгээр мөөгнүүд нь хэсэг хугацааны турш өвөрмөц үнэр ялгаруулдаг учир зөвхөн сайн бэлтгэгдсэн нохой болон туршлагатай мөөгний “анчид” олж чадна. Хүлэмжинд ургадаггүй, зөвхөн зэрлэг байгаль ойд ургадаг цагаан малтуу мөөгний олборолт сүүлийн үед буурчээ. Энэ нь Италийн цаг уурын өөрчлөлтийн улмаас, тодруулж хэлвэл удаа дараа ган гачиг болж, усархаг бороо олонтоо орсноос болж байгаа ажээ.

Италид эдгээр мөөгийг түүх улирал нь 11 сард болдог байна. Цагаан малтуу мөөг нь богино настай, модны үндсэн дээр ургадаг бөгөөд газраас гаргаж ирэнгүүт тун удалгүй өлбийж эхэлдэг байна.  Түүнчлэн хамгийн тохиромжтой нөхцөлд тэрээр зөвхөн10 хоног л өөрийн амтлаг чанараа хадгалах боломжтой.

1. Малтуу мөөгний “ангууч” 66 настай Эцио Коста Монкиеро дахь зоогийн газар луу орохын өмнө олсон мөөгөө харж сууна. Италийн баруун хойд хэсэгт орших Альба хот. 2013 оны 11 сарын 9.



2. Цагаан малтуу мөөг.



3. Эцио Коста ойд Жолли нэртэй нохойтойгоо малтуу мөөг хайж байгаа нь.



4. Мөөгчид үүрээр.



5.



6. Эцио Коста олсон малтуу мөөгөө нягтлан үзэж байгаа нь.



7.



8. Эцио Коста мөөгөө үнэрлэж байгаа нь.



9. Гэрэл зурагчид "Гринцане Кавур" сууринд болж буй дэлхий дахинаа алдартай цагаан малтуу мөөгний дуудлага худалдаан дээр 950 гр жинтэй хоёр малтуу мөөгний зургийг авч байгаа нь. Итали, 2013 оны 11 сарын 10.



10. Альба хотын малтуу мөөгний зах дээр худалдагч бараагаа үзүүлж байгаа нь.



11. Зүсэм цагаан малтуу мөөг. Рим, Итали, 2013 оны 11 сарын 19.



12. Зоогийн газрын ахлах тогооч Алессандро Боглионе (Alessandro Boglione) дэлхийд алдартай цагаан малтуу мөөгний дуудлага худалдааны дараа мөөгөөр хоол хийж байгаа нь. Альба, Итали, 2013 оны 11 сарын 10.



13. Бэлэн болсон цагаан малтуу мөөг болон лийртэй хоол.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()